Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Бритни жилийн дотор 58 сая ам.долларын орлого олжээ

Дуучин Бритни Спирс нэг жилийн дотор 58 сая ам.долларын орлого олж, эмэгтэй дуучдаа тэргүүлжээ. Хэдийгээр Бритни улирч буй онд шинэ уран бүтээл, цомог гаргаагүй ч өмнө нь бүтээсэн “Femme Fatal” цомог болон түүний аялан тоглолтоос ихээхэн өндөр ашиг олсны дээр “Elizabeth Arden”-тай хамтран гаргаж буй үнэртэй усны борлуулалт, янк бүрийн реклам сурталчилгаанаас нэлээд орлого олжээ. Хэдийгээр Бритни бусад эмэгтэй дуучдаа орлогоороо тэргүүлсэн ч өнгөрсөн жилийнхээсээ арай багыг олсон байна. Тэрээр 2010 онд 64 сая ам.долларыг халаасалсан юм. 

Тэгвэл улирч буй оны хамгийн өндөр орлоготой дуучдын хоёрдугаарт Тэйлор Свифт 57 сая ам.доллараар бичигджээ. Харин дуучин Рианна 54 сая ам.доллараар гурав, Лэйди Гага 52 саяар дөрөв, Кэти Перри 45 сая ам.доллараар тавдугаарт жагссан байна.  Уг жагсаалтад Мадонна 30 сая, Бионсе 40 сая ам.долларын орлогоор мөн дээгүүр бичигджээ.

Форбес сэтгүүл өнөө цаг үеийн хамгийн алдартай эмэгтэй дуучдын 2011 оны тавдугаар сараас 2012 оны мөн үе хүртэл хугацааны орлогыг тооцоолон дээрх жагсаалтыг гаргажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан