Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энхийг сахиулагчдын ээлжит цуваа Өмнөд Суданыг зорилоо

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальоны хоёрдугаар цувраа 10 дугаар сарын 24-ний өдөр ажиллагааны газар орныг зорив. Энх цагт эх орныхоо бахархал нь болон гялалзаж яваа энхийг сахиулагчдыг үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн “Чингис хаан” онгоцны хөлгийн ахмад Б.Эрдэнэ-Уулаар ахлуулсан нисгэгч нар хүргэж өгөхөөр эх орноосоо хөөрлөө.Энэ удаагийн цуврааг багийн захирагчийн орлогч, дэд хурандаа Т.Тулга ахлан ажиллагааны газар орныг зорьсон ба ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Б.Баатар, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Н.Баасан, ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав нар энхийг сахиулагчдаа эх орноосоо хөөртөл нь хамт байв. Бригадын генерал Б.Баатар Монголын энхийг сахиулагчдын өнөөдрийг хүртэл тогтвортойгоор байгуулж яваа гавьяаг тодотгож, энэ хариуцлагатай үүрэг өнөөдөр та бүхний нуруун дээр ирж байна хэмээн офицер, ахлагч бүрийг эрч хүч нэмэгдүүлсэн урмын үгээр мялааж, ажиллагааны газар оронд эв найрамдалтай, нэгнээ ойлгодог, дэмждэг, бусадтайгаа нийцтэй байхад л бүх зүйл болно гэв. Мөн тэрээр монгол цэргүүд НҮБ-д хүлээн зөвшөөрөгдөж, бахархал болсон шалтгаан нь сахилга хариуцлага гэдгийг ч онцлон тэмдэглэж, энхийг сахиулагчдыг зорьсон газарт нь саадгүй хүргэхээр эх орноосоо мордож буй хөлгийн ахмад Б.Эрдэнэ-Уулаар ахлуулсан нисгэгч нарт чин сэтгэлийн талархал дэвшүүлсэн юм.Энхийг сахиулагчдын дунд анх удаа ажиллагаанд явж байгаа, бүр эх орноосоо ч анх удаа хилийн дээс алхаж байгаа алба хаагч байх бол дадлага туршлагатай ажиллагааны туршлагатай алба хаагчид ч цөөнгүй байв. Тэд хамт олонч нөхөрсгөөрөө эрхгүй ялгарч байсан нь гар тээшийн ачаа 10 кг байх ёстой гэсэн шаардлагыг биелүүлж буйгаас ч харагдана лээ. Гар тээш нь 10 кг нь илүү гарсан нь дутуу нэгнийхээ цүнхэнд багцлан хийж, хэн нь ч ачаагаа үлдээж, сэтгэл дундуур үлдсэнгүй.Хурандаа Д.Эрдэнэбилэг захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальоны 50 хувь нь анх удаа үүрэг гүйцэтгэх гэж байгаа залуу офицер, ахлагч нар бөгөөд тэд эх орныхоо өгсөн үүрэг даалгаврыг өвөртөлж, аав ээж, хань ижил, үр хүүхэд, ахан дүүс, найз нөхдийнхөө ерөөлтэйгөөр ажиллагааны газар орныг зорьсоор байна гэж  Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан