Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түрээсээс төрсөн тэрбумтнуудын шантааж буюу түрээсийн өмнө сөгдсөн хэрэглэгчид

Мишээл төв түрээсийн үнээ 33 хувиар өсгөжээ

Бараа бүтээгдэхүүний үнэ юунаас өсөв гэхээр л шатахууны өсөлтөөс хэмээн тайлбарладаг. Тэгвэл бас өөр нэгэн шалтгаан байгаа нь түрээсийн үнэ. Түрээсийн үнэ нэмэгдэх тоолонд түрээслэгч нар бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөж, түүний горыг хэрэглэгчид үүрдэг бичигдээгүй хууль тогтоод удаж байна. Тэгвэл түрээслэгчид түрээсийн үнэ хэтэрхий өндөр болж байна, үүнээс болж ард иргэд хохирохоос гадна, бараа бүтээгдэхүүний гүйлгээ борлуулалт муудаж байна хэмээн УИХ-ын гишүүн Г.Уянгад гомдол мэдүүлэх болсон. Монголын түрээслэгчдийн нэгдсэн холбоог тэргүүлэн ажиллах болсон УИХ-ын гишүүн Г.Уянга өчигдөр “Мишээл экспо” төвийн түрээслэгчидтэй уулзсан юм.
“Мишээл экспо” төвийн нэг ам.мерт талбайн түрээсийн үнэ 33 хувь буюу таван мянган төгрөгөөр өгчээ. Нэг ам.мерт талбайн түрээсийн үнэ 15 мянган төгрөг байсныг 20 төгрөг болгосон аж. Ингэж нэмэх болсон шалтгаан нь ердөө гадаадын нэгэн компанийн судалгаанаас үүдэлтэй аж. Солонгосын үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний CBRE гэдэг компани “Танай компани Монголын тавилгын зах зээлийг эзэлсэн юм байна. Тиймээс талбайгаа үнэд хүргэх хэрэгтэй” гэж хэлсний төлөө түрээсээ нэмээд байгаа гэнэ. Түрээслэгчдийн ярьж байгаагаар ингэж нэмсэн нь нэг түрээслэгч л гэхэд сардаа 6-10 төгрөгийн түрээс илүү төлөх болчихоод байгаа аж. Учир нь, гэр ахуйн тавилга нь хувцастай адилхан давхарлаад өлгөж болдоггүй, нэг буйдан зарахад л хамгийн багадаа 3-5 ам.метр талбай шаардлагатай болдог байна. Тэгэхээр нэг түрээслэгч л гэхэд 300-1000 орчим талбай түрээслэдэг бол тэр хэмжээгээрээ түрээсийн үнэ өсдөг байна. Түрээслэгчдийн холбооноос түрээсээ хэвээр нь байлгах хүсэлт тавьсан ч эздийн зүгээс “Гарч болно. Цаана чинь 20 мянган ам.метр талбайн хэрэгцээ шаардлага байна” хэмээн дарамталдаг байна.
Мөн тавилга зарахын тулд тохилог сайхан орчин хэрэгтэй болдог аж. Тиймээс түрээслэгчид түрээсэлж авсан талбайгаа өөрсдөө тохижуулдаг аж. Ингэхийн тулд хамгийн багадаа 200 сая цаашлаад 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж түрээсэлсэн талбайгаа тохижуулдаг аж. Гэтэл тэдний ийн хүч хөдөлмөрөө гарган байж тохижуулсан талбайг жилд 20 хувийн элэгдэл хорогдолтой хэмээн үзэж таван жилийн дараа гэхэд тэдний зассан талбайг үнэгүйдүүлдэг аж. Мөн түрээсэлсэн талбайгаа өөрийн хүчээр хоёр давхар болгон тохижуулахад, “нэгэнт манай талбайн агаарыг та нар ашиглаж байгаа болохоор дээд давхарын талбайгаас түрээс авна” гэж хэлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, 200 сая төгрөгөөр барьсан байшинг таван жилийн дараа үнэгүй болгодог байна. Энэ мэтээр “Мишээл экспо” группын эзэд түрээслэгчдийг шахаанд оруулдаг байна.

Ингээд түрээслэгч н.Нацагдоржоос цөөн асуултад хариу авлаа.

-Одоо нэг ам.метр талбайн түрээсийн үнэ ямар үнэтэй байна вэ?
-Өнгөрсөн онд нэг ам.метр талбайн түрээсийн үнэ 15000 төгрөг байсан. Харин энэ он гараад талбайн үнийг 33 хувь буюу таван мянган төгрөгөөр өсгөчихлөө.
-Анх ямар түрээстэй байв. Энэ хугацаанд хэчнээн удаа, ямар хэмжээгээр нэмсэн бол?
-Мишээл төв 2004 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Анх нэг ам.доллар байсан. Тэр үед нэг ам.долларын тэдэн хувь нь зар сурталчилгаанд явна гэх мэт нарийн заалтууд байсан л даа. Гэтэл арав хүрэхгүй жилийн хугацаанд нэг ам.метр талбайн үнийг 20 мянган төгрөг болгож өсгөж монопольдож байна. Энэ хугацаанд эздийн зүгээс хийгээд байсан зүйл байхгүй. Эдний өмч гэвэл ердөө хонгилын шал, гэрэл хоёр л байгаа. Анх байсан таазтайгаар л хэвээрээ байгаа. Гялгар уут татаж л гэрэлтүүлж байсан юм.
-Нэг түрээслэгчид маш их мөнгө нэмэгдэж байна гэх. Тавилга нэлээд том талбай шаарддаг байх?
-Зургаан ам.метр талбайд таван ширээ тавиад нэг компьютер асаагаад суудаг биенес биш л дээ, энэ чинь. Тавилга зарахад маш их орчин шаарддаг. Нэг буйдан зарахын тулд 6-9 ам.метр талбай шаарддаг. Тиймээс бидэнд хөнгөлөлт хэрэгтэй байгаа болохоос худалдааны ийм төвийг Улаанбаатар хотын төвд байгаа оффисын үнэтэй жишиж болохгүй. Гэтэл энэ хүмүүс жил болгон биднийг шантаажилж мөнгө босгох маягаар түрээсээ нэмээд байгаа юм.

Бараан бүтээгдэхүүний үнэ түрээсээс хамаардаг, үүнийг  нь хэрэглэгч үүрдэг

УИХ-ын гишүүн Г.Уянгаас дараахь тодруулга авлаа.

-Барааг бүтээгдэхүүний үнэ өсдөг шалтгаан нь түрээсээс үүдэлтэй гэж байна. Тэгэхээр түрээсийг тогтвортой байлгах, бодитой нэмэх тал дээр ямар ажил хийх ёстой вэ?
-Түрээслэгчид маань түрээсэлж авсан талбайдаа 200 гаруй сая төгрөгөөр тохижилт хийж байхад эзэд нь миний үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийж байна гэж боддоггүй юм байна. Засвар хийж байх хугацааны түрээсийг авдаг байна. Энэ нь хэтэрхий шударга бус байгаа нь харагдаж байна. Тэгэхээр үүнд судалгаа хийх хэрэгтэй байна. Яагаад огцом нэмэгдэж байдаг юм. Бид бинзений үнэ 50 төгрөгөөр нэмэгдэхэд гомдоллодог хэрнээ түрээсийн үнэд огт дуугардаггүй юм байна. Энэ бол бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг хамгийн том нөлөөлөл болжээ. Тэгэхээр үүнийг зохицуулахгүй бол болохгүй нь. Нөгөө талаас энэ үнийн өсөлт хөгжлийг боомилж байна. Энэ хүмүүс 10 хэдэн жилийн өмнө импортоор бараа оруулж ирдэг байсан бол одоо үйлдвэрлэдэг болж. Гэтэл түрээсээр дарамтлаад байгаа нь үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжгүй болгож байна. Монголд үйлдвэр хөгжихгүй байгаа шалтгаан нь энэ.
-Ганц тавилга гэлтгүй бүх л зүйл түрээсийн үнээс хамаарч байна шүү дээ. Тэгэхээр үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Шууд тэгнэ гээд хэлэх хэцүү л дээ. судалгаа тооцоо хэрэгтэй. Түрээсийн үнэ бараа бүтээгдэхүүний хэдэн хувьд нөлөөлж байна гэдгийг сайн тооцох хэрэгтэй. Гэхдээ л түрээсийн үнэ бараа бүтээгдэхүүнийг хамгийн ихээр хөөрөгдөж байгаа нь үнэн. Үүнийг хэн үүрдэг вэ гэхээр хэрэглэгч. Тиймээс үүнд зохицуулалт хэрэгтэй.

Шал, таазны гэрэл хоёр л Мишээл төвийн өмч гэнэ. Бусад түрээслэгчдийн хөрөнгөө гаргаж хийсэн зүйл аж.
Г.Даваа

0 Сэтгэгдэл
Tvreesiin xyyliig xyrdan gargax xeregtei tegj bj l zoxitsyylagdax bh..ternees tvreesee nemchixeed zailaa geed l..
tureesiin huuli gargahiig shaardaj bnaa 76 hund handaj bna hurdan garga
tureesiin huuli gargahiig shaardaj bnaa 76 hund handaj bna hurdan garga
tegvel bucaad 90n ondoo ochij cedenbaltaigaa amidar esvel hoid solongos yav
bayan hun luuvangaa idne uu laagaa idne uu hend hamaa bainaa tiim l sain yum bol ulsad huraagaad avchaach chadahgui baij hudlaa uls tor hiih yumaa 1000dollar ch gesen boliishtee
harin,nomin tvreesee nemdeg, bas yamar neg argaar tvreeslegchdees mungu bosgoj baidag ulaan luivarchid bna
harin tiimee er ni une huurugdsun humuusiig tsaazalbal taarna
gazriig ugch bolson yum chin huraaj boloh gui gej uu
tureesluulegfch amandaa orson toogoo helj baidag ni nuuts bish uuniig huuliar l zohitsuulahgui bol arai heterch bn yag altan zagasnii emgen shig
за зайл аа. энэ ямар зарын самбар уу. буруу сэргэлэн нөхөр минь
Маргааш 13 цагаас эрүүл мэндийн лекцтэй. Тус лекцээр бүх төрлийн эмгэгүүдийн талаар ярилцаж болох ба Ялангуяа зүрх судас буюу СУДАСНЫ ХАТУУРЛААС шалтгаалах -тархи, мэдрэл - Зүрх судас - даралт ба хуян - цусны өтгөрөл болон өөхлөлт /холестрин/ зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх бүтээгэдэхүүний талаар АУ-ны доктортой дэлгэрэнгүй ярилцах боломжтой. Лекц үнэ төлбөргүй 96665038, 99138391, 88138393, 98607352
за зайл аа. энэ ямар зарын самбар уу. буруу сэргэлэн нөхөр минь
Маргааш 13 цагаас эрүүл мэндийн лекцтэй. Тус лекцээр бүх төрлийн эмгэгүүдийн талаар ярилцаж болох ба Ялангуяа зүрх судас буюу СУДАСНЫ ХАТУУРЛААС шалтгаалах -тархи, мэдрэл - Зүрх судас - даралт ба хуян - цусны өтгөрөл болон өөхлөлт /холестрин/ зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх бүтээгэдэхүүний талаар АУ-ны доктортой дэлгэрэнгүй ярилцах боломжтой. Лекц үнэ төлбөргүй 96665038, 99138391, 88138393, 98607352
nomingiin turees bur davartsan
harin,nomin tvreesee nemdeg, bas yamar neg argaar tvreeslegchdees mungu bosgoj baidag ulaan luivarchid bna
haa saigui duraarai nemej bn uniig tsohitsuulah shaardlagtai bn !!
tegvel bucaad 90n ondoo ochij cedenbaltaigaa amidar esvel hoid solongos yav
tureesee nemeed bhaar nemehgui yadag yum be!
Өөрсдөө тавилгын үнээ бараг сүүлийн 2-3 жилд 20-40 хувь нэмсэн шүү дээ.
tureesee nemeed bhaar nemehgui yadag yum be!
Yaag unen.
Hyatadad iim yum hiij bgaa luivarchidiig inflyats huurogdloo geed shuud buudaj aldag yum daa.Neg heseghen Ashig honjoo ologchid ulsad yamar ih hor hohirol uchruulj baigaag Sudalval taarna
Yaag unen.
Hyatadad iim yum hiij bgaa luivarchidiig inflyats huurogdloo geed shuud buudaj aldag yum daa.Neg heseghen Ashig honjoo ologchid ulsad yamar ih hor hohirol uchruulj baigaag Sudalval taarna
harin tiimee er ni une huurugdsun humuusiig tsaazalbal taarna
Хамгийн их уншсан