“Samsung Electronics” компани өнгөрсөн оны эцсийн улиралд рекорд тогтоосон өндөр ашиг орлого олжээ. “Galaxy” цувралын гар утас нь дэлхий даяар амжилттай борлогдож, улмаар “Samsung” компани өнгөрсөн онд “Nokia”-г гүйцэж, дэлхийн хамгийн том гар утас үйлдвэрлэгч болсон юм. Ийнхүү хамгийн гүйлгээ ихтэй смартфоныхоо ачаар тус компани 2012 оны сүүлчийн гурван сарын дотор 8,8 триллион вон буюу 8,3 тэрбум ам.долларын орлого олсон байна. Энэ нь 2011 оны мөн үеэс даруй 90 хувиар өссөн үзүүлэлт юм.
Samsung-ийн гаргасан Galaxy ухаалаг утасны цувралууд зах зээл дэх өрсөлдөгч Apple-ийн iPhone 5, Nokia, HTC-гийн смартфоныг үл харгалзан маш сайн гүйлгээтэй байгаа бөгөөд ирэх саруудад ч борлуулалт сайтай байна гэж таамаглаж байна.