Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Сэдванчиг “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал болжээ

УИХ-ын гишүүн асан Ц.Сэдванчиг “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар томилогджээ. Түүнийг Засгийн газраас санал болгосны дараа Оюутолгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр хуралдаж түүнийг хүлээн зөвшөөрсөн байна. Тодорхой хэлбэл, Ц.Сэдванчиг Оюутолгойн эзэмших 34 хувийг манах, улмаар энэ хувийг нэмэгдүүлэх хариуцлагатай албанд очсон гэж хэлэхэд болно. Ц.Сэдванчигийн хувьд өмнөх дөрвөн жилд парламентын гишүүн байхдаа Оюутолгой төслөөс Монголын талын эзэмших хувийг нэмэгдүүлэх ёстой хэмээн нэр бүхий гишүүдийн хамт Засгийн газарт шаардлага тавьж явсан юм.

0 Сэтгэгдэл
Үзэл бодол тань үнэн байсан бол одоо л хэрэгжүүлэх боломж гарч ирсэн байгаа юм байна даа.
Хамгийн их уншсан