Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сагсан бөмбөгийн Үндэсний лиг эхэллээ

Монголын сагсан бөмбөгийн үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Энэ сарын 9-нд албан ёсны нээлтээ хийсэн ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшлоод байсан юм. Хойшилсон шалтгааныг заал танхимгүй байсантай холбон тайлбарлаж байна. Гэсэн ч өнөөдөр эхэлж, хоёр тоглолт өрнөсө юм. Энэ удаагийн лигийн тэмцээнд долоон багийн тамирчид өрсөлдөх юм. Тухайлбал, Харцага, Баянзүрх булсс, Танан гарьд, Эрдэнэ дриллэнг, Эхлэл МБМ, ТЛЖ-13 зэрэг багийн тамирчид өрсөлдөх юм. Лигийн тоглолтууд долоо хоногийн сондгой тоотой өдөр болгно Спортын төв ордны А зааланд 18 цагаас болж байх юм. Харамсалтай нь энэ удаагийн тэмцээнд Үндэсний лигийн гурван удаагийн аварга Хас банкны Хасын хүлгүүд багийг оролцуулаагүй юм. МСБХ-оос тус багийг хэтэрхий хүчирхэг баг хэмээн тэмцээнд оруулахаас татгалзсан байна. Дашрамд дурьдахад, энэ тэмцээний шагналын сан нь 200 сая төгрөг юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан