Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“Twitter”-ийг үндэслэгч Жек Дорсигийн 9 төсөл


“Twitter”-ийг үндэслэгч юунд хөрөнгө оруулсан бэ?

 
Twitter


Дорси 2006 оны гуравдугаар сард өөрийн компанийг үүсгэн байгуулж, тухайн оныхоо зургадугаар сард олон нийтэд “Twitter”-ийг танилцуулав. 2012 он гэхэд  500 сая хүн Twitter-т нэгдэж, өдөр бүр 300 сая твит илгээж байдаг гэнэ.  Twitter өнөөдөр дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй 10 олон нийтийн сүлжээний нэг хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөөд байна.


Square


Утсаараа төлбөр төлөх хэлбэр. АНУ, Канадын хэрэглэгчид төлбөрийн картнаасаа утсаараа дамжуулан төлбөр төлөх боломжтой болсон юм.  Энэхүү компанийг 2009 онд Жек Дорси өөрийн найз Жим Маккелвитэй хамтран байгуулжээ. 2010 оноос үйлчилгээнд нэвтэрч хэрэглэгчийн гарт хүрчээ.  2012 оны наймдугаар сараас Starbucks өөрийн үйлчлүүлэгчдийн төлбөрийг Square системийн тусламжтайгаар  авч эхэлсэн байна.


Peek.com

Энэ бол жуулчдад зориулсан сайт. Гэхдээ бусдаас ялгагдах нь аяллын  компани, онгоцны тасалбар зуулчлахаас илүүтэйгээр амьдрах орон байр мөн тухайн улсын хамгийн сонирхолтой тэмцээн уралдаан, наадам гэх мэт зүйлд оролцох боломж олгодог.  Энэхүү сайтын үйлчилгээ  жилийн өмнө буй болж Жек Дорси дөрвөн найзынхаа хамт 1,37 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.

 
Kickstarter


Олон нийтийн сайн дурын хандив хэлбэрийн хөрөнгө оруулалт буюу крауд фандинг эрхэлдэг АНУ-д төвтэй сайт. 2009 оны  дөрөдүгээр сараас эхлэн ажиллаж байгаа. Жек Дорсийн оролцсон 18 хүний бүрэлдэхүүнтэй хөрөнгө оруулагчид компанид 2011 оны хавар 10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.


Instagram


Олон нийтийг хамарсан сүлжээ болон үйлчилгээ. Өөрийнхөө зургийг бусад хэрэглэгчдээ түгээж санаа бодлыг нь авч болно.  Дорсигаас гадна таван хөрөнгө оруулагч энэхүү сүлжээнд 2011 оны хоёрдугаар сард 7 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. 2012 оны есдүгээр сард Instagram нь бүртгүүлсэн 100 сая хэрэглэгчтэй болжээ

 
Art.sy


Урлагийг сонирхдог судалдаг хүн бүр зориулсан цахим платформ. Сайтад ороод зөвхөн үзэж сонирхоод зогсохгүй худалдан авалт хийж болно. 2010 оны сүүлээр байгуулсан энэхүү сайтыг Дорси болон хамтрагч 14 хөрөнгө оруулагч нийт 1,25 сая ам.доллараар босгожээ.
 

Flipboard
 

Хэрэглэгч бүртгэлтэй байдаг олон нийтийн янз бүрийн сүлжээ болон олон тооны сайтуудаас мэдээ нийтлэлийг цуглуулаад эргүүлж үзэж болдог сэтгүүл байдлаар харуулдаг Android ба iOS-ийн хэрэглээний программ. 2010 оны зун Жек Дорси тэргүүтэй есөн хөрөнгө оруулагч энэ төсөлд 10,5 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ.


Fancy
 

Зураг солилцох олон нийтийн сүлжээ, гар утасны энэхүү хэрэглээний программ нь өөрийгөө танилцуулахдаа "зарим талаар зураг хадгалагч, зарим талаар блог, зарим талаар сэтгүүл, зарим талаар хүсэлтийн жагсаалт" гэдэг. Дорси болон түүнтэй адил долоон хөрөнгө оруулагч энэ төсөлд 2010 оны тавдугаар сард зургаан сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
 

Foursquare


Смартфон хэрэглэгчдэд зориулсан олон нийтийн сүлжээ. Хэрэглэгч нь  өөрийн байгаа газраа найз нөхөддөө мэдэгдэхийн тулд ашигладаг. Энэхүү мэдээллээ Facebook  болон Twitter-т шууд оруулдаг.
Энэхүү үйлчилгээг 2009 оны хавар 10 хөрөнгө оруулагчтай хамтран 1,35 сая ам.доллараар буй болгожээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан