Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ 2013 оноос шинэ Боинг онгоцоор үйлчилнэ


Зам тээврийн яам иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улс түрээсийн онгоцоор олон улсын нислэг үйлдэж ирсэн байдалд  цэг тавихаар болжээ. Тодруулбал, МИАТ ХК агаарын хөлгийн парк шинэчлэлийн төлөвлөгөөний дагуу худалдан авах гурван хөлгийн эхнийх нь 2013 оноос  нислэг  үйлдэж эхлэх нь.
МИАТ ХК нь БОИНГ компаниас нийт гурван онгоц худалдан авахаар тохиролцсон билээ. Ирэх оноос эхлэн нисэх БОИНГ 767-300ER  нь дунд оврын онгоцны  дотоод заслын загварыг АНУ-ын “Тийг” компани манай орны соёл, уламжлалд тохируулан  гаргасан байна. “Боинг767” агаарын хөлөг нь зорчигчийн ая тав тухыг бүрэн хангасан, бизнес 25,  энгийн ангиллын 195 суудалтай аж. Бизнес ангиллын суудал нь 170 градусын налалттай, нислэгийн туршид зорчигч өөрийн сонирхсон телевизийн хөтөлбөрөө сонгон үзэх боломжийг бүрдүүлж суудал болгоны өмнө 15 инчийн “Panasonic” брэндийн дэлгэц байршуулжээ.  
Харин үлдсэн хоёр онгоц буюу БОИНГ 737-800 агаарын хөлөг  нь 2016 оноос нислэг үйлдэж эхлэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан