Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Дэлхий сөнөнө гэсэн цуурхлаас болж бөөнөөрөө амиа хорлосон тохиолдлууд

-1900 онд Оросын Архангельск мужид “Улаан үхэл” хэмээх шашны бүлгэмийн гишүүд ертөнцийн төгсгөлөөс урьтаж, бөөнөөрөө зулын гол болохоор бэлтгэж байжээ. Нийтдээ 862 хүн амиа хорлохоор бэлтгээд байгаа тухай эрх баригчид олж мэдээд, тэдний байрлаж буй газар руу цэрэг илгээсэн боловч 100 шахам хүн нэг модон байшин дотор ороод, дотроосоо түгжин өөрсдийгөө шатаасан тул хэнийг ч аварч чадаагүй байна. Харин байшинд түгжигдээгүй үлдсэн хүмүүс нь азаар амьд мэнд үлдсэн ийм нэг явдал  1900 оны арваннэгдүгээр сарын 13-нд гарчээ.

-1930 онд Бразилийн Аталайя до Норте мужид нэгэн тосгоны удирдагч Амазоны ширэнгэн ойд солир унаснаар дэлхий сөнөнө гэж худал айлдсанаас болоод түүнийг дагагчид бөөнөөрөө амиа хорлохоор шийджээ. Гэвч тосгонд католик шашинтны ухуулагчид ирж, энэ бүхэн худал гэдгийг ойлгуулснаар олон арван хүн амь үрэгдэх байсныг зогсоож чадсан ч тэднийг ирэхээс урьтаад хор уусан 10 хүн хорвоог орхисон байна.

-1994-1997онд Швейцарийн Салван, Чейри тосгон болон Канад, Францын зарим хотод дэлхий сөнөнө гэсэн цуу яриа гарснаас “Нарны сүмийн зарлиг” хэмээх шашны бүлгэмийн гишүүн 53 хүн Швейцарьт амиа хорложээ. Тэд амиа хорлосноор дэлхий сүйрэх үед Сириус гариг дээр хүргэгдэнэ гэж итгэж байж. Энэ хэргийг цагдаагийнхан шалгаад амиа хорлосон гээд байгаа хүмүүсийн 16 нь жинхэнээсээ амиа егүүтгэсэн үлдсэн нь бусдын гарт амь үрэгдсэн байна гэдэг дүгнэлтэд хүрчээ. 1996 онд мөн энэ шашны урсгалыг дагагч 16 хүн Францад, 1997 онд Канадад таван хүн амиа хорлосон  байна.

-1997 онд Калифорни мужийн Сан Диегод “Диваажингийн хаалга” хэмээх шашны бүлгэмийн 39 дагагч дэлхий сүйрч, өөр түвшинд хүрэхээс өмнө нөгөө ертөнцөд очихоор бөөнөөрөө амиа хорложээ. Тэд ингэж амиа егүүтгэснээр сүнс нь манай гаригаас хэтрэн гарч, орчлон ертөнцөөр хэрэн хэсч, амьд гарна гэж итгэж байжээ.


2000 онд Африкийн Угандад Кредониа Мверинде хэмээх өмнө нь биеэ үнэлэгч байсан эмэгтэй Гэгээн Мэриг харсан хэмээн олныг итгүүлэн, “Бурхны арав дахь сургаалийг биелүүлэх хөдөлгөөн” гэгч шашны бүлэг байгуулжээ. Тэрээр өөрийн дагагчдад байнга л дэлхий сөнөнө гэж хэлдэг байсан бөгөөд тэр өдөр нь байнга л хойшилдог байж. Ингээд тэрээр 2000 оны гуравдугаар сарын 13-нд дэлхий сүйрнэ хэмээн тогтоогоод, 500 хүн сүмд цуглуулжээ. Тэд дэлхий сүйрэхийг хүлээн бүгд цагаан өнгөтэй хувцас өмсөн, залбирч байжээ. Тэднийг сүмд залбирч байх үед байшин дэлбэрч, бүгд газар дээрээ амь алдсан бөгөөд харин өнөөх Мверинде өөрөө зугтаж амжсан байжээ. Энэ хэргийг шалгах явцад тус сүмийн ойр орчимд 200 гаруй хүний булшийг олсон байна.


-2008 онд Оросын Пенза мужид “Тэнгэрлэг Йерусалим” хэмээх сүмийн итгэгчид Армагедон хэмээх сүүлт од дэлхийг мөргөж сүйрнэ хэмээн итгээд, газар дор хоргодох нүх ухжээ. Тэр нүхэнд 37 хүн долоон сарны турш амьдарсан бөгөөд өвлийн улирал таарсан тул хоёр нь осгож, ядарч туйлдан амиа алджээ. Гал гарч, агуйнх нь дээврээс шороо нурж байх аргагүй байсан ч дэлхий сөнөнө гэж бат итгэсэн хүмүүс нүхнээсээ гарахгүй гэж зөрүүдлэн, хэрэв хүчээр гаргавал амиа хорлоно гэж сүрдүүлж байжээ. Тэднийг бүр хэдэн сарын дараа буюу тавдугаар сард л сая нэг нүхнээс нь гаргажээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
shaaaaal tenegiin
МОНГОЛЧУУД Ч БАС ЭНЭ МЭДРЭЛҮҮДТЭЙ ЯГ АДИЛХАН ШДЭЭ
medreluud
Хамгийн их уншсан