Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй 26 төрлийн өвчлөлийг эх орондоо оношилж, эмчилж нутагшуулах бодлогын хүрээнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар өнгөрсөн аравдугаар сард БНСУ-ыг зорьсон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нурууны мэс заслын эмч нар эхний сургалтаа дуусгаад эх орондоо ирсэн билээ.

Тус багт ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийн их эмч М.Цэлмэг, Б.Тайванбат, А.Бадмаараг нар багтсан бөгөөд БНСУ-ын “Soonchunhyang” их сургуулийн “Bucheon” эмнэлэг болон “Korea” их сургуулийн “Ansan” эмнэлэгт нурууны мэс засал, нурууны төрөлхийн болон хүнд хэлбэрийн муруйлт, гажиг согогийн мэс засал, нурууны нугаламыг солих мэс заслын чиглэлээр 1 жилийн хугацаанд Мэдрэлийн мэс заслын эмч, профессор Им Су Биний удирдлаган дор суралцаж буй юм.

Энэхүү сургалтын хүрээнд БНСУ-ын “Soonchunhyang” их сургуулийн “Bucheon” эмнэлгийн сургагч багш Им Су Бин энэ сарын 17-нд ГССҮТ-д зочилж, байгууллагын үйл ажиллагаатай танилцахын сацуу нурууны мэс засал эмчилгээний дэвшилтэт аргуудын талаар эмч мэргэжилтнүүдэд сургалт хийлээ.

Түүнчлэн суралцагч эмч нарын хамт бүсэлхийн нугаламын дегенератив муруйлт, хүзүүний олон түвшингийн нугасны сувгийн нарийсал, мэдрэлийн ёзоор дарагдсан үйлчлүүлэгчид мэс засал эмчилгээ хийсэн байна.

Үндэсний багийг чадавхжуулах сургалтад хамрагдаж буй эмч нарын хувьд, цаашид нурууны мэс заслын оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга технологийг эх орондоо нутагшуулахаар зорьж байгаа юм гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан