Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

KFC Монголд нээгдэх гэнэ

Дэлхийн хамгийн том түргэн хоолны сүлжээнүүдийн нэг KFC Монголд орж ирэх гэнэ. Bloomberg-ийн мэдээлснээр бол Таван Богд групп KFC-гийн салбар гурван рестораныг ажиллуулах юм байна. Дэлхийн 107 оронд 17500 салбартай АНУ KFC сүлжээ буюу “Kentucky Fried Chicken” Азид хүрээгээ тэлэхээр төлөвлөж буйн дотор эдийн засгийн  өсөлтөөрөө тивдээ тэргүүлж буй Монгол улсын нийслэл Улаанбаатар багтаж байгаа юм хэмээн дээрх мэдээлэлд дурджээ. Шарсан тахиа, бургер, сэндвич зэрэг түргэн хоолоор үйлчилдэг KFC сүлжээ дэлхий даяар 455 мянган ажилтантай, жилдээ есөн тэрбум ам.долларын орлоготой ажээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Delhiin hamgiin unetei KFC boloh yum bish bizdee
Сайхан мэдээ байна.Мэрэгжилийн хүмүүс ажиллах нь тодорхой байх гэж боджийно.
Хамгийн их уншсан