Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦОЧИР ХҮЙТЭРЧ АЮУЛТАЙ ҮЗЭГДЛИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ

18-19-нд шилжих шөнө Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн нутгаар хөрсөн дээр -5 градусыг давж цочир хүйтэрч цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. Мөн Дархан, Төв аймгийн нутгаар хөрсөн дээр 0 градусыг давж цочир хүйтэрч цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрчээ.Өнөө өглөөний /2024.09.19/ цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Завхан, Ховд, Архангай, Өвөрхангай, Хэнтийн зарим газраар 0.0-7.0 см зузаан цас тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Өвөрхангайн Есөн-Зүйлд 7.0 см, Ховдын Чандманьд 4.0 см, бусад хэсгээр 0.0-3.0 см цас тогтсон байна.

Эх сурвалж: ЦУОШГ

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан