Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Хаан болоод Ерөнхийлөгчид зориулсан үзэг

Орчин үед цаасан дээр бичнэ гэдэг дунд сургуулийн бага ангийн сурагчийн л хийдэг зүйл болчихсон гэхэд хилсдэхгүй.  Компьютер гэх технологийн “мангасын” ачаар гартаа үзэг баригсан тун цөөрсөн.  Тиймээс үзэг бал үйлдвэрлэгчид зөвхөн гарын үсэг зурахад зориулсан тансаг чамин үзгүүд үйлдвэрлэдэг болжээ. Тэдний нэг бол Италийн Montegrappa компани зуун жилийн түүхэндээ сая гаруй үзэг үйлдвэрлэсэн гэхээр тэдний бүтээлийн үнэлэмж мэдрэгдэх биз. Энэ жил тус компани 100 жилээ тэмдэглэж байна. Түс компанийн бүтээсэн гайхамшигтай үзэгний нэг нь өнөөдөр ч Оросын Ерөнхийлөгчийн энгэрийн халаасанд явдаг.


Кремлийн орхихдоо Борис Ельцин өөрийн үзгээ Путинд шилжүүлсэн. Montegrappa Dragon буюу Оросын анхны Ерөнхийлөгчийн бүхий л зарлиг захирамжийн гарын үсгийн зурсан энэхүү үзгийг 1995 онд үйлдвсэрлэсэн байна. Луу нэртэй брэнд нь тус компанийн хамгийн шилдэг брэнд. 100 насныхаа төрсөн өдрөөр Montegrappa компани “Зуун настай луу” нэртэй сая ам.доллараар үнэлэгдэх гурван цуврал цуглуулга гаргаж байгаа гэнэ. Нэг набор нь 33 үзэгтэй. Эхнийх нь ягаан алтан дээр хар болон цагаан алмаазан шигтгээтэй байх бол дараагийнх нь шар алтан дээр бадмаараг болон алмаазан шигтгээтэй. Харин сүүлийн цуврал нь цагаан алт, цэнхэр сапфир, алмаазан шигтгээтэй байх юм. Энэ бол байнга гарын үсэг зурахад зориулагдсан хэрэглээний бүтээгдэхүүн байх гэнэ.


Ингээд 99 үзгээс гадна 100 дахь нь нэг сая ам.долларын үнэтэй “луу” байх юм.  Энэ сард энэхүү үзгийг танилцуулгад гаргасан билээ.  Харин үлдсэн үзгүүдийг 2013 онд худалдаанд гаргана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан