Жагсагчдын шаардлагыг хүлээн авав
Л.Моломжамц: Цас орох мэдээллийг өмнөх өдөр нь нэгдсэн байдлаар авч, урьдчилан бэлддэг
Тусгаар тогтнолын талбайд шинэ оны баярын хөтөлбөр тогтмол зохион байгуулж байна
Тусгаар тогтнолын талбайд шинэ оны баярын хөтөлбөр тогтмол зохион байгуулж байна
Узбекистан улсад амьд хонь экспортолж эхэллээ
“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа Монголын археологийн шилдэг судалгааны дэд байрт шалгарлаа
Машины дугаар далдлагч ашигласан жолоочийн эрхийг хасжээ
Эргэлттэй тойруу өгсүүр замын хажууд модон савтай давс байршуулжээ
Улс төрийн намуудын анхааралд
Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдлээ
Авлигын эсрэг тэмцэлд цагдаа, цэргийн үүрэг чухал гэдгийг Ерөнхий сайд онцоллоо
“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч нарын зөвлөгөөн-2024” өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус арга хэмжээнд оролцох үеэрээ “Ахлагч нар төр иргэн хоёрын гүүр болж, Монгол Улсын хуулийг сахиулахын төлөө амь насаа үл хайхран, амьдралын халуун цэгт ажилладаг хүмүүс” гэдгийг тодотгоод ажлын амжилт хүслээ.
Улс төр
Бага чулуугаар ихийг буюу дараагийнх нь Эрдэнэт...!
“Эрдэнэт” гэж байх. Албан ёсны нэршил нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ. Саяхныг хүртэл Монгол, ОХУ-ын Засгийн газрын 51, 49 хувийн өмчлөлтэй явсан эл үйлдвэр 40 гаруй жилийн дараа бүтнээрээ манайд ирсэн түүхтэй. Тэр нь 2016 он. Санаж байгаа бол Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын хувиар “Эрдэнэт” 100 хувь Монголын өмчлөлтэй боллоо гэдгийг зарлаж байсан, УИХ-ын сонгуулийн санал хураах өдрөөс яг нэг хоногийн өмнө юм. 2016 оны зургаадугаар сарын 28-нд гэсэн үг. Үүнээс хойших долоон жилийн хугацаанд улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд юу болж өнгөрснийг энд бичих нь илүүц.
Улс төр
Нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх хоёр дахь уулзалтаа Ерөнхий сайд Дарь-Эхэд хийлээ
Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд УИХ-ын сонгуулийг бүсчилж явуулах, аймгуудыг зургаан бүсэд хуваах, аймгийн төвүүдийг хооронд нь болон боомтуудтай холбосон таван тойрог замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудалд Засгийн газар анхаарал хандуулж, Ерөнхий сайд эхний уулзалтаа Сонгинохайрхан дүүрэг, Толгойтоос эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 2, 27, 30, 31 дүгээр хороо буюу Дарь-Эх орчмын анхан шатны нэгжид ажилладаг төрийн албан хаагчидтай уулзлаа.
Улс төр
Авлигын эсрэг тэмцэлд цагдаа, дотоодын цэргийн байгууллагынхны үүрэг оролцоо чухал гэдгийг Ерөнхий сайд онцоллоо
“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч нарын зөвлөгөөн-2024” өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус арга хэмжээнд оролцох үеэрээ “Ахлагч нар төр иргэн хоёрын гүүр болж, Монгол Улсын хуулийг сахиулахын төлөө амь насаа үл хайхран, амьдралын халуун цэгт ажилладаг хүмүүс” гэдгийг тодотгоод ажлын амжилт хүслээ.
Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилго, хэрэгжилт, Авлигатай тэмцэх 5Ш ажиллагаа, Монгол Улсын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийн өнөөгийн байдлын талаар товч мэдээлэл өгөв.
Улс төр
"Сонгуульд өрсөлдөх нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг ирэх сарын 25-наас өмнө авч, аудит хийнэ"
Аудитын газраас мөрийн хөтөлбөрт хориглосон заалт байгаа эсэх, зорилт арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичигт нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарах зардал нь төсвийн хуульд нийцсэн эсэх зэрэг дөрвөн стандартын дагуу шалгах юм байна.
Улс төр
СЕХ: Гадаадад байгаа иргэд санал өгөхөө Дипломат төлөөлөгчийн газартаа мэдэгдэнэ
Үндэсний статистикийн хорооны тоон мэдээллээр энэ оны байдлаар дэлхийн 172 улсад 141 мянга гаруй монгол иргэн оршин суугаа аж. Тэдгээр иргэн санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө буюу энэ оны 6 дугаар сарын 15-аас өмнө сонгуульд оролцохоо өөрийн оршин байгаа улсын Дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэж, бүртгүүлэх ёстой. Улмаар санал авахаар товлосон өдрийн 07.00-22.00 цаг хүртэлх хугацаанд салбар комиссын тогтоосон санал авах байранд саналаа өгөх юм.
Улс төр
Д.Амарбаясгалан: Малчин зээлийн хүүгийнхээ зургаан хувийг өөрөө, үлдсэнийг нь Засгийн газар төлнө
Тэрээр "Өнөөдрийн байдлаар хорогдсон малын тоо 2.2 саяд хүрсэн. Гурав, дөрөвдүгээр сарын цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж энэ тоо хэд хүрэхийг хэлж мэдэхгүй. УОК эрсдэлийн үнэлгээг урьдчилан хийж байна. 2009-2010 оны зуднаар 10.5 сая мал хорогдсон гэсэн мэдээлэл бий. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас хэд хэдэн шийдвэр гаргалаа.
Улс төр
Монгол Улс дэлхийн үүрэн холбооны конгресст үүрээ заслаа
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн олон улсын хамгийн том арга хэмжээ “Дэлхийн үүрэн холбооны конгресс 2024” /Mobile world congress/ эхэллээ. Испанийн Хаант улсын Барселон хотод энэ сарын 26-29-ний хооронд болох MWC-т Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын санаачилгаар манай улс анх удаагаа өөрийн асар /booth/ байгуулан, төр, хувийн хэвшил хамтдаа Монголын цахим шилжилт, технологийн хөгжил, дэвшлээ сурталчлан оролцож байна.
Улс төр
ЗАСГИЙН ГАЗРЫН “ШУУРХАЙ БҮЛЭГ III”, БУЛГАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХАМТАРСАН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР
Монгол Улсын Засгийн газар 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын “Шуурхай бүлэг III” Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг, Могод, Сайхан, Баян-Агт сумдын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж гаргасан санал, дүгнэлтэд үндэслэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Булган аймгийн онцгой комисс /Б.Ариун-Эрдэнэ/-т үүрэг болгож байна.
Улс төр
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай, Завхан аймгийн хаваржилт хүндэрсэн сумдад ажиллалаа
Монгол Улсын Засгийн газрын зургаан сайдаар ахлуулсан Шуурхай бүлэг зудын нөхцөл байдалтай аймгуудад ажиллаж, улсын нөөцөөс гаргаж буй өвс тэжээлийг хүргэж байна. Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Жаргалан, Чандмань, Тайшир сум, Завхан аймгийн Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тэс, Баянтэс, Асгат, Тосонцэнгэл, Их-Уул, Улиастай сумдад ажиллав.
Улс төр
Завхан аймгийн дөрвөн суманд туулах чадвар сайтай автомашин олгоно
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан Шуурхай бүлэг Завхан аймагт ажиллаж байна. Завхан аймгийн Онцгой комисс, Улсын онцгой комиссын Шуурхай бүлгийн хамтарсан өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Тус аймаг өвс тэжээлийн нөөцийнхөө 82 хувийг бэлтгэжээ. Өнөөдрийн байдлаар нийт бэлтгэсэн өвсний 1059,1 тонн, тэжээлийн 701 тонныг зарцуулаад байна. Завхан аймагт ажиллаж буй Шуурхай бүлгээс аймгийн Онцгой байдлын газарт улсын нөөцөөс үнэ төлбөргүй олгосон 400 тонн тэжээлийг хүргэж өглөө.
Улс төр
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг дүгнэх хамтарсан Ажлын хэсэг байгуулна
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал солилцох уулзалт боллоо.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат уулзалтыг нээж хэлсэн үгэндээ хөдөлмөр, нийгмийн зөвшлийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээр амжилттай хэрэгжиж байна. Нийгмийн баялгийг шударга хуваарилах тал дээр Засгийн газартай хамтарч ажиллаж байна. 2023 онд цалин, тэтгэвэр нэмсэн. Энэ оны тавдугаар сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр гурван талт хэлэлцээрт тусгасан. Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлтөөр тэтгэврийг өвлүүлдэг болсон нь маш том дэвшил болсон гэдгийг онцлов.
Улс төр
М.Ганхүлэг: Өвөлжилт хүндэрсэн сумдад 70-150 тонн тэжээлийн улаан буудай олгоно
Үүний дараагаар 10 тонн тэжээлийн улаан буудайг гамшгийн эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа аймаг, сумдын малчдад олгоно. Нөхцөл байдал хүндэрсэн зургаан аймгийн 20 гаруй суманд олгоно. Нэг суманд 150 тонн ногдож байна. Мөн цагаан зудтай 17 аймгийн 90 орчим суманд 75 тонн улаанбуудайг олгоно. Цаашдаа улаанбуудайн улсын нөөцийг нэмэгдүүлэхээр хувийн байгууллагатай хамтарч ажиллаж байна. 70 орчим хувийн байгууллагат нийтдээ 12 тонн нөөц байна" гэлээ.
Улс төр
Зудын дараах нөхөн сэргээлт, малчдын амьдралд онцгой анхаарахаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ
Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Архангай аймгийн Хангай суманд ажиллалаа. Зудын эрсдэлийн үнэлгээгээр Архангай аймгийн 11 суманд “цагаан зуд"-ын нөхцөл үүссэний нэг нь Хангай юм.
Улс төр
“Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд цахим технологид суурилсан 3000 ажлын байр нэмэгдүүлнэ
Дэлхийн банкны Хятад болон Солонгос улсыг хариуцсан захирал Мара К.Уорвик болон Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй “Ухаалаг засаг – 2” төслийн удирдагч хадагтай Женнифер Гүй тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажиллаж байна.
Улс төр