Литвачууд жил бүр эх орныхоо хотуудад зассан сүлд модыг олны санал асуулгаар шалгаруудлаг уламжлалтай. Каунас хотын сүлд мод энэ жил дөрөв дэх жилдээ литвийн хамгийн сайхан сүлд мод засан хотоор шалгарсан байна. DELFI сайтын уншигчдын дунд явуулсан санал асуулгад 25,5 мянган хүн оролцсоны 42,4 хувь нь Каунасын сүлд модыг, 29,6 хувь нь Мажейкягийн, 11,1 хувь нь нийсолэл Вильнссын гацуурыг нэрлэсэн байна.
Энэ жил Каунасчуудын бэлгэдэг сүлд модыг зураач Йоланта Шмидтен чимэглэжээ. Гурван давхар сүлд смодны хамгийн дээд талынх нь долоон метр, дунд талыг нь бүжиглэж байгаа тэнгэрийн найман элч, доод талд нь суурь болгон 30 багавтар гацуур байрлуулан чимсэн нь ийн тэргүүлжээ. Энд бас шинэ жилийн мэндчилгээ бичиж хадсаны зэрэгцээ хараагүй хүмүүсч зориулан брайль үсгээр ч мэндчилгээ бичиж байрлуулжээ.