Цахилгаан шат чинь зүгээр л нэг хүн зөөдөг тээврийн хэрэгсэл биш гэнэ. Үүнийг зар сурталчилгаанд ч ашиглаж болдог, бас урлагийн тансаг орчин ч бүрдүүлдэг гэнэ. Манайд л ажиллахгүй байна, эвдэрлээ гацлаа, хүмүүсийг бэртээлээ гээд зовлон тоочоод байдгаас биш дэлхийн улс орнууд үүнийгээ хэдийнээ шийдчихээд одоо өөр өөр зүйлд ашигладаг болчихсон байна, цаана чинь. Манай гаригийн хамгийн гайхалтай таван цахилгаан шатыг танилцуулж байна.
1. Лондонгийн “Engine” компани нэгэн цахилгаан шатыг өөрийн сурталчилгаандаа ашиглаж ханаар нь 1300 печень наасан байна. Тэд Грейт-Портленд-стрит дэх албан байрныхаа цахилгаан шатанд английн апельсины жигнэмэгэн хавчуургатай алдарт “Жаффа-Кейкс” печениэ наажээ. Аль нэг давхар луу гарах гэж явах замдаа амтлаад үзэж болох нь ээ.
2. Филадельфийн төв дэх нэгэн барилгын энэ цахилгаан шатанд яваа хүн бол тансаг зочны өрөөнд орж ирсэн шиг л санагдана. Энд сандал л байхгүйгээс биш камин зуух, хананд нь лааны суурь, бас уран зураг бий.
3. Гудамжинд явж байгаад юу юугүй бие засмаар болох тохиолдол алийг тэр гэхэв. Тэгвэл та ийм цахилгаан шатанд ороод 15 давхар хүртэл зорч л доо. Ердөө л ариун цэврийн өрөө тэр чигээрээ.
4. Шведийн “Скайвью” тоглоомын төв сүүлийн жилүүдэд хамгийн сонин төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь бөмбөрцгийн гадна талаар дээш өгсч орой дээр нь гардаг усны дусал шиг тунгалаг цахилгаан шат. Шатаар өгсч явахдаа л Стокгольм хот, орчин тойрноо харсан шигээ явах юм уу даа.
5. Германы “Аквадом” фирм цилиндр хэлбэрийн, 25 метр өндөр, аквариуман цахилгаан шатыг санал болгож байна. Берлиний Radisson Blu зочид буудалд байрлуулсан энэ шат 12,8 сая еврогоор үнэлэгдэж байна. 11 метр диаметртэй энэ аквариумын голоор дээш доош явахдаа 900 мянган литр далайн усанд байгаа 56 төрлийн 2600 гаруй загас, далайн амьтдыг ажигласан шигээ нүдээ баясааж сэтгэлээ сэргээн зорчих нь дээ.