Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Бүсгүйг яаж маш богино хугацаанд өөрийн болгох вэ

Эрэгтэй хүн бүр амьдралдаа нэг биш удаа анх танилцсан бүсгүйгээ өөрийн болгохсон гэж бодож байсан биз дээ. Бодохоор барахгүй ингэж оролдож байсан байж таараа. Харамсалтай нь тэр бүрий амжилтад хүрэхгүй байсан байж магад. Яагаад тэр юм бол оо. Уг нь бол та өөрийн сонирхож байгаа бүсгүйг өөрийн болгоход таван минут л хангалттай юм шүү дээ. Хамгийн гол нь та хүсч байгаагаа ажил хэрэг болгоход юу хийхээ л мэддэг байх ёстой. Энэ талаар гарамгай гэх юм уу, туршлагатай хүмүүс бол ингэж эхэлдэг байна. Уншаад үздээ. Яг үнэнийг хэлэхэд бидний дунд чинь нэг удаа байтугай нэг насны болгох гэсэн бүсгүйдээ ч зөв хандаж чаддаггүй, ингэснээрээ өөрийн болгож чадахгүй л яваад байдаг тохиолдол олон шүү дээ.

Өөрийнхөө зорилгыг бүхний өмнө бүү тавь

Ер нь ямар нэг уулзалт, үдэшлэгт очихдоо хэн нэгнийг өөрийн болгох гэсэн зорилгоо яаран бүхний өмнө бүү тавь. Магадгүй ингэвэл таны гол ажил тань бүтэхгүй ч юм бил үү. Энэ чинь л  алдаа. Харин нөхцөл байдал дундаас ийм сэдэл бий болж та өөрийн болгомоор бүсгүйгээ олж харвал  байдал аяндаа өөрчлөгдөж өөрийгөө авч явах тухайд ч, тэр бүсгүйдээ хандах хандлагаа ч тохируулж эхэлнэ.

Танилцахад хамгийн тохиромжтой мөчийг хүлээ

Юун түрүү бүү яар, өөрт чинь таалагдаад байгаа тэр бүсгүйтэй танилцах юм уу ойртох тохиромжтой мөчийг хүлээ. Магадгүй тэр ганцаардаж, жаахан уйтгарлан  орчноо ажиглан суух тэр мөч л таны “цаг”. Сайн ажигла. Эндээс та тэр  бүсгүй яах гэж ирсэн, ямар хүнийг хүсч байгааг мэдэж авах ёстой. Тэр  хэнийг харж байна, өөрөөр хэлбэл ямар эрэгтэйг илүүтэй ажиглаж байгааг сайн хар. Үүнд нэг их хугацаа орохгүй дээ. Сайндаа л 15-20 минут, за тэгээд нэг бүжиг дуусах хугацаа л хангалттай.

Одоо түүнд яаж ойртох вэ, хэдийд

Ингээд сая түүнд ойртох хэрэгтэй. Мэдээж яриа өднө. Гэхдээ ийм нөхцөлд та улс төр, элдэв албан ажил яриад эхэлбэл л буруу замаар будаа тээнэ гэсэн үг. Харин эвтэйхэн шоглол, хошин зүйл ярь. Тэр нь нөхцөл байдалдаа уялдсан, энгийн л байх нь дээр. Энэ л хамгийн чухал. Өөрөөр хэлбэл таны яриа түүнд таалагдаж, сонсоод эхэлбэл та амжилт олж байна гэсэн үг. Одоо үргэлжлүүлж болно.

Өөрийгөө ухаантай гэдгээ нэг их харуулах гэж бүү оролд

Эхний мөчөөс л та өөрийгөө нэг их ухаантай хүн болгож харуулах гэж яарах хэрэггүй. Бүсгүйчүүдэд энэ чинь нэг их сонин биш. Харин ч түүний өөрийнх нь бие бялдрын талаар магтаалын үг эвтэйхэн чулууд. “Ямар сайхан нүдтэй юм бэ”, “Ямар тэгшхэн сайхан мөр вэ” гэхчлэн. Энэ чинь нэгдүгээрт тэр бүсгүй өөрөө сэтгэл дундуур явдаг зүйлээ мартагнах, хоёрдугаарт илэн далангүй байх эхлэл болно. Хамгийн гол нь үүнээсээ болоод хувцасаа тайлахаас  дургүйцэхгүй болно гэсэн үг.

Бодох хугацаа өг

За ингээд тэр чигтээ наалдчих хэрэггүй. Хэсэг зуур ярилцсаныхаа дараа  түүнийг багахан хугацаагаар ч болов ганцааранг нь орхи. Тэр энэ хугацаанд өөрийг чинь бодох ёстой. Гэхдээ энэ хооронд та бас зүгээр байхгүй ээ. Өөр бүсгүйчүүдтэй юм уу, эсвэл зөөгчтэй ярьж инээд наргиан болж бүсгүйчүүдийн ургаажийн нэг зан болох хардах сэрлийг нь хөдөлгө. Гэхдээ бас хэтрүүлж болохгүй л дээ. Энэ үед л түүний царайд тааламжгүй байгаа нь харагдах юм бол санаачилга таны гарт гэсэн үг.  

Одоо та юу хүсээд байгаагаа эвтэйхэн ойлгуулах цаг боллоо

Бүсгүй чинь танд хэр талтай байна, таны хүссэнээр хамт явах нь уу үгүй юу гэдгийг мэдэх хэрэгтэй. Гэхдээ түүнийг битгий чамлаарай, энэ талаар тэр туршлагатай гэдэгт итгэ. Ер нь таны яриа эхэлснээс хойш л тэр таны тухай бодож, аажим аажмаар намайг хаашаа дагуулж явах бол гэж бодож байх ёстой. Үүнийгээ тун эвтэйхнээр ойлгуулж чадсан бол цаадах чинь ойлгохгүй байна гэж байхгүй. Энэ нь тантай харьцаж байгаа байдал, бусад нөхөдтэйгээ харилцаж байгаагаар анзаарагдана. Тэр “Ингэхэд бид чинь хаачих билээ”, “Гэрт чинь ямар хүмүүс байгаа юм бэ”, “Тэгээд бид юу хийх билээ” гэсэн асуултууд гарч ирнэ.
Энэ бүхэнд товчхон, түргэхэн шиг, гэхдээ тайвнаар  “Манайд очиж жаахан ярьж сууя л даа”, “Манайд хэн байх вэ дээ, би л хөгжим телевиз хоёртойгоо”, “Жаахан ярилцаж, хөгжим сонсч сууя” гэх юм уу “ганц нэг пиво ууя” гэх мэтээр хариулна. Мэдээж бүсгүй ямар асуулт асууж болох вэ гэдгийг урьдчилан бодож олоод хариуг нь бэлтгэчих хэрэгтэй дээ.

Өөрөөр нь л эхлүүлэхийг хичээх хэрэгтэй дээ

Үүнд хамгийн тохиромжтой нь бүжиг, тэгэх тэгэхдээ удаахан бүжиг л дээ. Бүжиглэж байхдаа таны тэврэлт, харилцан шүргэлцэл бүхэн тань аяндаа таны хүслийг илтгээд өгнө. Энэ үедээ л та эсрэг талаасаа ямар хариу ирж байгааг анзаарах ёстой. Бүжиглэх боломжгүй бол яах вэ. Зэрэгцэж суугаад яриа өрнүүл. Яриа намуухан, зөөлөн, эелдэг, хамгийн гол нь та хоёр харилцан шүргэлцэж, өөрөөр хэлбэл бие биедээ хүрэлцэж байх ёстой. Энэ үед зөөлхнөөр тэвэрч, цээжийг нь ажиглах юм бол бүсгүй бүхнийг аяндаа л ойлгоно доо.

Хамгийн эхлээд хаашаа явахаа бодож шийд

Сонгоод авсан бүсгүйнхээ сэтгэл санаа ямар байгааг сайтар шинж. Биеэ яаж авч яваагаас нь андашгүй дээ. Түүнд ямар нэгэн эргэлзээ ч юм уу, тааламжгүй аяс мэдэгдээд байвал та цагаа дэмий үрэхийн нэмэр. Харин тэр итгэлтэй, өөрт чинь талтай байгаа нь мэдэгдээд хаашаа л бол хаашаа, кино руу ч юм уу, өөр нэг кафе руу явах нь тодорхой байвал та дараагийн алхмаа хийж болно гэсэн үг.
Ийм үед та “Нэг аятайхан кафед очиж жаахан сууя л даа” гэж хэл. Олонхи бүсгүй ийм урилгаас татгалзахгүй, чихнийхээ хажуугаар өнгөрүүлэхгүй  дээ. Гэхдээ тэр дотроо энэ залуу үнэхээр кафед очих гэж байна уу, гэрээдээ аваачих гэж байна уу гэж бодож байх ёстой. Тэгэж яваад орцныхоо үүдэнд ирж болно. Үнэхээр ингэж бодуулж чадсан л бол та кафе руу явах ч хэрэггүй гэсэн үг. Харин тэгэж чадаагүй бол өөр бүсгүй хайдаг юм уу, яадаг юм...

За яаж авч явах вэ

Яах ийхийн зуургүй л нэг машинд суулгаад давхих хэрэггүй. Сайхан сугадаад яриа өдөөд жаахан яв. Магадгүй энэ үед бүсгүйн амнаас “Нэг газар очьё л доо”  гэх ч юм уу, “Ингэхэд бид чинь хаачих гэж байгаа билээ...” гэсэн асуулт гарч ирнэ. Харин бүсгүй чинь найз нартайгаа явж байгаа бол тэдэнтэй эвтэйхэн ярилцаж санаагаа ойлгуулах, эсвэл өөрийнхөө нэг найзтай “хуйвалдан” хамт явцгааж байгаад салж явах арга байна даа. Туршаад үз дээ.

0 Сэтгэгдэл
*Hvvhen chihdeh tsagaan tolgoi* ym bizdee? Uuruur helbel bogino hariltsaa yaaj vvzgeh we gesen vg bh ni. Urt hatiltsaanii tuhai hicheel baimaar bn daa.
kkkkdd tei sanal neg bna yag ynen uchsun bulguu.
hamgiin suuld ni helhed margaash ni bosood dox iin shinjilgeend zaawal hamragdaarai barag l batalgaatai ta dox awsan baih wii iimerhuu baidalaar huuhen chihdwel erno iimerhuu barag tohioldoliin gej helj bolhoor hawitalaas zails hiisen ni deer shuu zaluusaa
zaluust l heregtei yum baina daa
Wahahah. Huwtsaa tailahdaa durguitsehgui bolno gene shuu
Хамгийн их уншсан