“Vogue” сэтгүүлийн Итали дахь хэвлэлийн нүүр хуудас дээр Хятадын загвар өмсөгчийн зураг хэвлэгджээ. Энэ бол “Calvin Klein”, “Valentino”, “Diesel”, "DKNY" гээд брэндийн сурталчилгаанд тоглож байсан загвар өмсөгч Фей Фей Сан юм. Өмнө нь Италийн “Vogue” ази бүсгүйн зургийг хэзээ ч нүүр хуудас дээрээ хэвлэж байсан удаагүй учир энэ явдал загварын ертөнцөд шуугиан дэгдээд байна. Францын “Vogue” сэтгүүл гэхэд 2011 онд л анх удаа ази загвар өмсөгчийг “cover girl”-оор сонгож байсан юм. Энэ нь дэлхийн загварын төв болсон Парис, Милан, Лондон, Нью-Йорк зэрэг газар арьс өнгөний үзэл одоо хүртэл маш хүчтэй хадгалагдсаар байгааг харуулж буй юм. Британи, АНУ-ын “Vogue” гэхэд дорнын бүсгүйчүүдийг хэзээ ч нүүрэн дээрээ гаргаж байгаагүй билээ.