Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Толгойт, Баянхошуу, 1-р хороолол орчимд хүхэрлэг хий хэмжээнээсээ 10.1 дахин их байна

ЦУОШГ-аас өнөөдөр агаарын чанарыг хэрхэн хэмжиж, мэдээллийг иргэд олон нийтэд хүргэдэг талаар болон агаарын чанарын хяналт шинжилгээний өнгөрсөн 5 өдрийн дүн мэдээг танилцууллаа.

2024 оны 12 дугаар сарын 13-18-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын агаар бохирдуулагч бодис болох хүхэрлэг хий (SO2) нь 34-506 мкг/м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэгүүд 1-р хороолол, Толгойт, Баянхошуу байсан бөгөөд  12 дугаар сарын 16-ны өдөр Баянхошуу орчимд агаарын ччанарын станцаас 10.1 дахин их байсан байна.

-Азотын давхар исэл (NO2) нь 8-158 мкг/м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэгүүд 1-р хороолол, 100-н айл, Толгойт байсан бөгөөд 12 сарын 17-ны өдөр Толгойт орчимд АЧС-аас 3.1 дахин их байсан байна.

-РМ10 тоосонцор нь 30-433 мкг/м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэгүүд 1-р хороолол, Хайлааст, Шархад байсан бөгөөд 12 дугаар сарын 16-ны өдөр Хайлааст орчимд АЧС-аас 4.3 дахин их байсан байна.

-РМ2.5 тоосонцор нь 11-567 мкг/м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэгүүд 1-р хороолол, Хайлааст, Баянхошуу бөгөөд 12 дугаар сарын 14-ний өдөр 1-р хороолол орчимд 11.3 дахин их орчимд тус тус байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан