Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
2012 оны Эдийн засаг, нийгмийн салбарын онцлох 10 үйл явдал
Монгол Улсын Их хурал аравдугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Засгийн газрын үнэт цаасыг олон улсны зах зээлд гаргахаар шийдвэрлэлээ. Таван тэрбум ам.долларын үнэт цаас гаргахаас эхний ээлжинд 1,5 тэрбум ам.долларын үнэт цаасыг “Чингис хаан” нэртэйгээр гаргасан нь эхний өдрөө л 1,5 тэрбум ам.доллар босгож чадсан нь хүүгээрээ өсч эхэлсэн юм. Энэ үнэт цаасны хүү нь жилд 70 орчим сая төгрөг, 10 жилийн дараа нэг тэрбум ам.доллар болох тооцоо бий. Энэ үнэт цаасны арилжаагаар орж ирэх мөнгийг эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, хүнд үйлдвэрлэл, дэд бүтцийн хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд ашиглах юм.
2008 оны УИХ-ын сонгуулиар байгуулагдсан эвслийн Засгийн газарт хамтарсан хоёр нам иргэн бүрт нэг сая төгрөг олгоно гэсэн сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд 2012 оны сонгуулийн өмнө эхний ээлжинд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг олгохоор шийдвэрлэлээ. Үүнийгээ гурав хувааж сонгуулийн өмнө тараахаар шийдвэрлэсний 660 мянган төгрөгийг нь олгоод байгаа. Харин тухайн үед Сангийн сайд байсан Д.Хаянхярваа Дархан-Уул, Дорнод, Архангай аймгийн иргэдэд нэг сая төгрөгийг бөөнөөр нь тараасан нь сонгуулийн санал худалдан авах зорилгоор албан тушаалаа ашигласан гэсэн хэл ам дагуулсан юм.
УИХ-ын сонгуулиар парламентад олонхи болсон айл өрхийн эдийн засгийг хүүхдээр нь дамжуулан дэмжих үүднээс 18 нас хүртэлх хүүхэд бүрт 10000 төгрөг өгөх шийдвэр гаргасан юм. Үүний өмнө УИХ-ын гишүүн Л.Гүндалайн санаачилгаар 2004-2008 онд өгч байсан юм.
1990-ээд онд Монгол Улсад нийгмийн тогтолцоо өөрчлөгдөн хэдэн зуун мянган хүн наймаанд явж, тогтсон ажлын байргүйгээсээ болон нийгмийн даатгалын хураамж төлөхгүй байсан нь өнөөгийн мөрдөж байгаа хуулиар өндөр насны тэтгэвэрт гарахаараа тэтгэвэр авах боломжгүй болсон. Харин Улсын Их Хурлаас 2012 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийг батлан гаргаснаар энэ хүмүүс нийгмийн даатгалаа нөхөн төлж тэтгэвэр авах эрхтэй болж байна. Ингэснээр 1990-1995 оны хооронд ажилгүй болсон 280 гаруй мянган хүн нийгмийн даатгалын дэвтэр нь бөглөгдөөгүй үлдсэн гэсэн ерөнхий судалгаа байдаг. Үүнээс гадна 1995-2000 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй энэ үед 18 нас хүрээд байсан, хөдөлмөрийн чадвараа алдаагүй, хорих ял эдлээгүй, тэтгэвэр тогтоолгоогүй байсан иргэд энэ хуульд хамрагдаж нийгмийн даатгалаа нөхөн төлж болох юм.
4. ШӨХТГ чинь хийгээд байвал их ажилтай газар юм
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад хийсэн нэг томилгоо нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар, та бидний “Иргэний хөдөлгөөний” хэмээн нэрлэдэг О.Магнайг томилсон явдал байсан. Эхний ээлжинд энэ байгууллага өнгөрсөн онд үгсэн хуйвалдаж шатахууны үнэ нэмсэний нь төлөө шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд оногдуулсан 17 тэрбум төгрөгийн торгуулийг өмнөх удирдлага нь хүчингүй болгосон байсныг сэргээж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн нь олны талархлыг хүлээлээ. Үүний дараа ундаа, жүүс, сүү үйлдвэрлэгч компаниуд гаднаас импортоор сироп найруулснаа “Цэвэр бүтээгдэхүүн” нэрээр худалдаалж байгаа шалгаж, хаяг шошго дээрээ найруулснаа бичиж байхыг үүрэгдсэн гэх мэтчилэн олны талархал хүлээсэн олон арван шийдвэр гаргаад байна.
Нийслэлийн ИТХ-ын сонгуульд багаа авч орно хэмээн аль өвлөөр зарласан Э.Бат-Үүл сонгуульд ялаад хийсэн анхны том ажил нь нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажил байсан. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн баг дараах хэдэн арга хэмжээ авсан юм. Үүнд автомашиныг улсын дугаараар нь хөдөлгөөнд оролцуулах, томоохон худалдааны төв, захуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, хотын төв хэсэгт автобус нийтийн тээврийн хэрэгслийг нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчуулах, төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр үйлчлүүлэх зэрэг ажлыг эхлүүлсэн юм. Улсын дугаараар ялгавартай зорчуулахад л нэг өдөрт нийслэл хотод 40 гаруй мянган машин чөлөлөгдөж байгаа юм. Ийнхүү өмнө нь ярьсаар байсан ч шийдэж чадаагүй ажлыг Э.Бат-Үүлийн баг ажил болгож эхлүүллээ.
Угаасаа дөрвөн уулын дунд, зай талбай багатай нийслэл хотод урьд урьдын Засаг дарга нар нь даанч хүний сэтгэлээр ханджээ хэмээн нэгэн улстөрч дуу алдсан байдаг. Үнэхээр Улаанбаатар хот доторхи хүүхдийн тоглоомын газар, сургууль эмнэлгийн эзэмшил, гудамж, соёл амралтын хүрээлэн, ногоон бүс, инженерийн байгууламж гээд нийтийн эзэмшлийн газар бүхнийг хувь хүн, аж ахуйн нэгж компанид эзэмшүүлэхэээр зөвшөөрөл олгочихсон байж. Хотын төвийн гудамж дагуу явган хүний замыг, өнөөдөртөө автомашин явж байгаа гудамжийг хүртэл хүнд олгочихсон байсныг нийслэлийн ЗДТГ саяхан нягталж үзээд илт хууль зөрчсөн 40 ийм зөвшөөрлийг хүчингүй болгож ард олны эзэмших ёстой нийтийн эзэмшлийн газрыг хэвээр үлдээлээ. Өнгөрсөн жилүүдэд газар олгосон байдалд шалгалт хийсэн ажлын хэсэг Нийслэлд газрыг ямар ч төлөвлөлтгүйгээр эзэмших Захирамж гаргаж, эрх мэдлээ хэтрүүлэн, газар эзэмшүүлэх шийдвэрийг дүүргийн Засаг дарга нар дур мэдэн гаргаж, Газар олгох эзэмшүүлэх Захирамж нь газрын наймаа, гэмт хэргийн шинжтэй болсон байна гэж дүгнэсэн юм.
Энэ намар манай тариаланчид 482 мянган тонн үр тариа, үүнээс 468 мянган тонн улаан буудай, 232 мянган тонн төмс, 98 мянган тонн хүнсний ногоо хураан авч 1990-ээд оноос хойш хамгийн их ургац хураан авлаа. Мөн малын тэжээлийн ургамал 44,5 мянга, тосны ургамал 20,1 мянган тонныг хураан авчээ.
Га-гаас үр тариа 16,1 центнерийг хураан авсан нь ч өмнөх жилүүдийнхээс өндөр байгаа юм. Ингэснээр Монгол Улс гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаад гадаадад үр тариа экспортлох бололцоотой болж байгаа юм. Хураан авах ургац нэмэгдэхэд газар тариалангийн үйлдвэрлэлийг төрөөс дэмжиж улсад тушаасан буудайн тонн бүрт 50 мянган төгрөгийн урамшуулал өгч байсан бол энэ жилээс 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн нь чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.
2012 оны 12 дугаар сарын 21-нд “Ертөнцийн төгсгөл” тохионо гэсэн цуу яриа газар авч энэ нь ч манай зарим хүмүүсийг “мэдэмхийрэх” өвчинд автуулсан. Уг нь эртний майяачуудын тооллоор нэг бактун нь энэ өдөр дуусч, шинэ эрин эхэлж байгаа нь ийм төөрөгдллийг эхлүүлж. Энэ нь баяжсаар “Нибури гариг ирж дэлхийг мөргөнө”, “Дэлхий тэг зурваст орж харанхуй нүүрлэнэ”, “Наран дээр хүчтэй дэлбэрэлт болно” хэмээн ярьцгааж хүмүүсийг түгшээсэн. Манай “Орифлеймийн” Оюунгэрэл, бүхнийг мэдэгч Бат-Отгон мэт зарим хүмүүс харанхуй нүүрлэнэ хэмээн хүмүүсийг монгол гэр, лаа шүдэнз бэлтгүүлсэн нь хэдэн хүний л бизнесийг “дэмжсэн” хэрэг болоод өнгөрсөн. Хамгийн гол нь хүмүүсийн сэтгэл санааг үймүүлж, зарим хүнд эдийн засгийн тодорхой хэмжээний хохирол учруулсан. Угтаа бол майяачуудын толлоор 12 сарын 21-ний өдөр эхэлсэн шинэ эрин нь хүмүүний хөгжил, мэдлэг боловсрол сайн сайхны хамгийн сайхан эрин юм гэнэ.
Өнгөрсөн 2012 онд Монгол Улс нийгэм эдийн засгийн хувьд ахиц дэвшил, хүн ардынхаа сайн сайхан амьдралын төлөө багагүй ажил амжуулсан жил байлаа. Дэлхий дахинаа Монгол Улсын хөгжлийн хурд дэлхийд тэргүүлэхэд манай хөгжлийн гол түүчээ болсон уул уурхайн салбар гол үүрэг гүйцэтгэсэн. Хэдийгээр УИХ-ын болон Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага ИТХ-ын сонгууль болж улс төрийн үйл явдал арвинтай байсан ч эдийн засгийн салбарт шинэ шинэ үйл явдал өрнөж амжилтаар арвин жил байв.
1. Чингис хаан бонд
Монгол Улсын Их хурал аравдугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Засгийн газрын үнэт цаасыг олон улсны зах зээлд гаргахаар шийдвэрлэлээ. Таван тэрбум ам.долларын үнэт цаас гаргахаас эхний ээлжинд 1,5 тэрбум ам.долларын үнэт цаасыг “Чингис хаан” нэртэйгээр гаргасан нь эхний өдрөө л 1,5 тэрбум ам.доллар босгож чадсан нь хүүгээрээ өсч эхэлсэн юм. Энэ үнэт цаасны хүү нь жилд 70 орчим сая төгрөг, 10 жилийн дараа нэг тэрбум ам.доллар болох тооцоо бий. Энэ үнэт цаасны арилжаагаар орж ирэх мөнгийг эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, хүнд үйлдвэрлэл, дэд бүтцийн хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд ашиглах юм.
2. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэг сая, хүүхдийн 10000 төгрөг
2008 оны УИХ-ын сонгуулиар байгуулагдсан эвслийн Засгийн газарт хамтарсан хоёр нам иргэн бүрт нэг сая төгрөг олгоно гэсэн сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд 2012 оны сонгуулийн өмнө эхний ээлжинд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг олгохоор шийдвэрлэлээ. Үүнийгээ гурав хувааж сонгуулийн өмнө тараахаар шийдвэрлэсний 660 мянган төгрөгийг нь олгоод байгаа. Харин тухайн үед Сангийн сайд байсан Д.Хаянхярваа Дархан-Уул, Дорнод, Архангай аймгийн иргэдэд нэг сая төгрөгийг бөөнөөр нь тараасан нь сонгуулийн санал худалдан авах зорилгоор албан тушаалаа ашигласан гэсэн хэл ам дагуулсан юм.
УИХ-ын сонгуулиар парламентад олонхи болсон айл өрхийн эдийн засгийг хүүхдээр нь дамжуулан дэмжих үүднээс 18 нас хүртэлх хүүхэд бүрт 10000 төгрөг өгөх шийдвэр гаргасан юм. Үүний өмнө УИХ-ын гишүүн Л.Гүндалайн санаачилгаар 2004-2008 онд өгч байсан юм.
3. 1990-2000 оны тэтгэвэр
1990-ээд онд Монгол Улсад нийгмийн тогтолцоо өөрчлөгдөн хэдэн зуун мянган хүн наймаанд явж, тогтсон ажлын байргүйгээсээ болон нийгмийн даатгалын хураамж төлөхгүй байсан нь өнөөгийн мөрдөж байгаа хуулиар өндөр насны тэтгэвэрт гарахаараа тэтгэвэр авах боломжгүй болсон. Харин Улсын Их Хурлаас 2012 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийг батлан гаргаснаар энэ хүмүүс нийгмийн даатгалаа нөхөн төлж тэтгэвэр авах эрхтэй болж байна. Ингэснээр 1990-1995 оны хооронд ажилгүй болсон 280 гаруй мянган хүн нийгмийн даатгалын дэвтэр нь бөглөгдөөгүй үлдсэн гэсэн ерөнхий судалгаа байдаг. Үүнээс гадна 1995-2000 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй энэ үед 18 нас хүрээд байсан, хөдөлмөрийн чадвараа алдаагүй, хорих ял эдлээгүй, тэтгэвэр тогтоолгоогүй байсан иргэд энэ хуульд хамрагдаж нийгмийн даатгалаа нөхөн төлж болох юм.
4. ШӨХТГ чинь хийгээд байвал их ажилтай газар юм
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад хийсэн нэг томилгоо нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар, та бидний “Иргэний хөдөлгөөний” хэмээн нэрлэдэг О.Магнайг томилсон явдал байсан. Эхний ээлжинд энэ байгууллага өнгөрсөн онд үгсэн хуйвалдаж шатахууны үнэ нэмсэний нь төлөө шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд оногдуулсан 17 тэрбум төгрөгийн торгуулийг өмнөх удирдлага нь хүчингүй болгосон байсныг сэргээж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн нь олны талархлыг хүлээлээ. Үүний дараа ундаа, жүүс, сүү үйлдвэрлэгч компаниуд гаднаас импортоор сироп найруулснаа “Цэвэр бүтээгдэхүүн” нэрээр худалдаалж байгаа шалгаж, хаяг шошго дээрээ найруулснаа бичиж байхыг үүрэгдсэн гэх мэтчилэн олны талархал хүлээсэн олон арван шийдвэр гаргаад байна.
5. Хотын замын түгжрэлийг бууруулж болдог юм байна
Нийслэлийн ИТХ-ын сонгуульд багаа авч орно хэмээн аль өвлөөр зарласан Э.Бат-Үүл сонгуульд ялаад хийсэн анхны том ажил нь нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажил байсан. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн баг дараах хэдэн арга хэмжээ авсан юм. Үүнд автомашиныг улсын дугаараар нь хөдөлгөөнд оролцуулах, томоохон худалдааны төв, захуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, хотын төв хэсэгт автобус нийтийн тээврийн хэрэгслийг нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчуулах, төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр үйлчлүүлэх зэрэг ажлыг эхлүүлсэн юм. Улсын дугаараар ялгавартай зорчуулахад л нэг өдөрт нийслэл хотод 40 гаруй мянган машин чөлөлөгдөж байгаа юм. Ийнхүү өмнө нь ярьсаар байсан ч шийдэж чадаагүй ажлыг Э.Бат-Үүлийн баг ажил болгож эхлүүллээ.
6. Зөвшөөрөлгүй олгосон газруудыг эргүүлж авав
Угаасаа дөрвөн уулын дунд, зай талбай багатай нийслэл хотод урьд урьдын Засаг дарга нар нь даанч хүний сэтгэлээр ханджээ хэмээн нэгэн улстөрч дуу алдсан байдаг. Үнэхээр Улаанбаатар хот доторхи хүүхдийн тоглоомын газар, сургууль эмнэлгийн эзэмшил, гудамж, соёл амралтын хүрээлэн, ногоон бүс, инженерийн байгууламж гээд нийтийн эзэмшлийн газар бүхнийг хувь хүн, аж ахуйн нэгж компанид эзэмшүүлэхэээр зөвшөөрөл олгочихсон байж. Хотын төвийн гудамж дагуу явган хүний замыг, өнөөдөртөө автомашин явж байгаа гудамжийг хүртэл хүнд олгочихсон байсныг нийслэлийн ЗДТГ саяхан нягталж үзээд илт хууль зөрчсөн 40 ийм зөвшөөрлийг хүчингүй болгож ард олны эзэмших ёстой нийтийн эзэмшлийн газрыг хэвээр үлдээлээ. Өнгөрсөн жилүүдэд газар олгосон байдалд шалгалт хийсэн ажлын хэсэг Нийслэлд газрыг ямар ч төлөвлөлтгүйгээр эзэмших Захирамж гаргаж, эрх мэдлээ хэтрүүлэн, газар эзэмшүүлэх шийдвэрийг дүүргийн Засаг дарга нар дур мэдэн гаргаж, Газар олгох эзэмшүүлэх Захирамж нь газрын наймаа, гэмт хэргийн шинжтэй болсон байна гэж дүгнэсэн юм.
7. Хадгалж, ашиглаж чадвал хангалттай тариа, ногоо байна
Энэ намар манай тариаланчид 482 мянган тонн үр тариа, үүнээс 468 мянган тонн улаан буудай, 232 мянган тонн төмс, 98 мянган тонн хүнсний ногоо хураан авч 1990-ээд оноос хойш хамгийн их ургац хураан авлаа. Мөн малын тэжээлийн ургамал 44,5 мянга, тосны ургамал 20,1 мянган тонныг хураан авчээ.
Га-гаас үр тариа 16,1 центнерийг хураан авсан нь ч өмнөх жилүүдийнхээс өндөр байгаа юм. Ингэснээр Монгол Улс гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаад гадаадад үр тариа экспортлох бололцоотой болж байгаа юм. Хураан авах ургац нэмэгдэхэд газар тариалангийн үйлдвэрлэлийг төрөөс дэмжиж улсад тушаасан буудайн тонн бүрт 50 мянган төгрөгийн урамшуулал өгч байсан бол энэ жилээс 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн нь чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.
8. Дэлхий сөнөнө хэмээн зарим нь дуулиан тарилаа
2012 оны 12 дугаар сарын 21-нд “Ертөнцийн төгсгөл” тохионо гэсэн цуу яриа газар авч энэ нь ч манай зарим хүмүүсийг “мэдэмхийрэх” өвчинд автуулсан. Уг нь эртний майяачуудын тооллоор нэг бактун нь энэ өдөр дуусч, шинэ эрин эхэлж байгаа нь ийм төөрөгдллийг эхлүүлж. Энэ нь баяжсаар “Нибури гариг ирж дэлхийг мөргөнө”, “Дэлхий тэг зурваст орж харанхуй нүүрлэнэ”, “Наран дээр хүчтэй дэлбэрэлт болно” хэмээн ярьцгааж хүмүүсийг түгшээсэн. Манай “Орифлеймийн” Оюунгэрэл, бүхнийг мэдэгч Бат-Отгон мэт зарим хүмүүс харанхуй нүүрлэнэ хэмээн хүмүүсийг монгол гэр, лаа шүдэнз бэлтгүүлсэн нь хэдэн хүний л бизнесийг “дэмжсэн” хэрэг болоод өнгөрсөн. Хамгийн гол нь хүмүүсийн сэтгэл санааг үймүүлж, зарим хүнд эдийн засгийн тодорхой хэмжээний хохирол учруулсан. Угтаа бол майяачуудын толлоор 12 сарын 21-ний өдөр эхэлсэн шинэ эрин нь хүмүүний хөгжил, мэдлэг боловсрол сайн сайхны хамгийн сайхан эрин юм гэнэ.
9. Оюутолгой бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлнэ
Ирэх зуунд монгол Улсын хөгжлийн гол түүчээ Оюутолгойд хөрөнгө оруулалт хийх гэрээ баталсны дагуу албан ёсоор ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг Засгийн газрын хуралдаанаар 2010 оны гуравдугаар сарын 31-нд баталсан. Уг ТЭЗҮ-д Оюутолгой ордын нөөцийг үр ашигтай нөөц, тодорхой нөхцөлд үр ашигтай нөөц гэж хоёр ангилсан. Үр ашигтай нөөцийг: 2,6 тэрбум тонн хүдэр, 25.3 сая тонн зэс, 1028 тонн алт, 81 мянга 600 тонн молибден, 6 мянга 145 тонн мөнгөний нөөцтэй гэж баталсан. Тодорхой нөхцөлд үр ашигтай нөөцийг: 3,7 тэрбум тонн хүдэр, 19.6 сая тонн зэс, 810 тонн алт, 75 мянга 500 тонн молибден, 5,905 тонн мөнгөний нөөцтэй гэж баталсан юм. Ганц, хоёрхон хоногийн дараа ашиглалтад орох баяжуулах үйлдвэр өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулж, жилдээ 450 мянган тонн баяжмал үйлдвэрлэхээр тооцож байгаа юм. 10.Монгол Улсыг мэхлэх гэсэн Чалког хазаарлав
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Овооттолгойн ордыг ашиглаж буй Канадын хөрөнгө оруулалттай “Саусгоби сэндс” компанийн хувьцааг БНХАУ-ын Төрийн өмчит Чалко компани худалдаж авах гэрээ байгуулсан нь Монголын төрийг багагүй сандаргасан. Энэ оны дөрөвдүгээр сарын эхээр гадаадын хэвлэлүүдэд Өмнөговь аймгийн Овооттолгойд үйл ажиллагаа явуулдаг “Саусгоби сэндс” компани хяналтынхаа хувьцааны 60 хувийг Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч төрийн өмчит “Чалко” компанид худалдсан гэх мэдээлэл цацагдсан юм. Уг мэдээлэлд “Айвенхоу майнз”-ын охин компани “Саусгоби сэндс” нь хяналтынхаа хувьцааны 60 хувийг хятадуудад 889 сая ам.доллараар зарж, Оюутолгой төслийг дээрх мөнгөөр санхүүжүүлэхээр болсон тухай дурдсан байдаг. “Саусгоби сэндс” компанийн зүгээс уг үйлдлээ “Хувьцаа худалдах үйл ажиллагаа Монголд биш Канадад явагдах тул Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагагүй” хэмээн тайлбарласан нь манай улсын хууль тогтоогчдыг өдсөн хэрэг болсон. Нэг ёсондоо, Айвенхоу майнз компанийн захирал канад эр манай улсын хууль тогтоомжийн цоорхойг ашиглаж ийн мэдэгдэл хийсэн юм. Нэгэнт харийн хүн танай улсын хууль ийм цоорхойтой байна гэж хэлсэн болохоор УИХ-ын чуулганаар Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг батлан гаргаж, үүнийг хазаарласан юм. Энэ хууль батлагдан хэрэгжиж эхэлснээр Хятадын Чалко компани Саусгоби сэндсийн хувьцаанаас татгалзсанаа мэдэгдсэн. Товчхондоо Монгол Улсын Засгийн газар Өмнийн говийн нэг том баялгаа хятадуудад алдахаа шахсан юм.
0 Сэтгэгдэл