Дуучин Алиша Киз хамгийн сүүлд гаргасан “Girl on Fire” хит дуунаасаа болж шүүхэд дуудагдах нь. Түүнийг ая зохиогч Эрл Шуман гэгч өөрийнх нь уран бүтээлээс ашигласан хэмээн шүүхэд өгөөд байгаа ажээ. Тэрээр 1962 онд Леон Карр хэмээх уран бүтээлчтэй хамтран “Hey there lonely girl ” хэмээх дуу зохиож байсан бөгөөд одоо хит болоод байгаа “Girl on Fire” дууны дунд хэсэг буюу “Nobody knows that she’s a lonely girl. And it’s a lonely world” хэмээн дуулдаг хэсэг нь дээрх дууны аятай, дуулах арга барилын хувьд ч тун адилхан байна гэж зохиогч нь мэдэгджээ. Зохиогч хэлэхдээ яг энэ хоёр секундын хэсгийг Алиша Киз хуулбарлан авч, түүнээсээ санаа аван дуугаа бүтээсэн гэж үзэж байгаа учраас зохиогчийн эрхийн хуулийн дагуу шүүхэд хандсан байна.
Хэдийгээр энд хоёрхон секундын тухай яригдаж байгаа ч үнэхээр Алиша Киз тэр хэсгийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ашигласан нь тогтоогдвол “Girl on Fire” дуу болон энэ дуу багтсан цомгоос олсон ашиг орлогынхоо багагүй хэсгийг Эрл Шуманд өгөх болно.