Өмнөд Солонгосын засаг захиргаа дэлхийн тоглоомын бизнесийн хамгийн төв байгуулж америкийн Лас-Вегас болон хятадын Макаотой өрсөлдөхөөр шийдэж үүндээ 290 тэрбум доллар буюу 317 тэрбум вон зарцуулахаар шийдвэрлэжээ. Одоохондоо “Найм дахь хот” гэж нэрлээд байгаа нь 8 нь солонгосчуудын хувьд амжилт авчирдаг бэлгэдэл тоотой холбоотой гэнэ. Энэ хот хятадын жуулчдыг татах гол газар болно гэж төсөл зохиогчид үзэж байгаа юм байна. Төлөвлөгөөгөөр бол хуучин загасчны суурин байсан Йогю-Муи арал дээрх 80 хавтгай дөрвөлжин км нутагтай энэ хотыг 2030 он гэхэд барьж дуусгах гэнэ. Энэ нь Макаогийн өнөөгийн талбайгаас гурав дахин их гэсэн үг юм. Ийм тоглоомын төв байгуулснаар нийтдээ 930 мянган ажлын шинэ байр бий болно. Энэ төслийг манай гаригийн люкс зочид буудлын оператор Kempinski AG, өмнөд солонгосын агаарын тээврийн Korean Air Lines Co., барилгын Daewoo Engineering & Construction Co санхүүжүүлэхээр саналаа өгчээ.
Энэ “хот”-д зочид буудал, казино, концертын талбай, худалдааны төв, амралт, хөлөг онгоц түрээсийн газар, тэр бүү хэл “Формула-1”-ийн зам хүртэл байх юм байна. Компанийн мэдэгдэлд “Найм дахь хот нь тоглоомын бизнесийн том төв Лас-Вегасыг санхүү худалдааны том төв Макао, Гонконг, Сингапуриай холбох гүүро болно” гэжээ. Үнэхээр ч “НАйм дахь хот”-д жил бүр 130 сая хүн ирэхээр тооцоолж байгаа юм байна.