Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын нөөцийн өвс тэжээл байршуулахад 444 гаруй сая төгрөг зарцуулна

Манай улсын нийт нутгийн 80 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтож өвөлжилт хүндэрсэн гэж мэдээлж байгаа. Одоогийн байдлаар 15 аймгийн 55 суманд өвөлжилт хүндэрч зудын байдалд орсон гэдгийг албаныхан мэдээллэж буй. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах өвс, тэжээлийн тоо хэмжээ, тээврийн зардалд 444 сая 225 мянган төгрөг төсөвлөжээ. Мөн өвөлжилт хүндэрсэн орон нутгийн малчин иргэдэд  эмнэлгийн тусламж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх үүднээс зарим аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, Цагдаагийн газар, хүн эмнэлэгт олгох УАЗ-31512 автомашин 16-г авахад шаардагдах 344 сая төгрөг нийт 788 сая 250 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан