Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Немц цэрэг бүрч еврейчүүдийг хядаад байгаагүй юм байна аа

ХХ зууны эхний хагаст европыг нөмөрсөн фашизм урган гарч төлжих үндэс нь нацизм буюу үндэсний үзэл байсан. Гитлерийн “еврейчүүд та бидний идэх талхны талыг идэж байна” гэсэн уриа герман хүн бүрт еврейчүүдийг үзэн ядах сэтгэл төрүүлж хагаралдуулсан. Герман хүн бүр, немцийн цэрэг бүр  еврейчүүдийг нүд үзүүрлэн тэднийг тусгай тэмдэгтэй явуулж, бөөнөөр хорих лагериуд руу толгой дараалан илгээж, хамгийн хатуу ширүүнээр хандаж байсан.
Иймдээ ч дэлхийн хоёрдугаар дайны үед 5-6 сая еврей хүн амь алдсан гэсэн тоо байдаг. Тэдний ихэнх нь германчуудад эзлэгдсэн газар нутагт, бөөнөөр хорих лагериудад амь алдсан байдаг. 1,5 сая орчим еврей хүн гитлерийн эсрэг тэмцэлд нэгдэн нацистуудын эсрэг байлдаж, партизаны хөдөлгөөнд нэгдэн, нууц байдалд ажиллаж тэмцсэн байдаг байна.
Гэхдээ немц хүн бүр, тэр дундаа цэрэг бүхэн еврейчүүдийг үзэн ядаад хядаад байгаагүй. Германы дипломат, цэргийн атташе хүн олон мянган еврей иргэний амийг хэрхэн аварсан тухай өгүүлсү.

1940 оны дөрөвдүгээр сар. Дани. Копенгаген дахь Германы ЭСЯ-ны тэнгисийн цэргийн атташе Георг Фердинанд Дуквиц гэгч Данийн Социал демократ намын удирдлагатай уулзаж “Еврейчүүдэд аюул тулгараад байна. Гурав хоногийн дараа гэхэд Клпенгагенд немцийн хөлөг онгоцууд ирж тэднийг устгахаар авч явна” гэж хэлсэн байна. Нацист германы дипломатч, цэргийн өндөр тушаалын хүний энэ аймшиггүй эр зоригийн тухай тэр үед 20 настай оюутан байсан Вернер Давид Мельхиор гэгч 25 жилийн дараа “Дуквицийн урьдчилан хэлснээс хойш бидэнд ердөө л 72 цаг байсан. Гэхдээ л гитлерчүүдийн төлөвлөгөөг тасалдуулж олон мянган хүний амийг аврахад чухал ач холбогдолтой мэдээлэл байсан юм” гэж дурссан байдаг. Ингэснээр данийн социалистууд, нууц байгууллагынхан данин 7000 гаруй еврейг загасчны жижиг хөлгөөр Швед рүү явуулж амжжээ.
Мельхиор  бас дуртгалдаа “Дуквицийн ингэж мэдээлснийг  гестап  хэрэв мэдсэн бол юу болох байсан бол. Тэнгисийн цэргийн атташе бухамдаа толгойгоороо дэнчин тавьж байж л тэр олон мянган хүний амийг аварсан юм” гэсэн байдаг. Евгений Берковиц гэгч “Георг Фердинанд Дуквиц буюу Данийн еврейчүүдийг аварсан нь” гэдэг өгүүлэлдээ “Энд данийын лютеран шашны сүм гол үүрэг гүйцэтгэсэн. Номлогч Маркус Мельхиор эхнэртэйгээ Фальстер арал дээр байж олонхи еврей түүгээр дамжин гадагшаа гарсан. Хөөрхий тэднийг аврахаар эрэг дээр бүх төрлийн тээврийн хэрэгсэл, түргэн тусламжийн машин хүртэл байсан. Данийн цагдаагийнхан ч тусалж байлаа. Немцийн эргүүлийн хөлөг тааралдаж мэдэх тул хүмүүсээ брезентээр хучаад л явж байсан” гэсэн байдаг. Үнэхээр баригдах юм бол ямар ч авралгүй хөөрхий евречүүдийг аврах гэж данийн хүн бүр хүчин чармайлт гаргасан гэнэ.

Чухамдаа багахан ч гэсэн хугацааны өмнө ийм чухал мэдээлэл өгсөн немцийн офицер Георг Фердинанд Дуквицийн ачаар л тэр. Дэлхийн хоёрдугаар дайны үед данийн бараг бүх еврейг / 7000 хүн / аварсан бол 500 хүнийг л нацистууд хорих лагерьт илгээсэн байдаг. Ер нь дайны үед данин еврейчүүдээс ердөө 120 хүн л амь үрэгдсэн юм байна. Энэ тэндэхийн нийт еврейчүүдийн 2,0 хувь шүү дээ.
1971 онд Израилын Яд ва-Шемийн хүрээлэн түүнд “Энхтайвны хөтөч” цол олгосон байна.
Георг Фердинанд Дуквиц дайны дараа ч дипломат албандаа үлдэж  ялалтын дараа Данид Элчин сайдаар томилогдон ирэхэд даничууд чин сэтгэлээсээ талархан угтаж авч байжээ.

Ц.ХАС

0 Сэтгэгдэл
gaihaltai
түүх үнэн бол мундаг хүн байна.
Yasan saihan hunleg setgel ve
Хамгийн их уншсан