Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын БИЕ ДААЛТЫН ДОЛОО ХОНОГТ зориулсан үзвэрийн хуваарь ЦАХИМЖУУЛАЛТ, НОГООН ХӨГЖИЛ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ШИЛЖИЛТЭЭР ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Смитийг хүлээн авч уулзав МОНГОЛООС БИЛЬЯРДЫН АНХНЫ АЗИ ТИВИЙН АВАРГА ТӨРЛӨӨ МОНГОЛ УЛС, СИНГАПУР УЛС ХООРОНД ИРЭХ ОНООС ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭЖ ЭХЭЛНЭ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН “ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2024” ҮЗЭСГЭЛЭН ҮЗЭГЧДИЙН МЭЛМИЙД ХҮРНЭ Л.Оюун-Эрдэнэ: Улстөржиж 16-20 жил гацсан төслүүдийг эрэмбэлээд оруулж ирнэ, хэрхэхийг УИХ шийднэ биз ээ Бие даалтын долоо хоногоор бүтээлч ажил хийж гүйцэтгэнэ Нийслэлийн тэргүүний өрх, ахмад тариаланчдыг шалгарууллаа Химийн хорт болон аюултай бодис үйл ажиллагаандаа ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Смитийг хүлээн авч уулзав

Цаашид хоёр талын харилцааны түвшинг шат ахиулж, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр талын харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн аливаа санаачилга, бодлогыг парламентын зүгээс дэмжиж ажиллахаа тэрбээр илэрхийлэв.

Элчин сайд К.Смит Австрали Улс нь сэргээгдэх эрчим хүч, цэвэр эрчим хүчний туршлага, технологийг экспортлох замаар бүс нутгийн эрчим хүчний шилжилтийг дэмжин ажиллаж байгааг мэдээлэв. Монгол Улсын Шадар сайд тэргүүтэй төлөөлөгчид удахгүй Сидней хотноо болох Олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалтад оролцож, уул уурхай, хөрөнгө оруулалтын орчны талаар тусгай арга хэмжээ зохион байгуулах гэж байгааг сайшааж, энэхүү арга хэмжээнд өөрийн биеэр оролцож, Монгол Улсыг сурталчлан таниулах, цаашлаад хоёр талын эрдэс баялаг, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа Элчин сайд илэрхийлэв.Түүнчлэн,  иргэд хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж байгаатай холбогдуулан хоёр улсын хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээр, Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг тус тус байгуулахаар ажиллаж байгаа нь цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хоёр талын харилцааны эрх зүйн орчныг бүрэлдүүлэхэд чухал ач холбогдолтойг талууд онцлов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан