Оросуудын 97 хувь нь ертөнцийн төгсгөлийн тухай сонссон байхад тэдний 9 орчим хувь нь л үнэхээр тохиолдож магадгүй гэж итгэж байгаа гэнэ. Тэр хүмүүсийн тал нь л энэ гамшигт янз бүрээр бэлтгэж, бусад нь нэг их ач холбогдол өгөхгүй байгаа гэнэ. Нийт хүний 57 хувь нь сайн мэдээлэлтэй байгаа бол 40 хувь нь энэ тухай зүгээр л майяачуудын хуанли төгсч байгаа тухай сонссон байна.
Харин хүмүүсийн 88 хувь нь юу ч болохгүй гэсэн хариу өгчээ. Итгэхгүй байгаа хүмүүсийн ихэнх нь 25-34 насныхан байна. Итгэж байгаа есөн хувийн 113 хувь нь 18-24 насны залуучууд байгаа бол тэдний гурван хувь нь л янз бүрийн зүйл бэлтгэж нөөцөлсөн гэнэ.
Ер нь оросын иргэдийн ихэнх нь ертөнцийн төгсгөлийн тухай яриаг тоглоом наргиан болгож хүлээн авч байгаа гэнэ.
Түүхийн шинжлэх ухааны дэд доктор Юрий Полюховичийн өгүүлснээр бол майяачуудын соёлд ертөнцийн төгсгөлийн тухай ямар ч ойлголт байхгүй, харин арван хоёрдугаар сарын 21-нд шинэ эрин эхлэх юм байна. “МАйяачуудад ертөнцийн төгсгөл гэж ойлголт бүр байхгүй. “Дээр үеийн ямар ч толь бичиг, хуучны бичээст ийм үг өгүүлбэр ерөөсөө байхгүй, бидэнд мэдэгдэж байгаа 15 мянган баримтад ийм үг байхгүй” гэж эрдэмтэн хэлжээ.