Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БАЙТЫН Д.ДЭМБЭРЭЛ, БУУДЛАГЫН Д.МӨНХБАЯРЫГ ЯАГААД ГАДУУРХАВ

Должингийн Дэмбэрэл хэмээх эмэгтэй байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 42  жилийн тэртээ алтан медаль хүртсэн билээ. Будант Альбионд эх орныхоо нэрийг дуурсгасан төдийгүй Монгол Улс дэлхийн анхны аваргаа тосон авсан түүхийн эхлэл энэ. Төв аймгийн Баянбараат суманд мал хариулж явсан охин 1957 онд Улаанбаатарт ирж гуталчин болжээ. Өнөө цагийн тамирчид шиг үнэтэй машин хөлөглөж, орон сууцанд амьдарч үзээгүй тэрээр гутлын артелийнхаа тэргүүний ажилчдын нэг байж ажил төрөл, бэлтгэл сургуулилтаа хослуулдаг байсан гэдэг. 1969 оны дэлхийн аваргад анх удаа оролцсон тэрээр 1971 онд Англид хоёр дахиа хүч үзэв. Багаараа эхний зургаад орох зорилго өвөртлөн буурал Европыг зорихдоо тэрээр түрүүлнэ гэж санаагүй явсан биз. Хувийн харваанд 30 м-т сүүлчийн гурван сум тавихын өмнөх байдлаар АНУ-ын харваач, Д.Дэмбэрэл нар энэ тэнцүү оноогоор өрсөлдөгчөө тэргүүлж эхэлснийг багш нь мэдчихээд шавиасаа нууцалсан гэдэг. АНУ-ын тамирчин эхний сумаа 10 оноход Д.Дэмбэрэл гавьяат мөн л 10 дээр тусах нь тэр. Хоёр бүсгүй хоёр дахь харваанд адилхан есийг онилж санасандаа хүрэв. Ингээд АНУ-ын тамирчны гурав дахь сум дахин ес дээр онож орхижээ.
Манай тамирчид цаг дуусахад хэдхэн секунд дутуу байхад харваж 10 дээр оносноор монголчуудын дундаас анхны дэлхийн аварга төрсөн түүхтэй. Аваргын алтан медалиа тэрээр зургаан фунт стерлингийн хураамжнаас шалтгаалан хоёр сарын дараа авч байсан гэдэг. Учир нь дэлхийн аваргын өндөрлөсний дараа орой шагнал гардуулах ёслолын арга хэмжээтэй байж. Зургаан фунт стерлингийн хураамж төлөн оролцох ёслолын ажиллагаанд хариуцаж явсан төлөөлөгч нь төсөв алга хэмээснээр Монголын тамирчид шуудхан л хурдан галт тэргэнд суугаад эх орноо зорьжээ. Галт тэрэгний буудал дээр ЗХУ-ын тамирчид таарчихаад “Та нар яагаад цайллагад оролцоогүй юм. Алтан медалиа голоод байгаа юм уу” гээд гайхсан гэдэг. Ингээд дэлхийн аварга өндөрлөөд хоёр сарын дараа илгээмжээр алтан медаль нь ирж байсан удаатай. Монголын спортын түүхэнд мартагдах учиргүй энэ хүний талаар эргэн дурссан  минь учиртай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчинд сар бүр цалин олгохоор болсон. Өнгөрсөн долоо хоног 48 тамирчин 106 сая төгрөгийн урамшууллын мөнгийг өөрийн хөрөг бүхий алтан картанд нь хийж тамирчдад гардуулан өгсөн билээ. Харамсалтай нь энэ дунд Монголын анхны дэлхийн аварга Д.Дэмбэрэл хэмээх энэ гайхалтай эмэгтэйн нэр алга. Түүний амьдрал спортын талбарт гайхамшигтай байсан шигээ дардан байгаагүй учраас байтынхан энэ талаар ярихыг хүсдэггүй. Ээжээсээ хойш газар дээрх ганц хүү нь орц хонгилоор амьдарч яваад сүүлдээ асрамжийн газарт очсон гэдэг юм билээ. Нэгэн цагт эх орныхоо нэрийг мандуулж явсан энэ эмэгтэйн ах дүү төрөл төрөгсөд нь Д.Дэмбэрэл гэдэг нэр мартагдаж, орхигдож яваад эмзэглэж яваа л байх.  Олимпын алтан медалийг дөрвөн сая, мөнгөн медалийг гурав, хүрэл медалийн төлөө дусалсан хөлс хүч хөдөлмөрийг хоёр сая төгрөгөөр сар бүр үнэлэхээр болсон. Дэлхийн аваргын алтан медалийн хоёр сая, мөнгөн медалийг нэг сая, хүрэл медалийг таван зуун мянган төгрөг. З.Ойдов 7,5 сая, Н.Түвшинбаяр долоон сая, П.Сэрдамба 5,5 сая, Э.Бадар-Ууган таван сая, Х.Цагаанбаатар 4,5 сая, Н.Төгсцогт дөрвөн сая гэхчлэн жагсаалт үргэлжилнэ. Гэтэл нэгэн цагт Монголын нэрийн өмнөөс олимп, дэлхийн аваргын тэнгэрт төрийн далбааг мандуулж явсан Доржсүрэнгийн Мөнхбаяр гавьяат өнөөдөр тамирчдын цалингийн жагсаалтыг тэргүүлэх байлаа. Олимпын хос хүрэл медаль, дэлхийн аваргын хошой алтан медальтай тэрээр найман сая төгрөгийн урамшуулал авахаар байсан юм. Монголын нэрийн өмнөөс 1992 оны Барселоны олимпын 25м-ийн төрөлд хүрэл медаль, 1998 оны Барселоны дэлхийн аваргын алт, багийн төрөлд хүрэл медаль хүртсний дараагаар Герман улсын иргэн болсон билээ. Германы нэрийн өмнөөс 2002 онд Финландын ДАШТ-ээс алт, 2008 оны Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртсэн.  Харамсалтай нь, түүний нэр шагналтнуудын дунд бас л багтсангүй. Ядаж Монголын нэрийн өмнөөс оролцсон олимпын хүрэл, дэлхийн аваргын алтан медалийнх нь төлөө дөрвөн сая төгрөгийн цалин өгөх ёстой л байсан баймаар.  Тэрээр “Би охиныхоо ирээдүйн төлөө Монголын иргэншлээсээ татгалзахаас аргагүй болсон. Өөрөө герман, охин маань монгол болчихоод байсан учраас асуудал их үүссэн. Охиноо Германы иргэн болгоё гэсэн чинь та заавал Монгол иргэншлээсээ татгалз, тэгвэл асуудалгүй гэсэн. Тэгээд л өөрийн болон охиныхоо ирээдүйн амьдралын баталгааг давхар бодож энэ замыг сонгосон. Монголынхоо иргэншлээс татгалзахад үнэхээр хэцүү байсан. Паспортоо хураалгахад үнэхээр эвгүй санагдсан. Монгол Улс хоёр улсын иргэншлийг хүлээж авч болдоггүй юм байх даа гэж би хааяа боддог юм. Гэхдээ Германы иргэн ч гэсэн би Монгол хүн хэвээрээ л дуусна. Нөгөөтэйгүүр би Монгол Улсынхаа нэрийг дэлхий, олимпын дэвжээнд олон удаа гаргасан. Дэлхийн хэмжээний олон ч тэмцээнд Монголын Мөнхбаяр гээд дуудуулж явсан. Тийм болохоор би иргэнийхээ үүргийг хангалттай биелүүлсэн гэж боддог. Намайг зарим нь “урвагч” гэх нь холгүй муулж байсан үе бий. Тэр хүмүүс өөрсдөө Монголынхоо төлөө юу хийж, эх орныхоо нэрийг яаж гаргасан юм бол гэж асуумаар санагдаж, гомдох үе хааяа гардаг” хэмээн ярьж байсан олимпын хос медальтай гайхалтай эмэгтэйн үгээр нийтлэлээ өндөрлье дөө. Хэрвээ Ерөнхийлөгчийн маань санаачилсан энэхүү урамшуулал арай л эрт эхэлсэн бол олон Мөнхбаяр спортоо орхиж хилийн чанадад ажиллаж хөдөлмөрлөхгүй л байх байлаа даа.

У.Бадамцэцэг

0 Сэтгэгдэл
дунд нь таслал тавьсан байна шүү дээ, тэгэхээр та өөрөө буруу ойлгосон бололтой
Яг үнэн. Сэтгүүлч маань дараа нэрэн дээрээ бас анхаарна биз
tiim shuu
yag zow
yasan shunaltai hvvhen be tendeesee l tsalingaa awdiim bgaaz
ögööögui bgaa jmand schees chine goojih shahaj bgaa jm schine awchihwal noir chine hyrehgui Ta nar amitan bolohne ee;)))))
Demberel gej xun Munxbayar gedeg xuniig gaduurxsan yum shig garchig naachix yumaa... Demberel,Munxbayar nariig yaagaad gaduurxav gej bichmeer yum Bi esvel Mongol xelee oilgoxoo baij baigaan bolov uu??????
дунд нь таслал тавьсан байна шүү дээ, тэгэхээр та өөрөө буруу ойлгосон бололтой
Яг үнэн. Сэтгүүлч маань дараа нэрэн дээрээ бас анхаарна биз
yag zow
Eh oron gej zeejee sain deldeed. L bai Mongoloor yarij chadahgui tsag tun oirhon boloj bgaa daa
Ямар ч байдалд байсан эх орноо гэх зүрх сэтгэл байх ёстой
tiim shuu
Тэр байтугай манай улсын нэриг гаргаж, эсвэл манай улсад их хувь нэмэр оруулж байдаг гадаадынхныг ч алдрыг нь дуурсгаж шагнал харамлахгүй өгч байх ёстой юм. Түүнээс биш муу муухай үгээрээ цацаж өөрсдийнхөө булайг дэлгээд байх ч харин ёстой өрөвдөм бүдүүлэг явдал даа.
eh ornoo orhison dulzend uguh mungu no shuu badmaa avgai uuruu tsalingaa ug
Монголын нэрийг дуурсгаж байсан үеийг нь үнэлж чадахгүй бол мундаг тамирчинтай байгаад ч яах юм билээ? Зугтаахаас яахав. Өөр газар хүн шиг хүндлүүлж, үнэлүүлж болж байхад. Эх орноосоо хулгайлах, шамшигдуулахаас өөр идгүй юмнууд л хүнийг урвагчаар нь дуудаж улам цааш нь түлхэж байгаа юм. Давхар иргэншлийн асуудлыг ч шийдчихэж чадахгүй, цаагуураа Монгол улс энэнээс болж бүр ч их хохирч байгаа шүү. Маш зөв нийтлэл бичсэн Бадамцэцэгийг дэмжиж байнаа.
Тэр байтугай манай улсын нэриг гаргаж, эсвэл манай улсад их хувь нэмэр оруулж байдаг гадаадынхныг ч алдрыг нь дуурсгаж шагнал харамлахгүй өгч байх ёстой юм. Түүнээс биш муу муухай үгээрээ цацаж өөрсдийнхөө булайг дэлгээд байх ч харин ёстой өрөвдөм бүдүүлэг явдал даа.
badmaa avgai balai uym bichihee boli eh ornoo orhiod hariin orond ochson hund yasan gej mungu uguh uym be
badmaa avgai bitgii tenegt eh ornoo hayaad yavsan dulzend yasan gej mungu uguh estoi yum be durtaigaara chi uuruu tsalingaa ug
Eh oron gej zeejee sain deldeed. L bai Mongoloor yarij chadahgui tsag tun oirhon boloj bgaa daa
d.munhbayar butsaj mongol irgen boloh heregtei .. tegehgui bol munhiin munhud urvagch ner zuuh bolno ..
Busdad ni ogson l baigaa biz dee
yag unen mongoliin irgenshlee tatgalzsan bhd yasn gj t1 yum bichhima
ögööögui bgaa jmand schees chine goojih shahaj bgaa jm schine awchihwal noir chine hyrehgui Ta nar amitan bolohne ee;)))))
Тэнэг урвагч хүүхэн, нас барсан дэлхийн аваргын архичин хүүхэдэд төр засаг мөнгө төлөвлөөгүй. Тэнэг юм бичих юмаа
Busdad ni ogson l baigaa biz dee
chi ooroo yu hiij bvteesiin be
badmaa chi shuu goyo
Монгол улсын иргэн биш хүнд Монгол улсаас мөнгө өгөх нь аль ч талаасаа бодсон утгагүй зүйл. Хэрэггүй юм бичих юм
chi ooroo yu hiij bvteesiin be
Хамгийн их уншсан