Гар утасны долгион хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж, зарим тохиолдолд элдэв төрлийн хорт хавдар үүсгэх хүчин зүйл ч болж байгааг аль хэдийнэ судалгаагаар тогтоогоод байна. Гэтэл гар утасгүйгээр ажил амьдралаа зохицуулахад бэрх болсон энэ үед тэр хор нөлөөнөөс яаж ангид байх вэ. Доорхи зөвлөгөө танд тус болно.
-Хоёр минутаас дээш хугацаагаар гар утсаар ярихад л хүний тархины үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг учир аль болох товчхон ярьж бай.
-Утсаараа ярихын оронд чихэвч ашигла.
-Утсаа сэрүүлэг болгон ашиглаж, толгойныхоо хажууд тавих хэрэггүй.
-Утсыг өмд, цамцны халаасанд хийх, эсвэл бүснээсээ зүүх гэх мэтээр биед ойр байлгахын оронд цүнхэндээ хийж бай.
-Сүлжээ муу газар ярих гэж оролдоод хэрэггүй. Учир нь, энэ үед гар утас илүү радиац ялгаруулдаг.
-Утас сонгохдоо “SAR” буюу долгион дамжуулах давтамж багатайг нь заавраас нь уншиж байж худалдан аваарай.
-Гар утас, компьютерийн долгион, хор нөлөөний эсрэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, витаминууд тухайлбал мелатонин, цайр зэргийг хэрэглэж болно.
-Онцгой тохиолдлоос бусад үед хүүхдүүддээ гар утас бүү хэрэглүүл.