Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Л.Моломжамц: Цас орох мэдээллийг өмнөх өдөр нь нэгдсэн байдлаар авч, урьдчилан бэлддэг

 

Нийслэлд арванхоёрдугаар сарын 23-24-нд шилжих шөнө орсон цасыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниуд зэрэг нийт 35 байгууллагын 1200 гаруй ажилтан 180 гаруй тусгай зориулалтын машин техник, хэрэгсэлтэйгээр цэвэрлэж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний ажилчид 24 цагаар жижүүрлэн халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллаж байгаа юм. Хан-Уул дүүргийн цас цэвэрлэгээний ажлын талаар “Охь мандал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Моломжамцаас тодрууллаа.

Тэрбээр “Бид цас орох мэдээллийг өмнөх өдөр нь нэгдсэн байдлаар авч, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан бүх байгууллага бэлэн байдалд ажилладаг. Өчигдөр гэхэд оройны 21:00 цагт бэлтгэлээ базааж, шөнийн 03:00 цагаас ажилдаа орсон. Манай байгууллага нийт 28 гаруй машин, механизмтай. Өнөөдрийн байдлаар давс цацах тусгай зориулалтын 4 машин болон бусад тусгай техник хэрэгсэл гээд нийт 7 техник хэрэгсэлтэй цас цэвэрлэж байна. “Нисэхийн тойрог”-оос “Шувуун фабрик”-ийн эцсийн буудал хүртэл нийт 21.4 км авто зам болон Морингийн давааны өгсүүр хэсэг, Нисэхийн аюулгүйн тойрог орчимд 40 гаруй туслах замд цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийж байна. Тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж давс цацах, халтиргаатай зам, гэрлэн дохионы хэсгийг түлхүү анхаарах зэргээр уялдаа холбоотой ажилладаг. Жишээлбэл, арванхоёрдугаар сарын 23-24-нд шилжих шөнийн 04:00 цагаас халтиргаа, гулгаа ихтэй байршлуудад давс цацаж авто замын нөхцөлийг хэвийн хэмжээнд хангуулж ажилласан” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан