Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Дэлхийн хамгийн үнэтэй таван ном


“Улисс” Жеймс Жойс 460500 ам.доллар

Алдарт “Улисс” романы анхны хэвлэмэл ном бол номын худалдаачид болоод цуглуулагчдын дунд 20 дугаар зууны эхний хагасаас эхлээд л нүдний гэм болж, асар их үнэтэй бүтээлийн тоонд орох болсон билээ.  Чухам яагаад ийм ховор бас үнэд хүрэх болов оо гэхээр  Парисын “Shakespeare and Company” 1922 онд энэхүү романыг ердөө 100-150 ширхэгийг голландын хамгийн үнэтэй цаасан дээр хэвлэсэн гэсэн баримт байдаг. Жойс эхний бүтээлээ хоёрхон хувь бичсэн ч гэдэг.  2002 оны аравдугаар сард Christie"s-ийн дуудлага худалдаагаар  1922 онд хэвлэх үйлдвэрийн эзэн Генри Кайзертад хэмээн хаягласан хувийг нь борлуулсан юм. Өмнө нь ном бол дуудлага худалдаагаар хамгийн өндөртөө 300 мянган ам.долларт хүрч байсан бол энэ удаад 460 мянга 500 ам.долларт хүрэв.


“Нар манддагаараа мандана” Эрнест Хэмингуэй-366400 ам.доллар

Эрнест Хэмингуэй зохиолын нэгэн оргил болсон “Нар манддагаараа мандана “ бол хэвлэх үйлдвэрийн хувьд дөнгөж зохиол бүтээлийн захаас шүүрч буй эхлэн бичигчийн анхны зохиол л байсан гэдэг. Scribner’s үйлдвэрийн 1926 онд хэвлэсэн энэхүү ном 2004 онд  Нью-Йоркийн дуудлага худалдаагаар 366400 ам.доллараар үнэлэгдсэн байдаг. Чухам яагаад ийм өндөр үнэд хүрэх болов оо гэхээр  нэгдүгээрт энэхүү ном маш цэвэрхэн хадгалагдсан аж. Түүнээс гадна зохиолчийн өөрийнх нь гарын үсэг номын хавтасны дотор хуудсанд байдаг юм.  Энэхүү номыг эмч Дон Карлос Гаффидад хэмээн хаяглан бүхэл бүтэн 20 нүүрийг түүнд зориулан бичсэн захидлаар дүүргэсэн аж.


“Зам дээр” Жек Керуака-185500 ам.доллар

Керуак бол адал явдалт зохиолын төрлийн зохиолчдын томоохон төлөөлөгч юм. Түүний “ Зам дээр” роман нь тулаант зохиолд дурлагсдын хувьд жинхэнэ хит зохиол байлаа. Сүүлийн гучин жилийн хугацаанд энэхүү зохиолын 1957 онд хэвлэсэн хамгийн эхний хувилбар ердөө дөрөвхөн ширхэг л үзэгдсэн юм.  2012 оны аравдугаар сард Нью-Йоркийн  дуудлага худалдааны үеэр нэгэн ном нь 185500 ам.долларт хүрсэн юм. Жойс Жонсонд зориулан бэлэглэсэн энэхүү ном нь зохиолчийн өөрийнх нь тамгатай гэнэ.


“Аугаа Гэтсби” Фрэнсис Скот Фитцжеральд -84000 ам.доллар

Зөвхөн Фитцжеральдын гэлтгүй бүх Америкийн уран зохиолын түүхэн дэх ХХ зууны аугаа бүтээл бол энэ ном юм. Charles Scribner"s Sons хэвлэх үйлдвэрт хэвлэсэн анхны хувилбар нь  манай зууныг хүртэл маш сайн хадгалагдсан номын тоонд зүй ёсоор ордог билээ.  Тиймээс энэхүү ном нь олон удаа дуудлага худалдааны ширээн дээр гарч ирсэн байдаг. 2007 оны Лондонгийн дуудлага худалдаагаар 84000 ам.доллараар борлуулсан аж. Анхны номын хувьд хавтасны дизайн нь хамгийн их анхаарал татаж байсан гэдэг.


“Гантиган савдаг” Уильям Фолкнер-95600 ам.доллар

Фолкнер бол ХХ зууны үргэлжилсэн үгийн зохиолын томоохон төлөөлөгч. Гэхдээ түүний анхны ном нь шүлгийг түүвэр байсан гэдэг. Бостоны жижигхэн үйлдвэрт 1924 онд хэвлэгдсэн “Гантиган савдаг” ном нь зохиолчийн санхүүгийн боломжоос шалтгаалан 500 ширхэг л хэвлэгджээ.  Гэвч энэ зохиолын талаар уран зохиол судлаачид  Фолкнерийг нэрд гарсан цагаас эхлэн ярьсан байдаг.  Зохиолчийн эцэг эхийн гарын үсэгтэй энэхүү номын анхны хувилбар 2002 онд дуулдлага худалдаанд орж 95600 ам.долларт хүрсэн байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан