Солонгосын дуучин,
жүжигчин Рэйн жүжигчин Ким Тэ Хитэй болзож байгаа нь үнэн хэмээн
хэвлэлийн алба нь мэдэгдлээ. 2011 онд хамтдаа сурталчилгаанд тоглосноос
хойш танилцаж, найзууд болсон тэд сүүлийн нэг сар шахам хугацаанд албан
ёсоор хос болон болзож байгаа гэнэ. Дуучин Рэйн цэргийн үүрэгт алба
хааж, долоо хоногийн ням гаригт л чөлөөгөөр гарч амарч байгаа тул
шинэхэн хосуудад уулзах цаг зав тун хомс байгаа аж. Гэвч Ким Тэ Хи найз
залуугаа цэргийн баазаас нь өөрийн унаагаар очиж аван, гэрт нь очин,
чөлөөт цаг бүхээ хамтдаа өнгөрүүлэхийг хичээж байгаа гэнэ. Солонгосын
кино ертөнцийн хоёр алдартай од харилцаагаа олны нүднээс далд байлгах
гэж хичээж, уулзах үедээ малгай, амны хаалтаар нүүрээ таглаж байгаа ч
аль хэдийнэ паппарацын дуранд өртжээ. Паппарацуудын олж мэдсэнээр зул
сарын баярын өдрүүдийг Ким Тэ Хи Рэйний гэрт хамтдаа өнгөрүүлсэн байна.
Жүжигчин
Рэйн “Миний байшин” олон ангит киногоор манай үзэгчдэд танил болсон бол
Ким Тэ Хиг “Диваажингийн шат”, “Iris” цуврал киногоор нь мэдэх билээ.