Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“Хишигт” дурсамжит тууж дахин хэвлэгдлээ


МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ бага насны үнэнч анд болох нохойгоо дурсаж “Хишигт” нэртэй тууж хэвлүүлэн хүүхэд багачуудын номын санд хандивласан юм. Энэхүү номыг анх гарсан даруйд тэрээр нийслэлийн 1700 хүүхдэд олон улсын хүүхдийн баярын бэлэг болгон үнэгүй түгээсэн бөгөөд нийслэлийн дунд сургуулиудын номын санд хандив болгон өгч, номын баяраа хүүхдүүдтэй хамт тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. “Хишигт” тууж ч уншсан хүүхэд бүрийнхээ сэтгэлд үерхэл нөхөрлөлийн үнэ цэнэ, бусдыг хайрлах тухай бас нэгэн сонирхолтой хичээлийг зааж өгсөн юм. Түүний номыг худалдаанд хэдийнэ байхгүй болчихсон хойно үлдсэн ганц ширхэгийг нь дунд сургуулийнхан гараас гарт дамжуулан уншиж, номын тэмдэглэл хөтөлж, зарим нь зохиолчийг урьж, сонирхолтой уулзалтуудыг ч хийгээд амжсан юм. Зохиолч хэлэхдээ “Хишигт тууж маань олон хөөрхөн хүүхдүүдийн хайр гэрэлтсэн харцыг илгээж, олон томчуудын дурсамжийг сэргээн анд нөхөр болгохоор над руу илгээсээр байна. Тиймээс Хишигт маань одоо ч бидний дунд намайг хайрласан хэвээр, амьд сэрүүн явж байна уу хэмээн заримдаа санахад хүргэдэг. Тэр надад анх орчлон хорвоо дээрх юмс үзэгдлийг, байгалийг, бас хүн чанарыг хайрлах том хичээлийг зааж, зөвхөн тэр л зорилгоор миний төлөө, гэр бүлийн маань төлөө амиа өгсөн гайхалтай нохой байсан юм. Тийм сайхан анд нөхрөө алдчихсандаа насан туршдаа харамсаж явдаг тул энэхүү туужийг бичсэн билээ” хэмээн ярьсан юм. Үнэхээр “Хишигт” дурсамжит тууж хүүхдүүдийг номын хорхойтон болгож, томчуудыг бага насаа дурсан санаа алдахад хүргэсэн энгийн хэрнээ гайхалтай зохиол болсон юм. Худалдаанд хэдийнэ байхгүй болсон “Хишигт” туужийг зохиолч саяхан уншигчиддаа шинэ оны бэлэг болгон дахин хэвлүүлжээ.

2 Сэтгэгдэл
Унших юм сан хаанаас үзэж болох вэ
Uneheer goy tuuj bna lee
Хамгийн их уншсан