Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Бурмаа алтан медалийн төлөө барилдана

ОХУ-ын Красноярск хотноо болж буй олимп, дэлхийн аварга И.Ярыгины нэрэмжит олон улсын  тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдаас эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд зодоглосон Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа, 55 кг-д олон улсын хэмжээний мастер С.Бямбацэцэг нар алтан медалийн төлөө барилдах гэж байна. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Энхжаргал, 63 кг-д Монгол Улсын Гавьяат тамирчин С.Батцэцэг нар хүрэл медалийн барилдахаар тунаж үлдээд байна.
Өчигдрийн барилдаанд О.Насанбурмаа 67кг-д алтан медаль хүртсэн бол Ш.Түмэнцэцэг хүрэл медаль хүртсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан