Дэлхийн эдийн засгийн форум, Accenture компанитай хамтран манай гаригийн 105 орныг эрчим хүчний үр ашгийн индексээр нь жагсаахад Монгол Улс хамгийн хоцорчч байгаа орны тоонд орсон байна. Үүнийг тухайн орны эрчим хүчний хангамж, эдийн засагт үзүүлж байгаа нөлөөлөл, байгаль орчинд нөлөөлөх болон аюулгүй байдал зэргийг харгалзан гаргажээ.
Эхний байруудыг Норвеги, Швед, Франц, Швейцари, ШИнэ Зеланд, Колумби, Латви, Дани, Испани , Их британи орсон бол хамгийн хоцорч байгаа орнуудад Эфиоп, Танзани, Ливи, Непал, Мозамбик, Бахрейн зэрэг орнуудтай хамт манайх оржээ. АНУ 55 дугаар байрт, ОПЕК-ийн орнууд буюу Саудын Араб, 82, Иран 96 дугаар байрт орсон байна. Манай хойд хөрш ОХУ 37-д жагссан бол Хятад 74 орт байна.