Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Йоко Оно: Хэрэв Жон амьд байсан бол Лэйди Гагагийн шүтэн бишрэгч болох байлаа

Йоко Оно магадгүй энэ дэлхийн хамгийн ойлгомжгүй эмэгтэй байх. Жон Леннонтой гэрлэснээс болж домогт “Битлз”-ийг тараасан гэдэг бурууг үргэлж түүнд тохдог учраас тэр соёлт хүн төрөлхтөний өмнө гэмтэн мэт адлагдаж ирсэн. Харин Леннон хорвоог орхисноос 30 жилийн дараа, одоо л нэг хүмүүс түүнийг хүлээн зөвшөөрч эхэлж байна. Гэвч энэ хооронд тэр цуутай нөхрөө алдсан бэлэвсэн эхнэрийн гунигт дүрд тоглосонгүй, хүмүүс надад дургүй хэмээн гутарч суусангүй. Ж.Ленноны нэрийг бидэнд сануулж, өвөрмөц сонин уран бүтээлээ хийсээр байна. Өөрийгөө авангард уран бүтээлч хэмээн тодорхойлдог Йоко Оно аль хэдийнэ 78 насалсан ч хүү Шонтойгоо хамт дуулсаар явна.

- “Битлз” тарсанд таныг буруутай гэж үздэг хүн олон бий. Хэвлэлүүдийн хамгийн их сонирхдог, дандаа тавьдаг энэ асуултыг дахин нэг удаа танд тавья. Ливерпулын дөрвөлийг та салгасан юм уу?

-“Битлз” бол дөрвөн гайхамшигтай залуугаас бүрдсэн нэгэн цогц хамтлаг байсан. Харин над шиг турьхан эмэгтэй яаж тэр залуусыг салгаж дөнгөх вэ дээ. Тэд зүгээр л цаг нь болсон учраас тарсан. Аливаа зүйлд эхлэл байдаг шиг төгсгөл ч гэж бий. Гэхдээ энэ төгсгөл “Битлз”-ийн гишүүдийн хувьд тус тусдаа өсч дэвших гайхамшигтай эхлэл болсон гэж би боддог.
-Гэхдээ таныг л буруутгасаар ирсэн шүү дээ.
-Намайг Жонтой учрах үед “Битлз”-ийг бутарган сарниуллаа гэж буруутгадаг байсан. Жоны амьдралыг сүйтгэсэн адгийн эм ч гэж хэлдэг байлаа. Хэдийгээр энэ дайралтуудыг тэсч тэвчихэд хэцүү ч энэ бүхнийг би давах ёстой болсон. Би хайрладаг эр хүнтэйгээ учирсан азтай эмэгтэй гэж өдөр бүр өөртөө хэлж, зоригжуулдаг байлаа. Би ямар өлсч цангасан биш, өвдсөн биш. Гэр орон маань үгүй болчихоогүй байна. Тиймээс сэтгэлийн энэ дарамтыг даваад гарах ёстой гэж өөртөө хэлдэг байсан.
-Пол Макартни та хоёрыг таагүй харилцаатай гэлцдэг. Энэ ч Битлз-ийг тарахад нөлөөлсөн гэж ярьдаг. Энэ үнэн үү?
- Мэдээж залуу байхад бидний хооронд үзэл бодлын ялгаа байсан. Гэхдээ хүмүүсийн ярьдаг шиг бие биеэ үздэггүй тийм хөндий хүйтэн   харилцаатай байгаагүй. Үнэндээ Пол бидэнд их тус болж байсан. 1973 онд Жон бид хоёр салж, хэсэг тусдаа амьдарсан юм. Тэр үед Пол надтай, бас Жонтой ярьж, эргэж нийлэхийг ятгаж байсан юм шүү дээ. Үүгээрээ тэр бидэнд маш том тус хүргэсэн.
-“Йокотой учирсан цагаас хойш би бааранд найзуудтайгаа сууж, хөлбөмбөг ч тоглохоо больсон. Би өөрийн эмэгтэйгээ олсноос хойш найз нөхдөө ч мартсан” гэж Жон хэлж байсан удаатай. Тэр найз нөхөд гэдэг нь “Битлз” гэж хүмүүс ойлгодог.
-Энэ бол хүний амьдралд тохиолддог л зүйл шүү дээ. Зарим эрэгтэйчүүд найзуудаараа нийлж, гадуур зугаалж явахдаа өөрсдийгөө жинхэнэ эр хүн гэж ойлгодог бол нөгөө хэсэг нь гэр бүлдээ илүү элэгсэг байдаг.
-Тэгвэл Пол Макартни ингэж хэлсэн байдаг шүү дээ. “Тэр Йокотой хамт байхыг хүсч байгааг би ойлгож байна. Гэхдээ яагаад заавал цаг үргэлж хамт байдаг юм бэ” гэж...
-Тийм ээ, тэр тэгж хэлж байсан. Гэхдээ үүнийх нь төлөө түүнийг би буруутгадаггүй. Дотны найз, хамтран ажилладаг хүн нь түүнээс холдож, зай бариад эхлэхээр Полд тэгж санагдах нь аргагүй.

-“Битлз” ба Йоко Оногийн хоорондох таагүй харилцааг илэрхийлсэн бас нэг үгийг та өөрөө хэлсэн байдаг. Жонтой сууснаар би гурван хадамтай болсон гэж. Гурван хадам гэж та Битлзийн гурвыг хэлсэн үү?
-Би ингэж хэлсэн нь үнэн боловч хүмүүсийн ойлгож байгаа шиг гүнзгий утгаар хэлээгүй юм. Тэд мэдээж эелдэг залуус учир надад муухай зан гаргаж байсан удаагүй. Гэхдээ тэд надаас Жоныг харамладаг байсан нь үнэн.
-Хэрэв Жон өнөөдөр амьд сэрүүн байсан бол одоогийн энэ дэлхий ертөнц түүнд таалагдах байсан болов уу?
-Дэлхий ертөнцийн амьдрал өөрчлөгдөж шинэчлэгдэхэд тэр дуртай. Хэрэв Жон амьд байсан бол интернэт, “Twitter” –т лав дурлах байсан. Магадгүй цаг үргэлж өөрийн бодол санаагаа интернэтээр дамжуулан бусдад хэлэх байсан биз. Тэр маань энэ жил 70 хүрэх байлаа. Гэсэн ч одоо үетэй хөл нийлүүлэн алхах байсан гэдэгт итгэлтэй байна. Би л гэхэд 77 хүрчихсэн атлаа энэ бүхнээс татгалзаж, гэртээ сууж чадахгүй байна шүү дээ.
-Түүнд Лэйди Гага таалагдах байсан болов уу?

-Мэдээж, таалагдана. Лэйди Гага бол хүн юу гэж хэлэх бол гэхээс айж эмээдэггүй, өөртөө ямар нэг хязгаар тогтоож,хайрцагт баригддаггүй уран бүтээлч.

-Та ч бас түүн шиг цочир содон зүйл сэдэж, хүмүүсийг гайхашруулдаг шүү дээ. Жоны үхлийн гэрч болсон цустай нүдний шилний зургийг “Season of Glass” цомгийн нүүрэн дээр тавьж байсан.
-Тэр цомгийн зураг хүмүүсийг цочирдуулсан ч надад бол жирийн л зүйл. Тэр нүдний шилийг Жон зүүж явахдаа буудуулсан. Энэ бол бодит үнэн. Жон уран бүтээлч байсан. Би ч бас уран бүтээлч. Уран бүтээлч хүн хэзээ ч бодит үнэнийг хивсэн доороо нуухыг хүсдэггүй.
-Жоны таалал төгссөн арванхоёрдугаар сарын 8-ны тэр өдрийг та яаж өнгөрүүлдэг вэ?
-Би Жоныг ганцхан тэр өдөр биш жилийн 365 хоногийн турш санан дурсдаг. Жонгүйгээр амьдарсан 30 жилд түүнийг бодоогүй нэг ч өдөр надад байхгүй.
-Жонгүйгээр та жаргалтай амьдарч чадаж байна уу?
-Би өдөр бүрийг амьдралынхаа эцсийн өдөр гэж санаж, цэнхэр тэнгэр, нар, бороо гээд энэ дэлхий ертөнцийг хайрлаж амьдардаг. Би одоо ч амьдралд хайртай.  
-Жон Леннон хорвоог орхиод олон арван жил болоход та түүнд үнэнч хэвээрээ, ганцаараа амьдарсаар өнөөг хүрсэн. Залуу хосуудад хэрхэн үнэнчээр хайрлах талаар зөвлөгөө өгөөч?
-Нэг нэгнээ ойлгож, бууж өгөх зориг тэвчээртэй байх хэрэгтэй. Өөр нэг хүнтэй дасан зохицож амьдрах гэдэг хэцүү. Гэхдээ ганцаардаж амьдрах нь түүнээс хэцүү шүү дээ.  
-Жонтой учрахаас өмнөх амьдрал тань их сонирхолтой байсан гэлцдэг. Хүүхэд насныхаа тухай дурсаач?
-Намайг бага байхад манайх Япондоо нөлөө бүхий гэр бүлийн тоонд ордог байлаа. Миний өвөө эзэн хааны гэр бүлээс гаралтай язгууртан хүн байсан бол ээжийн маань өвөг эцэг “Ясуда” банкийг үүсгэн байгуулсан баян чинээлэг нэгэн байсан юм. Тиймээс бага балчир нас маань элбэг хангалуун өнгөрсөн. Харин намайг 12-той байхад дайн гарч, Токиог бөмбөгдөж, бид хэдхэн хормын дотор ядуу гуйлгачин болж хувирсан даа. Ээж маань биднийг тэжээх гэж үнэ цэнэтэй тавилгуудаа хэдхэн килограмм будаа, ногоогоор сольдог байсныг санаж байна. Хэдий би жаахан байсан ч хүний амьдрал яаж хэдхэн хормын дотор өөрчлөгдөж болдгийг тэр үед ухаарсан юм.

-Тэгвэл яаж Америкт ирсэн юм бэ?
- Дайны дараа аав маань Сан Францискод ажиллахаар болж, манайхан гэр бүлээрээ АНУ-д ирсэн. Тэр төгөлдөр хуурч байсан юм.
-Өнгөрсөн амьдралаа эргээд харахад танд харамсах зүйл гардаг уу?
-Үгүй. Миний амьдралд харамсах зүйл нэг ч байхгүй. Мэдээж, нөхөр маань амьд байсан бол гэж цаг үргэлж боддог. Гэхдээ би уйлаад суухыг хүсдэггүй. Тийм ч учраас 10 жилийн өмнө сангаа байгуулсан юм. Манай сан Жоны таалал төгссөн өдрөөр олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулан, хандивын мөнгө босгож, хүмүүст тустай үйл бүтээдэг. Одоогоор бид 85 сургуульд барилга барьж өгөөд байна. Энэ бүгд Жоны нэрээр босгосон, түүний бүтээсэн үйлс юм.





0 Сэтгэгдэл
сайхан ярьлцлага болсон байна. Леннон домог шүү
goy yumaa :)
Хамгийн их уншсан