Британийн алдарт "Spice Girls" хамтлаг тайзнаа эргэн нэгдэж, шүтэн бишрэгчдээ баярлууллаа. Тэдний хит дуунуудыг багтаасан "Viva Forever" хэмээх мюзиклийн нээлтийн шоу тоглолтод хамтлагийн таван гишүүн бүгд оролцсон ч Виктория Бекхэмийн хөндий байдал хэний ч нүдэнд илт харагдахаар байжээ.
Пош спайс буюу Виктория Бекхэм тоглолтын өмнөх улаан хивсний ёслолд хоцорч ирсэн учраас хамтлагийнхантайгаа хамт зургаа авахуулалгүй, оронд нь хамтдаа ирсэн нөхөр Дэвид болон гурван хүүтэйгээ цуг гэрэл зурагчдын өмнө зогсчээ.
Тэрээр шоу тоглолтын танхимд орсныхоо дараа ч тайзнаас бусад үед гэр бүлийнхэнтэйгээ хамт байсан бөгөөд шоуны дараа болсон үдэшлэгт ч очилгүй, гэрийнхэнтэйгээ харьжээ. Виктория замын түгжрэлээс болж хоцорсон гэж тайлбарлаж ч байгаа байдлаас нь харвал зориуд хамтлагийнхантай цуг байхгүй гэсэндээ оройтож ирсэн мэт сэтгэгдэл төрүүлж байжээ.
Хамтлагийнхан бүгд баяр хөөртэй байхад Виктория л ганцаараа ичсэн мэт нүүрээ нууж байжээ.
Тэрээр тайзан дээр үг хэлэхдээ гэр бүлийнхэндээ хайртай гэдгээ хэлжээ.
Бүгд тэврэлдэж байхад Виктория харин Мел Биг тэврэхийг хүсээгүй бололтой, гар нь сул байв.
Шоуны дараа охид үргэлжлүүлэхээр явсан бол...
Виктория нөхөр хүүхэдтэйгээ гэртээ харьжээ.