Канадын Ерөнхий сайдаас хатан хааны нэрэмжит медаль гардан авахдаа мөрөвчтэй өмдтэй зогсч байсан Жастин Бибер нэг хэсэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтээс шүүмжлэл хүлээсэн. Тэгвэл шагнал авахдаа ийм хайнга хувцасласан нь түүний буруу биш байсан гэдгийг Жастин саяхан Эллен Де Женерегийн ток шоунд оролцохдоо тайлбарлажээ. Түүнийг тайзны ард юу ч мэдээгүй байхад нь Ерөнхий сайд Стифен Харпер өөрөө орж ирээд, шагнал гардуулсан гэнэ. Тэгвэл яагаад тэдний зурагны арын фононд төрийн далбаа байсан юм бэ, Ерөнхий сайд өөрөө авчирсан юм уу хэмээн Элленийг асуухад “Тийм ээ, тэд нар далбаагаа авчирч ард зоогоод, өмнө нь надад шагналаа гардуулсан. Түүнээс биш би Ерөнхий сайдын ордонд очиж шагнал аваагүй ” хэмээн тайлбарлажээ.
Ямартай ч, Жастин Биберт дахин ийм гэнэтийн явдал тохиолдвол бэлтгэлтэй байгаарай гээд хөтлөгч Эллен түүнд ёслолын цамц, өмдний бяцхан оруулгатай мөрөвчтэй өмд бэлэглэсэн байна. Тэгэхээр Жастин одоо хэнээс ч шагнал авсан юу өмсөх билээ гэж санаа зовохооргүй болов бололтой.