Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Бар ээж буюу барын бамбар бэлтгэх хятад эхчүүдийн арга

Одоогоос хоёр жилийн өмнө барууны ертөнцөд нэгэн ном шуугиан дэгдээж, араасаа бөөн маргаан мэтгэлцээн, хэлэлцүүлэг бүр шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээ хүртэл дагуулсан юм. Энэ бол уншигч хүүхдүүдийн хүсэн хүлээдэг “Харри Поттер” мэтийн уран зохиол юм уу хэн нэг алдартай улстөрчийн дурсамж ном байсангүй. Харин ердөө л хятад эхчүүд хэрхэн үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлдэг талаар өөрийн туршлагаас хуваалцсан нэг эмэгтэйн дурсамж төдий бяцхан ном байв. 10 жилийн өмнө бол хэн ч тоож уншихааргүй ийм сэдвээр бичсэн атлаа яаж олон нийтийн анхаарлыг тэгтэл татаж, бүр нийгэм даяар томоохон хэлэлцүүлэг өрнүүлж чадав аа гэдгийг уншигч та магадгүй гайхаж буй биз ээ. Таны гайхаж буйн шалтгаан бол хөрш зэргэлдээ орших Хятад гэдэг гүрэн хэрхэн гэрлийн хурдаар хөгжин дэвжиж, дэлхий нийтийг, нэн ялангуяа барууны орнууд тэр дундаа АНУ-ыг битүүхэн айдас түгшүүрт автуулж байгааг хараахан мэдрээгүйн шинж ээ. Бидний  мэдрээгүй тэр зүйлийг барууныхан, америкчууд аль хэдийнэ мэдэрчихээд түүний эсрэг яаж хөдөлбөл Хятадтай эн зэрэгцэн урагшилж, түүнээс хоцрохгүй байх вэ гэдгээ олж мэдэх гэж яарч байна. Чухамдаа яг энэ зорилгод нь нийцэх цөөн ч гэсэн хариултыг энэ ном агуулж байгаа учраас олны анхаарал татаж, бестселлер болсон юм.
2008 оны хямралыг арай ядан даваад, бие нь олигтой тэнхэрч чадаагүй байгаа АНУ-ын эдийн засаг өнөөдөр 2.6 хувийн өсөлттэй, ажилгүйдлийн төвшин нь есөн хувьд хүрчихээд байна. Америк залуус ажлын байр олж чадахгүй байхад АНУ-ын бизнесмэн, хөрөнгө оруулагчид Хятад, Энэтхэг зэрэг хөгжиж буй бусад орны залуусыг ажилтнаараа сонгож, харийн хүнийг тэжээж байна. Гэтэл дэлхийн эдийн засгийн хямралаас хамгийн түрүүнд гарсан Хятад өнөөдөр жилд 10 хувиар өсч тэлэн, АНУ-тай хийх худалдааны илүүдэл нь 252 тэрбум ам.долларт хүрчихсэн, мөнгө нь савнаасаа халих адил бялхаж байна. Дэлхийн хамаг л эрдэс баялагтай орд газруудад Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд эзэн сууж, дэлхийг хэрэн сүлжиж байхад дотоодод нь өндөр хурдны төмөр замууд жилд хэдэн зуун километрээр баригдаж, шинэхэн үйлдвэрүүд үүд хаалгаа нээж, эдийн засаг нь цэцэглэн хөгжиж байна. Хэдхэн сарын өмнө Японыг ардаа орхин, дэлхийн ¹2 эдийн засагтай орон болсон Хятад хэзээ АНУ-ыг гүйцэж түрүүлэх бол гэдгийг шинжээч, эдийн засагчид тооцож, тооцох бүрт нь Хятадын №1 болох цаг хугацаа улам наашилсаар байна.  Ингэж америкчуудыг битүүхэн чичрүүлэх болсон эдийн засгийн өсөлтийн хажуугаар хятад хүүхдүүд сурлагын амжилтаараа цоорч, дэлхийд тэргүүлэх болсон нь бүхий л зүйлд “Number One” байхыг хүсдэг америкчуудыг  жинхэнэ өмдөндөө дусаахад хүргэсэн юм.
Олон улсын өсвөр насныхны дунд математик, уншлага, шинжлэх ухаан гэсэн гурван чиглэлээр ерөнхий боловсролын төвшинг нь үнэлдэг PISA-гийн шалгалт гэж бий. Өнгөрсөн өвөл явуулсан PISA-гийн шалгалтад Шанхайн сурагчид бүхий л хичээлээрээ тэргүүлж, нэгдүгээрт орсон бол хүн амын дийлэнхийг нь хятадууд эзэлдэг Сингапур, Тайванийн хүүхдүүд эхний хэдэн байруудыг эзэлжээ. Гэтэл америк хүүхдүүд уншлагаараа 17, шинжлэх ухааны хичээлээр 23, математикаар 31-д, нийт дүнгээрээ 17-д орж. Энэ муу мэдээг сонссон Ерөнхийлөгч Б.Обама зориуд ард түмэндээ хандан мэдэгдэл хийж, “Америкчууд бид өнөөдөр яг Спутник моментод орчихоод байна” гэсэн юм. “Спутник момент” гэдэг нь XX зууны дундуур ЗХУ сансарт “Спутник” хөлгөө хөөргөхөд, тэдний сансрын хөгжил дэвшилд америкчууд хэрхэн алмайрч хоцрон, басхүү тэднийг бушуухан гүйцэж түрүүлнэ гэсэн хор шар нь буцалж байсан тэр үеийн шокыг хэлж байгаа юм. “Спутник” сансарт хөөрснөөс жилийн дараа АНУ Үндэсний батлан хамгаалахын боловсролын хуулиа баталж, хэдэн тэрбум ам.долларыг үүн рүү цутгасан юм. Ингээд таван жилийн дотор АНУ-ын анхны сансрын нисэгч Жон Гленн дэлхийг тойрч, түүнээс 10 жилийн дараа саран дээр хөл тавьсан анхны хүн нь Америкийн иргэн болсон билээ. Бүхний түрүүнд байх гэсэн энэ “америк эрмэлзэл”-ийг Спутник момент гэдэг юм. XX зуунд шинжлэх ухааны ололтоор тэргүүлсэн Зөвлөлтийг атаархлын нүдээр харж байсан америкчууд XXI зуунд эдийн засгийн амжилтаараа гайхуулж буй Хятадыг яг тэр нүдээр онцлон ширтэж байна. Яг энэ цаг үед, америкчуудын ¹1 байх гэсэн эрмэлзэл дахин сэргэсэн эдгээр өдрүүдэд “Бар ээжийн тулааны магтуу” хэмээх ном уншигчдын гарт хүрсэн нь үнэхээр цагаа олсон хэрэг байв. Үүнээс хятадууд хэрхэн хүчирхэгжиж, чадваржиж байгаагийн нууцыг америкчууд мэдэх гэж хичээж байна.
Энэ номыг Хятад гаралтай АНУ-ын иргэн, Йелийн их сургуулийн хуулийн профессор Эми Чуа бичжээ. Эми Чуа өөрөө хятад эцэг эхчүүдийн хүүхдээ хатуу гараар барьж хүмүүжүүлэх туршлагын амьд жишээ бөгөөд хоёр охиноо ч яг тэр аргаар хүмүүжүүлж буй нэгэн юм. Тэрээр номдоо барууны эцэг эхчүүдийг тодорхойлсноор “харгис”, “хэрцгий”, “бүдүүлэг” бас “эх хүнээс гарамгүй” хатуу аргаар хэрхэн хоёр охиноо хүмүүжүүлсэн тухайгаа бичжээ.
48 настай профессор Чуа 15, 18 насны хоёр охинтой. Тэрээр хоёр охиноо хүмүүжүүлэхдээ баримталдаг хэд хэдэн зарчимтай.  
-Зурагт үзэж, компьютер тоглохгүй
-А-гээс доош үнэлгээ хэзээ ч авч болохгүй
-Биеийн тамир, жүжгийн хичээлээс бусдад нь сургуулийнхаа ¹1 байх
-Өөрийн хүслээр хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцохгүй
-Найзуудтайгаа тоглож, гэрээсээ хонуутаар явахгүй
-Төгөлдөр хуур, хийлээс гадна өөр хөгжмийн зэмсгээр хөгжимчнөөс дутахгүй тоглох сурах
-Хөгжмийн хичээлээ амралтын өдрүүд, баяраар хүртэл таслахгүй давтах
Эдгээр зарчмыг Эми Чуа яс баримталдаг бөгөөд хэрэв охид нь чадахгүй бол чаддаг болтол нь давтуулдаг, хичээллүүлдэг, сургадаг байна. Тэрээр бага охиноо долоон настай байхад нь “Жижиг цагаан сармагчин” гэдэг аяыг төгөлдөр хуур дээр тоглуулж сургах гэж гэртээ бараг л цөмийн дайнаас дутахааргүй ширүүн уур амьсгал үүсгэжээ. Тэрээр оройн хоолноос хойш энэ аяыг давтсан охин нь хангалттай сайн биш байна гээд шөнө хүртэл суулгахдаа аяга ус ч өгөөгүйгээр барахгүй, ариун цэврийн өрөө рүү ч явуулаагүй байна. Охин мэдээж ээжийгээ эсэргүүцэж, нөхөр нь ч эхнэрээ боль гэж шаардан тэдний гэрт бөөн маргаан дэгдэж, эцэст нь Чуа охиноо “муу хог” гэж дуудсан номны тэр хэсэг хүүхдийн эрхийг юуны түрүүнд авч үздэг барууны уншигчдыг шоконд оруулах шахсан юм. Уншигчдыг шоконд оруулах тохиолдлууд үүгээр дуусахгүй. Эми Чуагийн нэг төрсөн өдрөөр охин нь гараар хийсэн ил захидлаа бэлэглэхэд тэрээр голж “Би чиний ээж, үүнээс илүүг хүртэх эрхтэй” гээд буцааж өгсөн, хийл сайн тоглож чадахгүй байгаа охиноо хэрэв заасан аяыг сурч чадахгүй бол хайртай бамбаруушийг нь асрамжийн газар хандивлаж, төрсөн өдрийг нь дөрвөн жил тэмдэглэхгүй шүү гэж сүрдүүлсэн гээд олон тохиолдол уншигчдыг цочирдуулсан юм. Хоёр охиноо хэрхэн хатуу гараар хүмүүжүүлж байгаагаа нууц хаах зүйлгүйгээр бичсэн Эми Чуагийн ном нийтэд хүрсний дараа түүнийг шүүмжилсэн, хараан зүхсэн, бүр заналхийлсэн захидал хүртэл хэдэн зуугаараа иржээ. “Чи бол мангас” “Эх хүний хайр хаана байна”, “Хамгийн муу ээж” гэсэн үгтэй захидлууд ирсэн ч Эми Чуа сэтгэлээр унасангүй. Учир нь, түүнд ирсэн захидлуудын нэлээдгүй хувь нь түүгээр бахархаж, бас эцэг эх нь яагаад багад нь хатуу гараар өсгөсний учрыг одоо л ойлголоо, миний ээж намайг ингэж хүмүүжүүлсэн ч болоосой гэсэн утгатай байжээ.
Эми Чуа өөрийг нь буруутган шүүмжилдэг уншигчдад нэг л хариу хэлдэг. “Би хүүхдүүдээ хайрладаг. Гэхдээ бусдаас өөрөөр. Би хүүхдүүдийнхээ эрх тааваараа байх гэсэн хүслийг өнөөдөр хорьсноороо ирээдүйд тэдэнд  асар олон боломжийг нээж өгдөг” гэж. Түүний энэ үгийг  том охин нь саяхан нотолж, дэлхийд алдартай Харвард болон Йелийн их сургуульд хоёуланд нь тэнцжээ. Эми Чуагийн гараар хүмүүжсэн 18 настай охин Софиа хүссэн хүн бүрийн орж чаддаггүй энэ хоёр сургуулийн эрхийг авсан нь үнэхээр  “бар ээж”-ийн арга үр дүнгээ өгдгийг харуулсан юм. Тийм ч учраас “харгис”, “бүдүүлэг” хэмээн бар ээжийн аргыг муучилж байсан уншигчид дахин нэг удаа номын хуудсыг сөхөн харахад хүргэжээ.
 “Бар ээж”-ийн ном барууныхныг шоконд оруулдаг ч үнэндээ барууныхны хүүхдүүдээ өсгөх арга ч дорныхныг түүнээс дутахгүй гайхашруулдаг гэдгийг Эми Чуа номондоо бичсэн байдаг. Тэрээр “барууны эцэг эхчүүд хүүхдүүдээ ирээдүйн удирдагч болгон хүмүүжүүлэх хайран сайхан цагийг  Facebook-дэх, компьютер тоглох, найзуудтайгаа зугаалах зэрэг шал хэрэггүй зүйлд хэрхэн үрж байгааг нь харсаар байж зөвшөөрдөгт нь азиуд гайхаад бардаггүй” хэмээн бичжээ. 

Хүүхдийнхээ эрхийн хүндэтгэж, сонголтыг нь эрхэмлэн, элдэв хатуу үг хэлж, урам зоригийг нь мохоохгүй байх, өчүүхэн зүйл дээр ч урамшуулан магтах хэрэгтэй гэсэн барууны эцэг эхчүүдийн баримталдаг ерөнхий зарчмын эсрэг Эми Чуа тууштай зогсдог. Учир нь, тэр өөрөө “бар ээж”-ийн бүтээгдэхүүн билээ. Тэрээр бага байхдаа нэгэн тэмцээнд хоёрдугаар байрт ороод, шагнал гардуулах ёслолд аавыгаа урихад эцэг нь түүнд “Түрүүлж л чадахгүй юм бол дахиж намайг битгий ийм юманд дуудаж бай” гэж хэлсэн гэдэг. Энэ нь өчүүхэн зүйл дээр ч хүүхдээ урамшуулдаг барууныхны хувьд үнэхээрийн тэнэг санагдаж, аавынх нь үг Эми Чуаг ямар их гомдоосон бол гэсэн бодол төрүүлсэн нь дамжиггүй. Гэвч Эми Чуа эцэг эхдээ тийм хатуу байсных нь төлөө хэзээ ч гомдож байгаагүй бөгөөд алдарт Харвардад сурч, одоо Йелийн их сургуульд багшлах хэмжээний мэдлэг чадвартай болсон нь тэдний л шахаж шаардсаны ач гэж үздэг ажээ.  Тэрээр хүүхдүүддээ хатуу хандсанаар эцэг эхээсээ хөндийрч, гэр бүлийн халуун дулаан харилцаа үгүй болно гэдэг худлаа болохыг амьдралаараа нотолсон. Дээр дурдсан “Жижиг цагаан сармагчин”-гийн тохиолдлын дараа гэхэд хэдхэн цагийн өмнө ээжийгээ үзэн ядаж байсан охин нь аяа тоглож сурмагцаа баярлан хөөрч “Ээж ээ, ийм амархан байсан юм уу. Би иймхэн зүйлийг чадахгүй байжээ” гэж хэлээд тэр хоёр урьд урьдынхаас илүү халуун дотноор тэврэлдэн унтсан гэдэг. Тэгэхээр хатуу байна гэдэг эх үрийн халуун дотно харилцааг сэвтүүлдэггүй байх нь.  
Эми Чуаг хатуу ээж, хүүхдүүддээ хичээл сургуулиас өөр юу ч зөвшөөрдөггүй гэж бүү андуураарай. Тэр заримдаа охиддоо бууж өгдөг. Өөрийнхөөрөө зүтгэх дуртай бага охин нь хийлээр хичээллэхгүй гэснээс болж тэдний гэрт бөөн маргаан болсны дараа Эми Чуа хийлийн оронд дуртай теннисээрээ хичээллэхийг нь зөвшөөрсөн бөгөөд одоо дунд сургуулийн сурагч охин нь ахлах сургуулийнхны шигшээ багт тоглох хэмжээнд хүрчээ. Эми Чуа том охиныхоо найз хөвгүүнийг гэртээ ирэхийг зөвшөөрдөг нь тэр бас тийм ч хатуу ээж биш гэдгийг харуулна.  
Бар ээжийн арга бол зөвхөн хятадуудад байдаг заншил биш харин “хүүхдээ бага балчир гэж эрхлүүлэхийн оронд тэднээс илүү ихийг хүсч хүлээх” бүхэл бүтэн философи юм байна гэдгийг барууныхан хүлээн зөвшөөрч эхлээд байна.
Хүүхэд нь хичээлдээ “В” үнэлгээ аваад ирлээ гэхэд барууны эцэг эхчүүд “миний хүү зүгээр ээ. Тийм ч муу дүн биш” гэж хэлнэ. Хэрэв энэ байдал үргэлжилсээр сурлага нь “С” рүү орвол магадгүй сургуулийнх нь эрхлэгчтэй нь уулзаж, хүүхдийнхээ багш хэр чадварлаг болохыг асууж лавлаж эхэлнэ. Тэгвэл хятад ээжүүд эхлээд хүүхдээ муу байна гэж зэмлээд, юун дээр алдсаныг нь асуугаад, түүнийг нь давтуулж, дахин алдахгүй болтол нь хичээллүүлдэг. Үүнд л өрнө, дорнын ялгаа гарч байгаа бөгөөд хүүхдээ сайн авсан ч “за яах вэ” гэж өнгөрөөж байгаа эцэг эхчүүд бол хүүхдээ түүнээс илүүг чадна гэдэгт итгэдэггүйн шинж юм. Тиймээс хүүхдээ ухаантай гэж итгэдэг бол шахаж, шаардаж байхад гэмгүй ажээ.

“Бар ээжийн зулзагууд” дэлхийг байлдан дагуулахаар ийм хатуу нөхцөлд бэлтгэгдэж байхад компьютер тоглоом, амттан шимттэн, эцэг эхийнхээ хайранд нялхарсан баруунынхан ирээдүйд тэдэндтэй өрсөлдөж чадах уу гэдэг асуулт энэ номны хөндсөн хамгийн чухал сэдэв юм.
Эцэст нь, Эми Чуагийн ном хүүхдээ хэрхэн өсгөх тухай гарын авлага биш, тэр хүний туршлагаа өгүүлсэн дурсамж маягийн ном учраас үүнийг дагаж мөрд гэж хэн ч тулган шаардаагүй билээ. Гэхдээ хөрш зэргэлдээ орны маань ирээдүйн эзэд ингэж өсч хүмүүжиж, түүнээс нь хаа холын америкчууд суралцаж байхад барууныхан ингэдэг гээд тэд ч өөрсдөө эргэлзэж эхлээд байгаа зөөлөн аргаар хүүхдүүдээ хүмүүжүүлсээр байх уу.  Хэрэв та үнэхээр л үр хүүхдээ манлайлагч байж, ирээдүйд өрсөлдөх чадвартай нэгэн болгож хүмүүжүүлэхийг хүсдэг бол Эми Чуагийнх шиг биш юмаа гэхэд “Хайр нь дотроо, хал нь гаднаа” гэсэн эртний сайхан монгол заншлаараа хүүхдээ хайрлаарай. Хүүхдээ сайн сайхан явуулах нь хятад, америкаас байхаас нь үл хамааран бүхий л хүн төрөлхтөний хүсэл юм болохоор Эми Чуагийн туршлага эцэг эх хэмээх энэ дэлхийн хамгийн хариуцлагатай үүрэг хүлээсэн хүмүүст нэгийг бодуулах нь дамжиггүй.   

Б.СЭВЖИДМАА

1 Сэтгэгдэл
mundag .. bi bas gants okhinoo khatyy khumvvjildeg .. bvkhniig ooroo khiij temtsej syrakh kheregtei chamd tyslakh khvn ogt bxgvi gedegiig mash sain oilgyylakhiig khicheedeg . manai okhin nariin tsagiin khuvaari gargatsan terniikhee dagyy togolj bas syrdag .. ene ni ch deer bdag .. khaaya bas erkhlvvlekh ve garna garna
Chi Minii 21 zuund amidrach bgaa shuu aria iim yum yarij bolohguieee
Mongoloos uur ups prom soel, bolowsrol medehgui, oilgohgui bolohoor chamd mongol l hamgiin lag n yum shig sanagdaj bga bi ch tiim blaa gj... bid chin mongol chin aria l bol hood bgaa shuu (chinii yarisan hud2000) bid zugeer l hotsrogdson buudelchin bowsrol gj bhgui Delhiiin neg heseg bichil bietuuud...
Манай Монголчууд хүүхэд хүмүүжүүлэх арга барил анхнаасаа маш буруу хүмүүжүүлдэг арга барил шингэсэн юм шигээ. Энгийн амьдралтай ээж аавууд цаггүй ажилдагаас тавих анхаарал багаас хүүхдүүд нь яг харх шиг болоод хүмүүжсэн. Юу л бол юу л хийж чадна. Хүн зодож чадна хүн хуурч чадна ***** хэлж чадна хувцасаа угааж чадна хоол хийж чадна гэрээ цэвэрлэж чадна зам хөндлөн гүйж чадна дүүгээ цэуэрлэгээс авч чадна автобусанд ганцаараа сууж чадна. Яг л харх.Үнэндээ энэ бол мааш буруу хүмүүжил. Хүүхэд шүүдээ өөрөө зөнгөөрөө бага багаар хийж сурч зөнгөөрөө тайван амгалан өсөх естой. Тийм иргэнээс зөв гүйцэтгэлтэй зөв харьцаатай нийгэм бий болгох гол хүч нь зөөлөн хүмүүжилтэй иргэд юм шүүдээ. Энэ бол япон улс болон азийн хөгжингүй орны гол нууц нь юмаа
Amerik Kanadad elite surguuliud duurgej tendeenee neleen surhii bair suuria oltson top tsarai muutai hyatad huuhnuud evgui shu. Gehdee buh hujaa nar iim surhii bishee. Hoid Hyatad mon Beijind ailiin gants erh huuhed fast food-nii shuudai ***** shig amerik huuhduudees doloon dor hunii erh yamba ni hetreed hvn bish erhiin teneg mal boltson baih ni niitleg sanagdsan
Hyatduud huuhde unsdegchgui sonin huiten hundii humuus.Ihenh zaluu eejuud n huuhdese iluu uurtu anhaardag.Huuhedde Hool und hj uguud manaihan shg zuuraldaad bh n hovor.Aysaara l zajilj chaddag boltlo hagas ulsgulun bdgin ble Suu l uguud.Teged unen uurtu Amar usgudug.harin tsetserlegt orj ehlehees avuulad Ter ch Bolku Ene ch Bolku gsn barigdmal Hun bolgoj usgudug.Chuluutei Hun bish 1n heviin ajliin mal shg usgudug.Tmes ch bujig duu geh met zuild avyasgui bh n Olon.yagad gevel ih zaginaj uil hudlul buriig n zaaj bsnas uurtu itgej itgel chuluutei bdlgui Hun bolj usdug ym

gehdee surguldugchdiin ali aliniih ni neg talaaraa zuv yamaa.er ni hair ni dodroo hal ni gadnaal bsan drshd
hyatad gedeg chine shanhai bish shuudee. hyataduud mundag l geed baih yum zugeer hunii toogoor l iluu garch bgaashd unendee. 1 hund noogdoh dnb teer door. bolovsrol hodooguur mash muu mash olon yaduuchuudtai bayan hoosnii yalgaa mash ih geh met dagaj duuraih oron hyatad lav ogt bish shuu.!
TEGEED BAIRNII HUUHED GADAA GARAAD HARIULAH ADUU MAL NI HAA BAINA ERGUU MALNUUD OORSDIIGOO ORCHIN UEIIN BAISHIN SAVAND AMIDARCH BAIGAAG MEDDEGUI YUMUU BIDEND MALCHNII BISH BAISHIN SAVTAI HUMUUSIIN AMIDRAH ARGA BARIL HEREGTEI ERGUU UHERNUUD
хүүхдээ эрхлүүлснээс болоод чадваргүй, ажилгүй, үг даадаггүй, харуцлага хүлээж сураагүй хүмүүс монголоор дүүрлээ. хариуцлага хүлээж сураагүй, тэмцэж ялж сураагүй хүүхэд том болоод гэр бүлийнхээ өмнө хариуцлага хүлээж чадахгүй салцгааж байна.
ROBOT,HUMAN,ANIMAL which one its your choose
ЗӨВ ШҮҮ
Minii huu hun bolj hunii amidralaar amidrah gej tursun bolohoos minii husseneer huduldug huuheldei bish
tiim shu hairlaj bn gd horlood bga shu harad bhad hatuu changa ussun n iluu erdem bolowsroltoi boldog
Наад захын шижээ хоол хүнсийг нь хянахгүй, хог идүүлнэ (газтай ундаа, чипс, чихэр) тэгээд хар багаасаа таргалалтад автаад, шүд нь авах юм бхгүй, биениы хөгжил үгүй сулбайсан юмнууд болж өсөж бна, энэ тэгээд хүүхдээ хайрлаж бгаам уу эсвэд хорлож бгаам уу?
Харин тм, Монгол Хятадгүйгээр хаа ч явж чадахгүй бүгд л малчин болдоггүй юм бол, Хятадууд монгол нүүрс, уул ужрхайн бүтээгдэхүүн авахгүй, үнийг нь буулгахад л яаж эдийн засаг хямраад, элгээрээ мөлхөж бна. Алсын хараатай бхад яанаа. Хөдөө аж ахуйн орон л гэнэ 50 сая мал нь хүн амаа тэжээж чадахгүй өндөр үнэтэй бхад
Энэ 2 охин нь ойлгоод өөрсдөө ээждээ талархаж байна ш дээ, бас л их өнгөц ойлгох юм аа
Mongolchuud bid xuuxedee xumuujuulexdee xal ni gadnaa xair ni dotoroo gesen surgan xumuujuulex arga bariltai osgoj xumuujuuldeg bsan xerev tegexgui bol nuudel suudliin ay daaxgui olbogor sul ur udamtai odiid ustaj ugui bolox bsan. Baga zaluu nasand ni xoni xariuluulj zoolon ayduu bolgoj ulmaar bod mal aduu xariuluuldag bsan.Ene talaar bichvel ix zuil bii tovchxon xelvel mongolchuud bid ali deer uyes xuuxdee surgan xumuujuulexdee xereglej irsen arga xumuujliin l neg gantsxan bid oorsdiin ene arga barilaa xotsrogdson geed gadaaduudiig duuriagaad baigaa bolxoos
TEGEED BAIRNII HUUHED GADAA GARAAD HARIULAH ADUU MAL NI HAA BAINA ERGUU MALNUUD OORSDIIGOO ORCHIN UEIIN BAISHIN SAVAND AMIDARCH BAIGAAG MEDDEGUI YUMUU BIDEND MALCHNII BISH BAISHIN SAVTAI HUMUUSIIN AMIDRAH ARGA BARIL HEREGTEI ERGUU UHERNUUD
tiim shu hairlaj bn gd horlood bga shu harad bhad hatuu changa ussun n iluu erdem bolowsroltoi boldog
Mongolchuud bid xuuxedee xumuujuulexdee xal ni gadnaa xair ni dotoroo gesen surgan xumuujuulex arga bariltai osgoj xumuujuuldeg bsan xerev tegexgui bol nuudel suudliin ay daaxgui olbogor sul ur udamtai odiid ustaj ugui bolox bsan. Baga zaluu nasand ni xoni xariuluulj zoolon ayduu bolgoj ulmaar bod mal aduu xariuluuldag bsan.Ene talaar bichvel ix zuil bii tovchxon xelvel mongolchuud bid ali deer uyes xuuxdee surgan xumuujuulexdee xereglej irsen arga xumuujliin l neg gantsxan bid oorsdiin ene arga barilaa xotsrogdson geed gadaaduudiig duuriagaad baigaa bolxoos
Эцэг, эхийн буруу байлгүй яадаг юм,бага насанд нь хүн хүүхдээ сурч боловсрох нөхцөлөөр хангаж өгөх ёстой, их зүйл сурч мэдээд энэ хүний амьдрал шал өөрөөр явах байсан
Эцэг, эхийн буруу байлгүй яадаг юм,бага насанд нь хүн хүүхдээ сурч боловсрох нөхцөлөөр хангаж өгөх ёстой, их зүйл сурч мэдээд энэ хүний амьдрал шал өөрөөр явах байсан
Alivaa yum herees hetreheeree bolohgui ruugaa ordog. Tiim bolohoor hair hal 2-iig tentsuuhen uzuul dee.Zovhon hairlaj oohond orooson ondog shig asarch hal uzuulehgui bol amidraliin jaahan zuild gatssan, sohorson, daichin davshingui, buuj ogohgui chadvargui bolno. Bi bol ooroo ene 2 ohin shig neleen shahuulj osson gehed haa yum, gehdee l sursan surguuli bolgonoo onts togsoj amjilttai amidraliig ehlev. Tegehdee jaahan taivan suuj chaddaggui, sanaashrangui, zugeer tsagiig ongorooj chaddaggui, ooroosoo bainga l "perfect" togs baihiig shaardsan tiim negen blaa. Tim baisnaasaa bolj tarhi, hodoodnii ovchtei bolj teriigee emchleh gej odoo neleen yum bolj bna daa. Huuhdee humuujuulehiin huvid bol huuhdiinhee songoltiig hundetgene, bas shaardahaa ch shaardana. Computer 1 tsag toglohiin tuld ehleed daalgavraa hiine, ger ornii ajild bas oroltsono geed togluulahaa ch togluulna, hiilgehee ch hiilgene. Huuhed maani shatriin ulsiin avargaas medal avlaa, angiinhaa terguunii suragch ni, surguuliinhaa concert deer togoldor huur togloloo geed ali ali taliig ni hogjuulehiig l hicheej bna. Ta buhend ch mon amjilt.

Хүүхдээ боолчилсон юм ердөө ч алга, өнгөц битгий ойлго, агуулга нь чух*****
Тэгээд тэр номоо бичээч
Улс орон болгоны өв соёл тухайн хүндээ л дээдийн дээд, битгий дандаа монгол2 тм ийм гэж бай, тм мундаг сайн биш гэдэг нь амьдралаар нотлогдоод бна
Би нэг хүүхэдтэй. Би өсгөхдөө л чи бол ганц учраас чи өөрийгөө хооллох чадалтай байх, түүний төлөө сурах боломжтой бүхнийг сур гэсэн хатуу шаардлагатай хүмүүжүүлсэн. Зарим хамаатангууд уурладаг л байсан. Гэхдээ би хайрладаг учраас, цаг ямагт хайрлаж чаддаг учраас хатуу шаардлага тавьдаг байсан. Одоо би бахархдаг, тэр намайг хамгийн сайн ээж, хамгийн сайн найз, хамгийн сайн зөвлөгч гэдэг.
mundag .. bi bas gants okhinoo khatyy khumvvjildeg .. bvkhniig ooroo khiij temtsej syrakh kheregtei chamd tyslakh khvn ogt bxgvi gedegiig mash sain oilgyylakhiig khicheedeg . manai okhin nariin tsagiin khuvaari gargatsan terniikhee dagyy togolj bas syrdag .. ene ni ch deer bdag .. khaaya bas erkhlvvlekh ve garna garna
гэхдээ харвардад орохоод аз жаргалтай амьдрана гэсэн үг биш шүү дээ.. эсвэл бүх л хятад солонгос япон хүүхдүүд иьм дарамтаар амьдраад бүгд тэгж мундаг харвард ейлд орохгүй л байгаа биздэээ.. энэ хүмүүжлээр өсч байгаа үлдсэн хүүхэд яаж байна?
Одооны энэ өлбийсөн хүний үг даадаггүй чадахгүй юм байж шалчигнасан гаруудыг ийм хатуу гарын доор өсгөх хэрэгтэй хүн гэдэг хүн байх ёстой
Mongol undestnii huuhdee usguj humuujuuleh uhaan hamgiin shildeg ni shuudee. Tr ch baitugai mongoliin soyl ulamjlalaas deeguur garah uw soyl delhiud bhq shuudee. Ene huuhnii buruu gjm bish l dee mdj huwi hun talaasaa uneheer l tugs blh bh ghdee arai uur shuu ene bl heterhii ymand awtq bhiig husey mongolchuuddaa awahiin awaad uldseniin hayah heregtei
Chi Minii 21 zuund amidrach bgaa shuu aria iim yum yarij bolohguieee
Mongoloos uur ups prom soel, bolowsrol medehgui, oilgohgui bolohoor chamd mongol l hamgiin lag n yum shig sanagdaj bga bi ch tiim blaa gj... bid chin mongol chin aria l bol hood bgaa shuu (chinii yarisan hud2000) bid zugeer l hotsrogdson buudelchin bowsrol gj bhgui Delhiiin neg heseg bichil bietuuud...
Улс орон болгоны өв соёл тухайн хүндээ л дээдийн дээд, битгий дандаа монгол2 тм ийм гэж бай, тм мундаг сайн биш гэдэг нь амьдралаар нотлогдоод бна
MONGOLCHUUD HUUHEDDEE YU CH ZAAJ OGDOGGUI SHAHAJ SHAARDDAGGUI IIMEES MONGOLCHUUD YU CH MEDEHGUI MEDLEGGUI BOLJ OSOTSGOODOG
huuhded uram, hair 2-iig ogc baij l sain hun bolno
huuhded uram, hair 2-iig ogc baij l sain hun bolno
Их гоё сэдэв хөндсөн байна. Ялангуяа энэ сэдвийн хэлэлцүүлэг Монгол эцэг эхчүүдийг дайрахгүй байж боломгүй. Монгол эцэг эхчүүд хүүхэддээ тавих анхаарал үнэхээр дутмаг санагддаг. Мөн хүүхдээ хүмүүжүүлэх нь ээжээс гадна аав нарт их чухал хамаатай.
Xuvi xuniixee talaas ix mundag l bolox um biz de gexde niigem xamt olon xunii toloo setgeliig xaanaas sursan bol ene xujaa avgain xuuxduud...
gehdee iim hatuu garaar osson hun busdiig hairlahgui sh de zugeer ylan diilehiin robo bolno
zuv huu yer ni ttim l utga aguulaad bn shd. tiim zuiliig duviilguj humuujuulsen tiimees hugjij bna gj oilgogdoj bn
Ene nom neleen heden jiliin umnu garch Amerikt neleedgui shuumjlel daguulsan nom. Sonirholtoi Amerikt ih shuumjlel daguulsan hernee Aziin ornuudad bolohoor ih sainaar huleen avagdsan gesen, tegeheer ene ni tuhain tuviin ard tumnii setgelgeenii yalgaag ih haruulsan baih. Avah geehiin uhaanaar handaj unshih nom, gehdee huuhduudteigee ajilladaggui manai mongol eejuuded yur ni yum boduulah nom. Orchuulaad gargachaasai.
Chi mongoloos zailaachee. Baliar sijigiin yum chin. Ene yavch mongol bish ee. Zgr zail
huchirhiilel yawaadl bndaa naad hytad huuhend chn yum chn naanatai tsaanatai bdiin naa chn arai bishee
tim shuu ene bichsen dr bol arai dendnee
iii ymar emer eej we uneheer muuhai sanagdlaa ingej robot met uzeh ni buruu l bhdaa yawaandaa ene hytad chn hiimel humuseer duuren boloh um shuu setgel zurh gj bhku ., robotiin erin zuun gd bga ni barag ene yum shuu hun robotuud
Манай монголчууд хүүхдийг 5 нас хүртэл хаан мэт байлга 5-18 нас хүртэл боол мэт байлга 18-с дээш насанд нь найз шиг нь бай гэдэг бж хүүхдийг эрхлүүлж болно гэхдээ зөв эрхлүүлэх хэрэгтэй гэж бодлоо би энэ бар ээж шиг хатуу биш юмаа гэхэд хүүхддээ тавих шаардлагаа өндөржүүлнээ
Hyyhdees ih yum hyleeh hergetei gedeg ni gol sanaa bna aa manai hay helj bsan ta zagnadagagyi ch namaig sain bish bhad dyrgyi gej helj bsan.
Hair, hal hoyoriig ijilhen hurtseneeree hun muudahgui harin ch alivaad tevcheerei, hatuujiltai boldog. Getel odoo esregeeree neg l ih baruunjsan humuujiltei bolson shuu dee. Duuraidaggui yumaa gehed boduushtai l yum.
uher mongol ntr xaxa oorsdiin yos ulamjlalaaa medku ovog deedsee medku yamr undes yamar tsustaigaa medku tiim humuus n l mongoloo muulj bj taarna . mongoliin yos ulamjlal huuhdee osgoj humuujuuleh arga uhaan gedeg nom bicheed tavibal yamar aguu bolohiig ertonts dayaraa shagshih biz . eniig magtaj gaihaj bishirj bgaa humuusiig mongoloo aldsan mongol l gej heleh bhdaa
Тэгээд тэр номоо бичээч
ted nar robot blaa geed bid naraas hol davuu bnashd
bi uuriiguu bar eej gej helehgui ch yur ni bol 2 huudee changa handdag. teglee geed minii 2 huu muu muuhai yavaagui gej boddog. minii tom huu 4nastaigaasaa shatar togloj too bodoj sursan. zarim erh huuhdiig haraad tesej chaddaggui. zaluu aav eejuudiig huuhdee het erhluulelgui bas het daramtlalgui davs hujiriig ni taaruulaad eh orondoo heregtei uhamsartai hun boloosoi gej boddog
hichneen ireeduid heregtei geed tegj handaj bhgui.huuhedl yum chin surah tsag togloh tsag bugdl bh heregtei yumnii bool shig bailgawal huuhed nasaan daraa ni dursamaargui bdald orno shde.
Хүүхдээ боолчилсон юм ердөө ч алга, өнгөц битгий ойлго, агуулга нь чух*****
Huue minii hairtai mongolchuudaa end yu gej heleh geed baigaa gol sanaag n oilgoochee. Ene eej huuhdee ayga ugaa, shal ugaa gej komandalj huchirhiileegui bainaa. Hoer ohiniihoo huvi hunii medleg bolovsrold hurungu oruulalt hiij bie daaij amidrah chadvariig n suulgacan baina. Ecest n Harvard bolon tom surguulid orj baina sh dee. Manaihan bol unet cagiig n shal ugaalgaj ger ceverluulj, delguur luu tamhind guilgeseer, surah estoi nasand n surgaltand n hurungu oruulat hiideggui. tegeed mungutei neg n heregleegeer uralduulj unetei huvcas, unetei sony game avch uguud l alj baigaa yum daa. Selenge
гэхдээ харвардад орохоод аз жаргалтай амьдрана гэсэн үг биш шүү дээ.. эсвэл бүх л хятад солонгос япон хүүхдүүд иьм дарамтаар амьдраад бүгд тэгж мундаг харвард ейлд орохгүй л байгаа биздэээ.. энэ хүмүүжлээр өсч байгаа үлдсэн хүүхэд яаж байна?
zuv huu yer ni ttim l utga aguulaad bn shd. tiim zuiliig duviilguj humuujuulsen tiimees hugjij bna gj oilgogdoj bn
huuhdee mal shig l bolgoj bna da.udurjin kompiter toglood boloogui gaduur 11-hurtel teneel.duuduulj baij gertee orj irne.bas uurlaad.
ter eejiin chini buruu bish chinii uuriin chini hariuttslagagui bdal shuu de
Sanal niilj baina, huuhed.s huuhed nas.g ni hulgailah hereggui, huuhdiid huuhedeer ni bailgaj surgah ued ni surgaj togloj naadah ued togluulj osgoh heregtei, mgld bas iim etseg ehchuud huuhedee ene arga barilaar osgood nyalh ursuud ni amia horloj bsan tohioluudiig martaj bolohgui, mon hyataduud huuheddee medleg olgoh taldaa muu, zovhon tseejluulj dun avahiin toloo l yavdag gej manai german professor yarij bsan..,
huja geltgui manai mongolchuud ch gsn hatuuda hatuu zuulunduu zuulun l bdag bizdee aawaasaa chawtii hurtechheed bartsad arilla geed bayrladag shudee manaihan chin baruniihan bol huuhdiin huchirhiilel ene ter geh blgui
chi mongoloos zailaarai herwee mongol tsustai bol delhiigees zailaarai za chamaig l eej chin tegj usugsun bolood hun doromjlood bga biz
Demjij bn bi lav eejiigee togoldor hyyr togolhiih zaalgahgui yasiin yadaj angil heltei bolgohgui yasiin gj ih boddog tegj chadahgui huntei syygaad huuhedtei bolool odoo uuriiguu ingeed hayj bn shdee
Эцэг, эхийн буруу байлгүй яадаг юм,бага насанд нь хүн хүүхдээ сурч боловсрох нөхцөлөөр хангаж өгөх ёстой, их зүйл сурч мэдээд энэ хүний амьдрал шал өөрөөр явах байсан
Эцэг, эхийн буруу байлгүй яадаг юм,бага насанд нь хүн хүүхдээ сурч боловсрох нөхцөлөөр хангаж өгөх ёстой, их зүйл сурч мэдээд энэ хүний амьдрал шал өөрөөр явах байсан
ter eejiin chini buruu bish chinii uuriin chini hariuttslagagui bdal shuu de
Ene huuhnii 2 ohin amid robot, hun bish, huuhed bish bolj usch bgam bishu? Hun bolgon ireeduid uuriigu hen bolhoo uursdu shiidne. Hucheer albadan zuvhun uuriin husseneer busdiig bailgana gedeg uneheer nugel. Huuhed bol tengerees zayaasan hamgiin tom beleg, tuuniig hairlaj baih yostoi bolhoos uuriin husliig hangan robot met handaj bolohgui
хүүхдээ эрхлүүлснээс болоод чадваргүй, ажилгүй, үг даадаггүй, харуцлага хүлээж сураагүй хүмүүс монголоор дүүрлээ. хариуцлага хүлээж сураагүй, тэмцэж ялж сураагүй хүүхэд том болоод гэр бүлийнхээ өмнө хариуцлага хүлээж чадахгүй салцгааж байна.
Энэ 2 охин нь ойлгоод өөрсдөө ээждээ талархаж байна ш дээ, бас л их өнгөц ойлгох юм аа
ted nar robot blaa geed bid naraas hol davuu bnashd
Sanal niilj baina, huuhed.s huuhed nas.g ni hulgailah hereggui, huuhdiid huuhedeer ni bailgaj surgah ued ni surgaj togloj naadah ued togluulj osgoh heregtei, mgld bas iim etseg ehchuud huuhedee ene arga barilaar osgood nyalh ursuud ni amia horloj bsan tohioluudiig martaj bolohgui, mon hyataduud huuheddee medleg olgoh taldaa muu, zovhon tseejluulj dun avahiin toloo l yavdag gej manai german professor yarij bsan..,
yg zuw goliine olod helchle
Хүүхдийнхээ эрхийн хүндэтгэж, сонголтыг нь эрхэмлэн, элдэв хатуу үг хэлж, урам зоригийг нь мохоохгүй байх, өчүүхэн зүйл дээр ч урамшуулан магтах хэрэгтэй гэсэн барууны эцэг эхчүүдийн баримталдаг ерөнхий зарчимыг дэмжиж байна
tim shuu ene bichsen dr bol arai dendnee
хүүхдүүддээ хатуу хандсанаар эцэг эхээсээ хөндийрч, гэр бүлийн халуун дулаан харилцаа үгүй болно,Хүүхдүүдийг хүчээр юм хийлгэх хэрэггүй,МОНГОЛ ХҮМҮҮС хүүхдүүдээ хүндэлдэг,зөв харьцдаг,өөрийн бодлоо тулгадаггүй
bid ch gesen xvvxde ingej xvmvvjvvllj chadwal ireedvide saha zowox zvilgvi bolno do
Энэ өт өвс 2-оо дуусахаар гээд байгаа нөхөр хятад хоол идэж хятад хувцаэс өмсч байгаа даа. Угаасаа дэлхийн гурван хүн тутмын нэг нь тэгдэг юм чинь. Тэгээд хаа ч газардахгүй гэнэ шүү. Хятад хилээ 3 хоног хаахад монгол яадаг билээ эрүүлээр сэтгээч
Харин тм, Монгол Хятадгүйгээр хаа ч явж чадахгүй бүгд л малчин болдоггүй юм бол, Хятадууд монгол нүүрс, уул ужрхайн бүтээгдэхүүн авахгүй, үнийг нь буулгахад л яаж эдийн засаг хямраад, элгээрээ мөлхөж бна. Алсын хараатай бхад яанаа. Хөдөө аж ахуйн орон л гэнэ 50 сая мал нь хүн амаа тэжээж чадахгүй өндөр үнэтэй бхад
үнэн л юм бичжээ. Хатуу гараар өсгөхдөө зөв хатуу болохоос хүүхдээ хүчирхийлэх тухай яриагүй байх. мундаг юмаа, биширч байна... гэтэл өнөөдөр монголчууд яаж байна даа, хүүхэдтэйгээ ажилладаг эцэг эх хэр олон болдоо?
huchirhiilel yawaadl bndaa naad hytad huuhend chn yum chn naanatai tsaanatai bdiin naa chn arai bishee
iljgen hujaa nar ot, ovs 2-oo duushaar umhii baasaa ideerei za hahahaha mongolchuud bol haa ch gazardahgui ee
mongol avgai nar erhlvvlehiig l zaadag biz dee .Odooniihon ni...
Наад захын шижээ хоол хүнсийг нь хянахгүй, хог идүүлнэ (газтай ундаа, чипс, чихэр) тэгээд хар багаасаа таргалалтад автаад, шүд нь авах юм бхгүй, биениы хөгжил үгүй сулбайсан юмнууд болж өсөж бна, энэ тэгээд хүүхдээ хайрлаж бгаам уу эсвэд хорлож бгаам уу?
Chi mongoloos zailaachee. Baliar sijigiin yum chin. Ene yavch mongol bish ee. Zgr zail
chi mongoloos zailaarai herwee mongol tsustai bol delhiigees zailaarai za chamaig l eej chin tegj usugsun bolood hun doromjlood bga biz
yg zuw goliine olod helchle
iljgen hujaa nar ot, ovs 2-oo duushaar umhii baasaa ideerei za hahahaha mongolchuud bol haa ch gazardahgui ee
яая энэ жинхэнэ хужаа санаа байна даа
Хамгийн их уншсан