Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“Twitter” ямар ч найдваргүй шинэ мэдээний эх сурвалж уу

Ром хотын нэгэн сургуульд ажилладаг утга зохиолын багш Томмассо де Бенедетти гэгч нь тун ч өвөрмөц хоббитой нэгэн. Тэрээр “Twitter” дээр дэлхийн нийтэд танил болсон аль нэгэн алдартай хүний өмнөөс хуудас нээдэг. Жишээлэхэд, Италийн Ерөнхий сайд, эсвэл Афганистаны Ерөнхийлөгчийн өмнөөс жиргэдэг хуудас нээнэ. Удалгүй тэдний нэрийн өмнөөс өөр бусад алдартнуудыг нас барсан тухай мэдээлээд гүн эмгэнэл илэрхийлдэг. Үр дүнд нь дэлхийн нийтийг хамарсан том дуулиан дэгдэн зарим газар үймээн самуун, зарим газар баяр хөөр болдог байв. Томмассо де Бенедетти нь цагтаа Жоан Роулинг, Михаил Горбачев, Ромын пап XVI Бенедикт, Башар Асад зэрэг хүнийг нас барсан тухай мэдээ цацаж байсан хэргийн эзэн юм. Эдгээрээс болж гарсан нөлөө гэхэд янз бүр. Башар Асад нас барсан цуу “Twitter”-ээр тархсаны дараа дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом өссөн. Үр дүнд нь газрын тос олборлогчид гэнэтийн ашиг олж, худалдан авагчид “шатсан”. Өөрчлөн байгуулалтын загалмайлсан эцэг Горбачевыг нас барсан тухай мэдээ гарсны дараа “Wikipedia” дээрх энэ эрхмийн хуудсан дээр хэдэн өдрийн турш нас барсан огноо нь тавиастай явсан.
Хэргийн эзэн өөрөө “Гардиан” сонинд өгсөн ярилцлагадаа ямар нэг шунахайн сэдэл байгаагүй, зөвхөн “Twitter”-ийг л ямар ч найдваргүй шинэ мэдээний эх сурвалж болсон гэдгийг харуулах хүссэн гэжээ. Улмаар ийм эх сурвалжаас сэтгүүлчид шалгалгүйгээр шууд мэдээлэл авч байгааг харуулахыг зорьсон гэв.
Энэ хэдий инээдтэй, тоглоом шоглоом төдий зүйл мэт санагдаж байж болох ч үнэн хэрэг дээрээ үнэн худал гэлтгүй бүх төрлийн мэдээлэл орчин үеийн амьдралд ямар их нөлөөтэй байгаа харуулж байгаа юм. Хэн мэдээлэлтэй байна, тэр мэдээллээ хэн хамгийн түрүүн олон нийтэд хүргэсэн нь сая сая хүний амьдралыг орвонгоор нь өөрчлөх хэмжээнд хүртлээ эрх мэдэлтэй болдог болж байна. Үүний хамгийн тод жишээ нь “Facebook”, “Twitter”.

Яаж ашигласнаасаа болоод ямар үр дүнд хүргэж болдгийг Египет, Ливи, Тунис, Йордан зэрэг улсад шил шилээ даган гарсан хувьсгал харуулж байна. Хувьсгалыг зохион байгуулагч гол хүчин болсон залуучууд нь эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах, хэлэх үгээ тааруулах зэрэгт ашиглахад хялбар, нэгэн зэрэг олон хүнийг хамрах боломжтойгоор нь “Facebook”, “Twitter”-ийг хамгийн өргөн ашиглаж байсан билээ.

Улмаар зарим орон өөрийн бодлогыг гадаадад сурталчлах, бусдад тулган хүлээлгэх зорилгоор “Twitter”-ийг идэвхтэй ашиглаж байгаа. Жишээлэхэд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нь “Twitter” –ийг ардчиллыг экспортлох шинэ хэрэгсэл гэж албан ёсоор зарласан. Өөрөөр хэлбэл Америкийн бодлогыг тараан сурталчлах хэрэгсэл гэсэн үг. Улмаар өөрийг нь сөнөөх цөмийн зэвсэгтэй цорын ганц улс болох ОХУ-ын сөрөг хүчнийг дэмжих зорилгоор “Twitter” дээр орос хэл дээрх аккаунт нээсэн. Оросын сөрөг хүчний жагсаал цуглаан хийх үеэр албан ёсны зурагт, сайтаас огт өөр мэдээлэл цацаж байсан юм. Цаашлаад, цөмийн зэвсэгтэй болох гэлээ гэж хардан байлдааны ажиллагаа явуулж магадгүй дээрээ тулаад байгаа Ираны сөрөг хүчинтэй шууд хамтран ажиллах зорилгоор Ираны албан ёсны хэл болох фарси хэл дээр аккаунт нээсэн. Аравийн хувьсгалын үеэр Ираны эрх баригчид эсэргүүцлийн жагсаалын талаарх бүх мэдээллийг хаасан. Гэтэл тэр талаарх бүх мэдээг Америкийн төрийн департаментын “Twitter” дээрх аккаунт дээр минут, цаг тутам шинэчлэн тавьж, мэдээллийн чөлөөт байдлыг боомилж байгаа Ираны эрх баригчдыг хүчтэй шүүмжилж байсан билээ. Үүний хүчинд Америкийн Төрийн департаментын фарси хэл дээрх аккаунт руу өдөртөө хэдэн арван мянган хүн холбогдож байсан юм.

Үүний дээр хятад, хинди хэл дээр гээд дэлхийн улс төрийн хамгийн чухал, заавал нөлөөлөх ёстой гэж үзсэн орон болгоны хэл дээр аккаунт нээсэн. Байдал ийм байхад дээрх орнууд интернэтийг бүхэлд нь биш юм гэхэд тодорхой хэмжээгээр хяналтандаа байлгах арга хэмжээ аваад эхэлчихсэнд гайхах зүйлгүй.
Жиргээ заримдаа тун таагүй үр дагаварт хүргэдэг. Жишээлэхэд, Израйлийн армийн байлдагч “Twitter” дээрх хуудсанд өөрийн ангийн хийх гэж байсан дайралтын хугацааг бичсэнээс болж томоохон ажиллагаа хойшилж байсан тохиолдол ч байна. Улс хоорондын, дотоодын байдалд “Twitter” ийм байдлаар нөлөөлж байна. Жирийн хэрэглэгчдийн хувьд хэрэглэгчдийн гар утас, компьютерийг вирусээр халдварлуулахын тулд олон нийтийн анхаарлын төвд байгаа мэдээллээр халхавч хийсэн аюултай холбоос бүхий мэдээг “Twitter”-ээр эрчимтэй тараах болсон юм. Ийм холбоос дээр дарж вирус халдсан компьютерийг хакерууд алсын зайнаас өөрийн мэт удирдаж, хууль бус элдэв үйл ажиллагаандаа чөлөөтэй ашиглах боломжтой болдог.

Мэдээллийн аюулгүй байдал ямар чухал ач холбогдолтой байдгийг энэ бүхэн яруу тод харуулж байгаа юм. Тэгэхээр ойрын хэдэн жил дэлхийн олон улсын анхаарлыг газрын тосны үнэ, дайн байлдаанаас дутахааргүй их татах зүйл нь мэдээллийн аюулгүй байдал болж хувирах нь гарцаагүй. Интернэтээр дамжуулан хэдэн зуун сая, тэрбум хүнийг хамарч байдаг болохоор онцгой анхаарахаас ч өөр аргагүй.
2006 онд байгуулагдсан “Twitter” гэхэд л одоогийн байдлаар нийт бүртэгдсэн хэрэглэгчдийн тоо 540 саяд хүрснээс тогтмол хэрэглэгч нь 200 сая. Энэ  онд бүртгэлтэй хүмүүсийн тоо нэг тэрбумд хүрнэ. Хэрэглэгчид нь өдөр болгон 340 сая удаа жиргээ цацаж байдаг. Ийм олон хүнийг хамарсан сүлжээ болохоор хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах нь зүйн хэрэг. 2011 оны арванхоёрдугаар сард Саудын Аравийн хунтайж Эльвалид бен Талад нь “Twitter”-т 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхдээ компанийг бүхэлд нь 8,4 тэрбум ам.доллараар үнэлсэн байдаг. Ашиг орлогын хувьд гэвэл энэ оны сүүл гэхэд 1,54 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, 111 сая ам.долларыны цэвэр ашиг олохоор байгаа ажээ. Орлогын гол эх үүсвэр нь  “Sony Pictures”, “Red Bull”, “Best Buy”, “Starbucks” зэрэг үндэстэн дамнасан том корпорацийн реклам. “Twitter” компани 900 ажилтантай.

0 Сэтгэгдэл
Жиргээчид монголын жиргээний талаар сэтгэгдлээ үлдээх байлгүй дээ. Манайд ч ялгаагүй заримдаа нэг асуудлыг төлбөртэй нийтлэл шиг газар авахуулдаг нь нууц биш.
Хамгийн их уншсан