Алдарт Битлзийн гитарчин Пол Макартни “Сэнди” хар салхиар хохирол учирсан хүмүүст хандив цуглуулах буяны тоглолтод “Nirvana” хамтлагт Курт Кобейныг орлон тоглох болсон байна. Энэ концерт нь К.Кобейныг нас барснаас хойш тус хамтлагийн басс гитарчин Крис Новоселич, бөмбөрчин Дэйв Грол нар хамтарч тайзан дээр гарах анхны тоглолт болж байгаа юм. Пол Макартнийн хэлснээр бол тэр өөрөө бөмбөрчин Дэйв Грол руу утасдаж хамтрахыг хүсчээ. Ингэснээр нэгэн үеийнхэн тайзан дээр хамтарч гарах болсон байна. “Би үнэхээр хэн хэн тоглох гэж байгааг мэдээгүй. Тэд надад хамтдаа байх сайхан байна шүү гэсэн. Харин би хариуд нь “Хүүе та нар чинь энэ бүх хугацаанд хамтдаа тоглоогүй юм уу” гэхэд хэн нэг нь надад “Энэ бол “Nirvana”. Харин чи Курт Кобейн биш” гэж шивнэсэн. Би үүнд үнэхээр итгэхгүй байна” гэж Пол Макартни хэлжээ.
Курт Кобейныг 1994 онд амиа хорлосноос хойш “Nirvana” хамтлаг салж бүрэлдэхүүнээрээ нэг ч удаа тоглоогүй юм.