2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд ертөнцийн төгсгөл болно гэсэн яриа тэртэй тэргүй өөрчлөгдлөө. Эрдэмтэд энэ цуу яриаг бүх талаасм нь судалж үзээд хэдэн арван няцаалт олсон бол лам нар ч хүн төрөлхтөнхэдэн зуун мянган жил амьдрах болно гэж санал нэгтэй хэлж байна.
Эрдэмтэд ертөнцийн төгсгөлийн тухай бүх таамаг, яриаг судалж дүгнэлт хийгээд, тэнд дурдсан бүхийл гамшиг, аюулыг няцааж байна. Тэд христийн шашны апокалиписийн домгийг хүртэл задлан шинжлээд энэ нь дараагийн мянган жилд тохиож болох юм гэсэн байна.
Ертөнц дараах гамшгаас болж сүйрнэ гэсэн таамаглалыг эрдэмтэд ингэж тайлбарлан няцааж байна.
Нарны идэвхжил нэмэгдэх ч дэлхий сөнөхгүй
Нар бол 11 жил тутамд ерийнхөөсөө илүү их эрчим хүчийг дэлхий рүү илгээдэг. Энэ 2012 оны төгсгөлөөр мөн л урьдынхаасаа илүү их шинэ урсгал илгээнэ, гэхдээ энэ нь тийм ч аймаар зүйл биш, байдаг л тохиолдол.
Дэлхийн соронзон бүс байрлалаа өөрчлөхгүй
Мнай дэлхий өөрийн соронзон бүсээ үе шаттайгаар өөрчилж байдаг. Хамгийн сүүлийн өөрчлөлт нь 800 мянган жилийн өмнө болсон байдаг. Манай гариг дэлхийн бүхий л түүхэнд хэдэн арван мянган ийм өөрчлөлт болж байсан. Гэхдээ энэ өөрчлөлт дараагийн 200 мянган жилд л болох магадлалтай байгаа гэнэ.
Дэлхий тойрог замаасаа гарна гэсэн үү
Манай дэлхий сансар огторгуйд найдвартай байрлалд тулгуурласан байгаа. Сар өөрийн тулгуурын үүргээ сайн гүйцэтгэж байна. Дэлхийн ийм бат тулгуурыг ганцхан сансрын өөр биет, тэгэхдлээ Ангараг гаригаас багагүй хэмжээтэй эрхэс л өөрчилж чадна. Тэгэхээр ийм биет манай дэлхийд ойртон ирэх талаар ямар нэг мэдээлэл байхгүй байна.
Оддын дэлбэрэлтээс болж дэлхий мөхөхгүй
Манай дэлхийд хамгийн ойр байгаа ийм од гэвэл аварга улаан Бетельгейз байна. Түүний дэлбэрэлт лавтай нэг мянган жилийн дараа болох ч тэр нь дэлхийд нөлөөлж чадахгүй. Ингэхийн тулд дэлбэрэлтийн бүхий л эрчим хүч нэгдэж ганцхан хурц гэрэл дэлхий рүү ирсэн тохиолдолд л дэлхий мөхөх аюулд хүрнэ. Гэтэл дэлбэрэлтийн хүч, гамма туяа тал тал тийшээ тархах учир дэлбэрэлт болдгоороо л болно, ямар ч нөлөөлөлгүй гэж манай эрдэмтэд хэлж байгаа юм.
Шамбалын зөнч ламын хэлсэн нь бас л болохгүй
Түвдийн ламын хэлээд байгаа 12 сарын 21-нд манай дэлхий “тэг зурваст орно” гэсэн таамаглалын талаар оросын “КП” сонины сурвалжлагч Оросын буддын уламжлалт Сангхи төлөөлөгчид хандсан байна. Оросын буддистуудын хэвлэлийн нарийн бичгийн дарга Сокто Бальжиннимаев “манай зурхахйн тооллоор бол ертөнцийн төгсгөлийн тухай ямар ч зүйл болохгүй. Хэрэв ямар нэгэн аюулт зүйл болох байсан бол Оросын Буддистуудын тэргүүн Пандито Хамба лам XXIY хүн ардад заавал урьдчилан анхааруулах байсан. Тэгээд ч тэр “ертөнцийн төгсгөл, тэг зурвас “ гээд байгаа лам чинь нэг их нэрд гарсан хүн биш шүү дээ” гэсэн байна.
Сокто лам Бальжинимаевын үгээр бол хүн төрөлхтөн манай дэлхий дээр урт удаан амьдарна гэнэ. “Газар дэлхий дээр мянган Будда ээлж дараагаар ирэх ёстой. Гэтэл одоо дөнгөж дөрөв нь л ирээд байгаа. Тав дахь Будда 2,5 мянган жилийн дараа ирнэ. Тэгэхээр цаана нь 995 будда ирэхийг хүн төрөлхтөн хүлээх зай байна” гэжээ.