Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвд энэ он гарсаар цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж гэмтлээ гэсэн 100 гаруй хүн хандсан бол тэдний 45 нь хүүхэд байжээ.

Гэвч цахилгаан скүүтрээр замын хөдөлгөөнд хэрхэн оролцох, Авто тээврийн тухай хуульд заасан тээврийн хэрэгсэл мөн эсэх талаар нэгдсэн ойлголт зохицуулалт алга.

Иймээс энэ асуудлыг тодорхой болгох, стандарт баталж мөрдүүлэх хэрэгцээ үүссэн байна гэж Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ.

Өнгөрсөн онд скүүтрээс унаж, мөргүүлж бэртсэн хүний тоо 260 давсан бол тэдний 65 нь хүүхэд байсан.

Цаашид ослын тоог бууруулах, болзошгүй эрсдэлээс олон нийт, хүүхдийг хамгаалах шаардлагатай гэж Хүний эрхийн үндэсний комиссын Хяналт шалгалтын хэлтсийн дарга н.Ууганбаатар ярилаа. 

1 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан