Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Парис-2024” зуны олимпын наадамд өрсөлдөх тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо

Монгол Улсын шигшээ багийн тамирчид “Парис-2024” зуны олимпын наадамд 9 спортын төрөлд 33 эрх аваад байна. 

Шигшээ баг тамирчдад өнөөдөр “Парис-2024” зуны олимпын наадамд өрсөлдөх эрхийн мандатыг гардуулж, үдэн гаргах ёслолыг МҮОНРТ-ийн 600-ийн студид зохион байгуулав.

Уг үйл ажиллагаанд Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ны Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт болон олимп, паралимпын наадамд өрсөлдөх Үндэсний шигшээ багийн тамирчид оролцов.

“Парис-2024” зуны олимпын наадам энэ сарын 26-ны өдөр “хөшиг”-өө нээх юм.

1 Сэтгэгдэл
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Хамгийн их уншсан