“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг улам эрчимжүүлнэ
Цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлэх хөгжлийн бодлогыг хэлэлцэж байна
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
ДАВАА ГАРАГААС НИЙСЛЭЛ, АРХАНГАЙ, СЭЛЭНГЭ АЙМАГ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖИНЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр боллоо.
Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 12 дугаар сарын 14-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар болов. Мөн Архангай аймгийн Батцэнгэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар суманд тогтоосон зэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 06.00 цаг хүртэл 10 хоног сунгах нь зүйтэй гэж үзлээ.
Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар даруй хэлэлцүүлэхийг хүслээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлж, 2018 онд УИХ-д өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар даруй хэлэлцүүлж, батлуулах тал дээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг хүслээ.
Улс төр
ШЕЗ-ийн томилгоонд УИХ дангаар оролцох ёсгүй гэв
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2020.12.07/ хуралдаанаар
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл
-Засгийн газраас өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төсөлд Ардчилсан намын бүлгээс оруулах зарчмын зөрүүтэй саналын томъёолол
Улс төр
Халдвар гарсан аймгууд руу зорчих хөдөлгөөнийг эхлүүллээ
Улсын Онцгой комиссын шийдвэрээр Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу PCR шинжилгээний хариуг үндэслэн эхлүүлэхээр боллоо.
Улс төр
“Ковид 19”-ын тархалт голомтлон гарсан аймгууд руу зорчих хөдөлгөөнийг маргааш эхлэхээр боллоо
2020.12.01-05-ны байдлаар 62,397 хүнд PCR шинжилгээ хийсэн бөгөөд нийслэлээс автобусаар 15,072, хувийн машинаар 5,953, онгоцоор 516, нийт 21,541 иргэн хотоос гараад байна. 2020.12.05-ны өдөр 8,347 иргэн шинжилгээ өгсний 1,755 нь оюутан юм.
Улс төр
Нийслэлийн төсвөөс 36 тэрбумыг хэмнэх боломжтой гэж АН-ын бүлэг үзлээ
НИТХ-ын ээлжит II хуралдаан өнөөдөр хуралдлаа. Хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас өргөн барьсан “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн төсөл,
Улс төр
Бүх төрлийн будаа, ургамлын тос, өвс тэжээлийг гааль, НӨАТ-аас чөлөөлөхөөр боллоо
Хүнсний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн будаа, ургамлын тосыг, өвлийг өнтэй давахад шаардлагатай бүх төрлийн мал, амьтны тэжээл, өвс тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа.
Улс төр
Канадын ГХ-ийн сайд Ковид-19-ыг хяналтдаа байлгаж, хүний амь эрсдээгүй байгаад баяр хүргэв
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Канад Улсын Гадаад хэргийн сайд Франсуа Филипп Шомпань нар 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдөр утсаар ярьж, хоёр талын харилцаа, олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Улс төр
Шадар сайд бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр төлөвлөсөн гэв
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар МҮХАҮТ болон Бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй цахимаар санал солилцлоо.
Цахим уулзалтад МҮХАҮТ-ын удирдлагууд болон Эм, Оёдлын холбоо, Тээвэрлэгчдийн үндэсний холбоо, Хүнс, Барилгачдын холбоо, Хүнсний бүтээгдэхүүн импортлогчдын холбоо, Сав баглаа боодлын үйлдвэрлэгчдийн холбоо, Тээвэр зуучлалын нэгдсэн холбоо, зарим томоохон аж ахуй нэгж гэх мэт 70 орчим байгууллагын төлөөлөл оролцож байр сууриа илэрхийллээ.
Улс төр
Ардчилсан намын бүлэг Шадар сайдад зөвлөмж хүргүүлж, үйл ажиллагаандаа тусгахыг шаардлаа
Вирусний тархалтыг дотооддоо алдсанаас хойшхи хугацаанд халдварыг илрүүлэх, тархалтыг зогсоох чиглэлд Засгийн газар, Онцгой комисс шаардлага хангахуйц ажиллаж чадахгүй байгаа. Орон нутгийн иргэдээс шинжилгээ авах, буцаах, махны худалдаа зэргээс тэдний ажлын зохион байгуулалтыг дүгнэж болно. Тиймээс цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа дараах зөвлөмжийг тусгахыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг шаардаж байна.
Улс төр
Халдвар гараагүй аймгуудад худалдаа, үйлчилгээгээ үе шаттайгаар хэвийн горимд оруулах чиглэл өглөө
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон бусад албаны хүмүүс 21 аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв.
Улс төр
Танилц:Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр боллоо. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийв.
Гэр хорооллын 220 мянган өрхийн иргэдэд сайжруулсан шахмал түлшийг 50 хувийн хямдруулсан үнээр худалдахаар болов. Иргэд маргаашаас 2021 оны 04 дүгээр сарын 01 хүртэл нэг тн сайжруулсан шахмал түлшийг 75 мянган төгрөгөөр авах боломжтой. Нэг шуудай сайжруулсан шахмал түлшний үнэ ч 50 хувь буурна гэсэн үг юм. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 орчим мянган тн сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг байна.
Улс төр
Сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр худалдана
Иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авч байна.
Үүнд:
1. Гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр буюу 1 тн-ыг 75 мянган төгрөгөөр 2020.12.03-ны өдрөөс 2021.04.01 хүртэл худалдана. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг.
Улс төр