Зангиа бол эрэгтэй хүний нэг төрлийн хувцас. Гэхдээ тухайн хүний намба төрх, албан тушаал, соёлыг илэрхийлэх нэгэн. Галстук гэдэг нь хүзүүний алчуур гэсэн утгатай немц үгээс гаралтай. Зангианы хэлбэр нь олон янз. Эрвээхэй зангиа нэгэн цагт ноёлж болж байсан бол түүхийн ихээхэн хугацаанд уламжлалт зангиа, одоо залуучуудад бол алчуур хэлбэрийн зангиа моод болсон. Гэхдээ л албан ёсны ямар ч арга хэмжээ уламжлалт зангиагүйгээр төсөөлөх аргагүй.
Тухайн хүн ямар арга хэмжээнд оролцох гэж байгаагаас хийгээд, ямар өнгийн костюмтай явж байгаагаас шалтгаалаад зангианы өнгө, хэлбэрээ сонгодог.
Зангиаг хэрхэн зангидах нь мөн л урлагаас гадна тухайн хүний имиж төрхийг илтгэх нэгэн шалгуур. Зангиа зангидах бидний уламжлалт аргаас гадна өөр бас гоёмсог хэлбэрүүд байна аа.