Өдгөө зөвхөн хөгжмийн ертөнцөөр хязгаарлагдахгүй, салбар бүрийн чухал хэрэгцээний нэг болсон CD одоогоос 20 жилийн өмнө анх худалдаанд гарчээ. “Philips”, “Sony” гэсэн цахилгаан барааны аварга корпорацууд 1970-аад оны дундуур компакт диск бүтээх ажилд цаг уралдан орж, 1976 онд “Sony” анхны дижитал диск бүтээсэн бол үүнээс гурван жилийн дараа “Philips” компакт дискийг олон нийтэд анх танилцуулсан юм. Гэвч тус тусын бүтээлд нь бага зэрэг дутагдал байснаас дээрх хоёр корпорац хамтарч, шинэ шилдэг бүтээгдэхүүн гаргахаар шийджээ. Тэдний хамгийн анхны хамтын бүтээл болох компакт диск дээр бичсэн хөгжмийг германчууд 1982 онд хүлээн авсан юм. Хамгийн анх худалдаанд гаргаж туршсан CD-нд суут хөгжмийн зохиолч Р.Штраусын бүтээлийг бичиж үлдээсэн байдаг. Харин энэ дэвшилтэт технологийг ашиглан хамгийн анх уран бүтээлээ CD-нд бичиж, олон нийтэд хүргэсэн дуучин бол Билл Жоел байв. Түүний “52th Street” цомог бол хамгийн анх CD-нд бичсэн уран бүтээл юм. Өдгөө жилд 200 тэрбум CD дэлхий даяар борлуулагдаж байна.