ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Л.Оюун-Эрдэнэ: Эх, нярайн эмнэлгүүдээ дэлхийн жишигт хүргэхийн төлөө онцгой анхаарч ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар “Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2” буюу Яармагийн 300 ортой төрөх эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж эхчүүд, эмэгтэйчүүд, эмч ажилтнуудад Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэлээ.
Улс төр
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг болно
Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 16 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон Хууль зүйн байнгын хороо хамтран Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлгийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулна.
Улс төр
Мэдээллийн технологийн салбарын Бодлогын зөвлөлийн анхдугаар уулзалт боллоо
Төрөөс аливаа хуулийг батлан гаргадаг ч хуулийн хэрэгжилтэд тавих хяналт хангалтгүйн дээр яам, агентлагаас холбогдох дүрэм, журмаа батлахгүй удаашруулдаг байдлаас үүдэн олон сөрөг үр дагавар бий болдгийг оролцогчид хөндөж байна. Мөн төр-хувийн хэвшлийн ойлголтын зөрүүг арилгах зайлшгүй шаардлага байгааг ч салбарын мэргэжилтнүүд сануулав.
Улс төр
“Тэгш боломж-хамтын үр дүн” уриан дор төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган боллоо
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Либерал эмэгтэйчүүдийн Оюуны сан” төрийн бус байгууллага хамтран “Тэгш боломж-хамтын үр дүн” уриан дор төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганыг өнөөдөр /2022.03.07/ Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.
Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Энгийн амьдралын хэмнэлийг эргүүлэн авчрах эхлэлийг та бүхэн тавьж чадсан
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ковидын сорилт-Эмэгтэйчүүдийн манлайлал” хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, цар тахлын амаргүй үед ажиллаж, эдийн засгаа сэргээхэд манлайлан оролцсон эмэгтэйчүүдэд талархал илэрхийллээ.
Улс төр
“Ковидын сорил-Эмэгтэйчүүдийн манлайлал” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цар тахлын үед ачааны хүндийг үүрч, онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэн ажилласан салбар салбарын төлөөлөл эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүллээ.
Улс төр
С.Амарсайхан: Өнгөрсөн хоёр жил бидний хувьд хүнд сорилт, өндөр шалгуур, хариуцлагыг мэдрүүлсэн түүхэн он цаг байлаа
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр өндөрлөлөө. Хоёр өдөр зохиогдсон зөвлөгөөнд нийслэл, аймаг орон нутгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, ЭМЯ-ны харьяа байгууллагуудын удирдлага гээд нийт 278 зочид төлөөлөгч оролцов.
Улс төр
Гэрт үйл ажиллагаагаа явуулдаг байсан Багануур дүүргийн 132 дугаар цэцэрлэг шинэ байртай боллоо
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан , УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар Багануур дүүрэгт ажиллаж байна. Энэ үеэрээ өнгөрсөн сард ашиглалтад орсон 132 дугаар цэцэрлэгийн шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
Улс төр
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл"-д батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр (2022.03.04) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Улс төр
“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ыг ШИНЭ СЭРГЭЛТ уриан дор зохион байгуулна
"Монголын эдийн засгийн форум" ТББ-ын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр тус зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өрөөнд боллоо.
Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн форум-2022” дөрөвдүгээр сарын 7-8-нд болно. Энэ удаад Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тус чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлээд байна.
Улс төр
УИХ-ын дарга Г.Занданшатар хяналт, шалгалтын тухай хуулийг сэтгүүлчдэд танилцууллаа
УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачлагаар “УИХ ба сэтгүүл зүй” сэдвийн хүрээнд цуврал сургалтуудыг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад зохион байгуулж байна. Өнөөдрийн сургалтыг Авлигатай тэмцэх газар, Үндэсний Аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.
Улс төр
Монгол Улс вирусийн мутацлагдсан хэлбэрийг дотооддоо тодорхойлох боломжтой боллоо
Австралийн Засгийн газар болон ДЭМБ-аас манай улсад вирусийн бүрэн геномын дараалал тодорхойлох өндөр хүчин чадалтай лабораторийн тоног төхөөрөмжийг өнөөдөр гардуулан өглөө.
Тус лаборатори нь SARS-CoV-2 вирусийн шинэ хувилбаруудыг яаралтай илрүүлж тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, шинэ мутацид орсон хувилбаруудыг илрүүлэхдээ гадаадын улс орнууд руу сорьц илгээж цаг алдах шаардлагагүй болж байна.
Улс төр
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээний 80,3 хувьд нь тендер зарлаад байна
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Улс төр
Тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Улс төр
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 02-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Улс төр
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 17 дугаар тогтоолоор байгуулсан.
Улс төр
Н.Учрал: Виртуал хөрөнгийн үйлчилгээ нь бага зардлаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх давуу талтай
Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал өнөөдөр (2022.03.01) Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан “BINANCE” буюу дэлхийн томоохон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн төлөөлтэй уулзаж, хуулийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.
Улс төр