Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас энэ онд сэргээн засварлаж, шинээр ашиглалтад орсон бүтээн байгуулалтыг танилцуулж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож, хууль, тогтоолын төслийг эцэслэн баталлаа
ХЭҮК-ын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хорооны ээлжит хуралдаан боллоо
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2025 онд ОХУ-д айлчлахаар төлөвлөж байна
Маргааш өндөр чансаатай шилдэг 128 бөхийн барилдаантай
Ч.Уртнасан: Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт дэгдэлтийн буюу улаан түвшинд хүрсэн
Ц.Наранзул: Нийт хүн амын 69.2 хувьд нь томуу, томуу төст вирусийн тархалт байна
ЭНЭҮТ: Хоногт 700-800 хүүхдэд тусламж үзүүлж байна
Төрийн албан хаагчдын цалин зургаан хувиар нэмэгдэнэ
Ерөнхий сайд дулааны станцуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх үүрэг өгөв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Төв аймагт ажиллав. Тэрбээр Зуунмод хотод баригдаж буй 640 хүүхдийн суудалтай спортын төрөлжсөн сургуулийн барилгын ажлын явцтай танилцжээ. Уг сургуулийн барилга 2019 онд улсын төсвийн 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж эхэлсэн ч санхүүжилт дутсанаас зогсжээ. Сургуулийн барилгыг бүрэн ашиглалтад оруулахад 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгааг барилгын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Эл Си Би” компанийн захирал Я.Дашдорж танилцуулав. Тэрбээр “Спортын төрөлжсөн сургууль учраас усан бассейн, спортын заалтай байхаар төлөвлөгдсөн ч бассейны зургийг тусгаагүй орхигдуулсан. Мөн спорт заалны шалыг стандартын дагуу гүйцэтгэх хэрэгтэй байна. Тиймээс нэмэлт зураг, төсөв хийлгэсэн. Эдгээрийг магадлалд оруулах шаардлагатай байна” гэдгийг хэлэв.
Улс төр
МҮХАҮТ -ыг хэн удирдах вэ
МҮХАҮТ дөрвөн жил тутамд хурлаа хийж, шинэ Ерөнхийлөгчөө сонгодог. Тэгвэл ээлжит их хурал нь өнөөдөр болж, дараагийн дөрвөн жил танхимыг хэн удирдах вэ гэдэг тодорхой болно. Өчигдрийн байдлаар 13 хүн танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшихээр бүртгүүлжээ. Үүнээс 11 хүн нь нэр дэвших болсноо олон нийтэд зарлаж, зарим нь мөрийн хөтөлбөрөө ч танилцуулаад байна.
Улс төр
78 дахь Ерөнхий Ассамблейн гол сэдэв “Тогтвортой хөгжлийн зорилт”
“Зууны мэдээ” сонин НҮБ-ын 78 дахь удаагийн Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний чуулга уулзалтыг албан ёсоор уншигчдадаа хүргэхээр боллоо. Манай сонины тоймч Базарбямба овогтой Нямсүрэн энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтыг сурвалжлан, мэдээлэх эрхийг НҮБ-аас гардан авсан бөгөөд Нью-Йорк хотноо ажиллаж байна.
Улс төр
Өнөөдөр Олон улсын Ардчиллын өдөр
Олон улсын Ардчиллын өдөр өнөөдөр тохиож байна. Олон улсын парламентын холбоо (ОУПХ) 1997 оны 9 дүгээр сард “Ардчиллын тухай түгээмэл тунхаглал”-ыг баталснаар ардчиллын зарчмууд, ардчилсан засгийн газрын бүрэлдэхүүн хэсэг, хэрэгжилт, ардчиллын олон улсын хамрах хүрээг тогтоосон билээ.
Улс төр
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ДАРХАНЫ ЗАМЫН АЖЛЫГ ЭНЭ ОНДОО БАГТААЖ ДУУСГА
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Дархан-Уул аймагт үргэлжилж байна. Тэрбээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа. Ерөнхий сайд тус замын ажлын явцтай гуравдахь удаагаа танилцаж байна.
Улс төр
Судлаач Ганаа: АН будаж шунхдан тайзнаа гарч ирэв
Сонгуулийн өмнөх жил сурталчилгаа, пиар аль хэдийн эхэлж ХМХ-үүд монголчуудыг зай завсаргүй бөмбөгддөг “ёс заншил” тогтоод их удсан билээ. Харин энэ жил “таг чиг”, “амар тайван”. Улс төрийн намууд, нэр дэвшигчид УИХ-ын сонгуульд өрсөлдөхөө больчихоо юу ?! Тэгвэл ёстой нар баруунаас гарна. Энэ удаад улс төрийн өрсөлдөөн тэмцэл нууц байдалтай, хөшигний цаана өрнөж, ёстой жинхнээсээ “алалцаж” байна. Үүнийг улс төр судлалд “хивсэн дорх нохдын зодоон” гэж шог боловч онож нэрлэдэг. Гэвч тэртээ тэргүй сонгууль тулсан учраас удтал нуух ямар ч боломж байхгүй. Гэтэл саяхан болсон АН-ын ҮБХ-ны хурлаар сонгуулийн “тохиргоо”-ны нэлээд том хэсэг ил гарав. Энэ тухай товч өгүүлсү…
Улс төр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багцын ажлыг эхлүүлж, үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Монгол Улсын Засгийн газар “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн барилгын ажлыг эрчимжүүлэх зарчмыг баримтлан ажиллаж байна. Ковидын үед алдсан 13 сарын ажлыг нөхөж ажиллах, Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багцын ажлыг эхлүүлж, үй лдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар ажлаа эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Улс төр
А.Гансүхийг гэрт нь зоджээ
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхийг гэрт нь зоджээ. Цагдаагийн байгууллагад энэ тухай дуудлага 2023 оны 09 дүгээр сарын 11-ний 09.34 цагт ирж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны тоотод “Хүн орж ирээд зодоон болоод байна” гэж мэдэгдсэн байна.
Улс төр
Бодлогын судалгаанд суурилж, хотын асуудлуудыг шийднэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Чингэлтэй дүүргийн төрийн албан хаагчдад ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн Гурван суурьт хөтөлбөрөө танилцуулав. Уулзалтад Чингэлтэй дүүргийн ИТХ, ЗДТГ, хороо, хэсэг болон сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, албан хаагчдын төлөөлөл болсон 300 орчим хүн оролцсон юм.
Улс төр
Т.Аюурсайхан: Морины жүчээг найзуудынхаа хамт, хүч хөдөлмөрөөрөө байгуулсан
Шинэчлэлийн хороо нь 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй. Тэр хүртэл улс төрийн намын бугшсан асуудлыг шийдвэрлэх, өөрчлөх, ил тод болгохоор нэгдээд явж байсан. Үндсэн хуулиар хүн эвлэлдэн нэгдэх эрхтэй. Үүний хүрээнд хүнийг тагнах, мөрдөх эрхгүй байдаг.
Улс төр
Ерөнхий сайд Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дундговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцож үг хэллээ.
“Дорноговь, Өмнөговь аймаг ирэх онд ийм төвтэй болно. Цаашид Засгийн газраас 21 аймаг, есөн дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулна” гэдгийг Ерөнхий сайд дурдлаа. Тэрбээр Ховд аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцох үеэрээ МАН УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаана гэдгээ зарласан, бусад намууддаа ч уриалж буйгаа дахин илэрхийллээ. “Илүү хүмүүнлэг, иргэддээ ээлтэй, эерэг сэтгэлгээ бүхий бүтээлч нийгмийг бий болгохын төлөө хамтдаа хичээцгээе” гэж Ерөнхий сайд хэллээ.
Улс төр