Мексикийн археологчид тус улсын баруун нутгийн Сонора мужийн Онавас тосгоноос холгүй газраас “Харийнхан” киноны үйл явдлыг санагдуулам араг яс бүхий булш олж илрүүлсэн байна. Археологчдын таамаглаж байгаагаар лавтай 1000 жил болсон энэ булшинд 25 хүний цогцосны үлдэгдэл байжээ. Бараг хагасынх нь гавлын яс хэвээрээ, бүр шүдтэйгээ байгаагаас үзэхэд хүн гэхээсээ “харийнхан” зөгнөлт кинон дээр гардаг хүмүүстэй төстэй байсан байна. Эрдэмтэд эндээс, ер нь дээр үед эртний америк ард түмэн нутаглаж байсан бусад газруудаас ч ийм олдвор олж байгаагүй юм байна. “Ийм гавал америкийн соёлын түүхэнд нийгмийн нэг хэсгээс нөгөөг ялгахад чухал ач холбогдолтой” гэж хайгуул шинжилгээний төслийн захирал Кристина Гарсия Морено хэлж байна. Шүднээс нь харахад энэ хүмүүсийг амьд ахуйд нь шүд суулгах мэс ажилбар хийж байсан бололтой. “Шүдний ийм мэс ажилбарыг тэднийг залуу байхад нь хийж байж” хэмээн Морено хэлсэн байна. Архелогчид цогцоснуудын нэгнийх нь хэвлий орчмын ясанд бас ийм өөрчлөлт байгааг тогтоосонч тайлбар өгөөгүй байна.