“Ministry” хамтлагийн гитарчин байсан Майк Скаччиа Техас мужийн Форт хотод концерт тоглож байхдаа зүрх нь зогсч тайзан дээрээ нас барсан байна.
Өөрийн найз Брюс Корбиттын 50 насны ойд зориулсан тоглолтод Rigor Mortis хамтлагийн бүрэлдэхүүнд орон тоглож байсан 47 настай тэрээр тайзан дээр ухаан алдаж унахад нь эмнэлэгт хүргэсэн ч хэдийнээ нас барсан байжээ. 1965 онд төрсөн Скаччиаг трэш-металл урсгалын анхдагчийн нэг гэж үздэг юм байна. Тэрээр 1983 онд Rigor Mortis хамтлагийг байгуулаад зургаан жилийн дараа Ministry хамтлагт орсон юм. Корбит нь “Энэ сайхан дүү маань цаашид бидэнтэй цуг байхгүй боллоо. Түүний ачаар л би өнөөдөр би хэвээрээ байна. Хэрэв тэр байгаагүйсэн бол би хэзээ ч хөгжимчин болохгүй байсан” гэж өөрийнхөө Facebook-т бичжээ.